antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 Comments are off

Төрийн ордны хаалгыг мөргөсөн осол гарлаа

нийтлэсэн Admin

20130614_064424_0Өнөөдөр өглөө 06:15 цагийн орчимд Төрийн ордны зүүн хойд уулзвар дээр автомашины осол гарсан байна. 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашин, мөргөлдөж эвдэрсний улмаас дугаар нь үл мэдэгдэх болсон шар өнгийн Аксент суудлын авто машинтай мөргөлдөж, 2 зорчигч, 2 жолооч ноцтой гэмтэл авч, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн аж.

Осол гарах үед шар өнгийн Аксент маркийн машинд жолоочоос гадна такси барьсан 2 зорчигч сууж явсан байна.

Харин мөнгөлөг саарал өнгийн PRIUS маркийн автомашины жолооч ганцаараа явж байжээ. Өглөөний 06:15 цагийн үед замын ачаалал чөлөөтэй байхын зэрэгцээ шар өнгийн Аксент маркийн автомашинын жолооч хурд хэтэрүүлэн хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд улмаар 19-33 УНУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн PRIUS-тэй мөргөлдөж тэр хурдаараа явсаар Төрийн ордны зүүн хойд хаалганы баганыг цууртал нь мөргөж зогссон байна. Энэ дагуу замын цагдаагийн ажилтанууд ирж үзлэг шинжилгээ хийхэд тухайн хоёр жолооч хоёулаа согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан гэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car