antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 Comments are off

ЭЕШ орон даяар нэгэн цагт эхэллээ

нийтлэсэн Admin

ЭЕШОрон даяар 2012-2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт  нэг цагт эхэллээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт Орос хэлний шалгалтаар 10.00 цагт эхэлж, ням гаригт 14.20-16.00 цагт Физикийн шалгалтаар өндөрлөх бол бусад өдрүүдийн эхний шалгалт 8.30 цагт эхлэх юм байна.

Шалгалт эхлэхийн өмнө тан­химд гэрээний хуудас болон шал­галтын дэвтэр, баганан кодыг  хариултын хуудсын хамт тараана. Шалгалтын дэвтэрт ту­хайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал багтдаг. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн шал­галтын гүйцэтгэх хугацаа 100 минут.  Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Мон­гол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут юм байна.

2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

 

Сар, өдөр Цаг минут Шалгалт
06 сарын 14 1000-1120 Орос хэл
1300-1440 Хими
1600-1720 Англи хэл
06 сарын 15 0830-0950 Монгол Улсын түүх
1130-1310 Математик
1430-1550 Биологи
1700-1820 Монгол хэл
06 сарын 16 0830-0950 Газар зүй
1130-1250 Нийгмийн тухай мэдлэг
1420-1600 Физик

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car