antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 9 comments

Э.Хонгорзулыг тахир дутуу болгосон эмч нар 5.6 сая өгөөд салцгаая гэжээ

нийтлэсэн Admin
236e3722ea0eddf3bigХэвлийдээ марльтай жил гаруй явсны эцэст бие нь муудаж, хэвтэрт орсон Э.Хонгорзул гэх бүсгүйн тухай өнгөрсөн хавар хамгийн анх телевизээр мэдээлж байв. Түүнээс хойш хэд хэдэн удаа сонин болон мэдээллийн сайтуудад  түүний талаархи сур­валжлага, мэдээлэл  нийтлэгдэж байсан юм. Гэвч сонгуулийн сүр, авлигын олон хэргүүдийн сүү­дэрт бүдгэрээд байсан энэ хэргийн талаархи Шүүх эмнэлгийн дүгнэлт асуудлыг эргэн сөхөх шаард­лагатайг санууллаа. Тиймээс ч бид асуудлын мөрөөр сурвалжлахаар Шар хадны эцсийг зорьсон юм.

10 настай Г.Энхномин ээжийгээ асрах үүрэг хүлээжээ


Одоогоос ердөө хоёрхон жилийн өмнө н.Ган­хуягийнх гэдэг айл эрүүл саруул, инээд хөөрөөр бялх­сан, аз жаргалтай гэр бүл байв. Харамсалтай нь ха­риуцлагаа умартсан эмч нарын балгаар өнөөдөр гур­ван хүүхдийн эх Э.Хонгорзул өвчинтэйгөө тэм­цэн өдөр хоногийг өнгөрүүлж байна.

“Шар хад”-ны эцсийн буудал дээр буугаад “Бугат-Алтай” хэмээх түүхий эдийн захын баруун гар талаар нь чигээрээ алхаарай хэмээн түүний ээж Г.Нарантуяа надад утсаар газарчлав. Учир нь энд ирэхээсээ өмнө ээжийнх нь утасны дугаарыг авч, түүнтэй холбогдсон юм.  Гэр хорооллын гудамж, айл өрх тодорхой хаяггүй байдаг учраас олоход жаахан түвэгтэй байсан тул  дахин утсаар лавлахад “Охиноо өөдөөс чинь явуулъя” гэв. Ингээд “Бугат-Алтай” хэмээх түүхий эд авдаг захын үүдэн дээр Э.Хонгорзулын охинтой уулзахаар товлоод түүнийг хүлээсэн юм. Хэсэг хугацааны дараа 8-9 настай болов уу гэмээр цовоо охин ирж, өөрийгөө Г.Энхномин хэмээн танилцуулав. Гэр нь автобусны буудлаас нэлээн зайтай юм. Энэ жил 10 настай Г.Энхномин хоёр дүүтэй гэнэ.

Түүний дүү нар болох таван настай Г.Энхтөгөлдөр, Г.Энхриймаа нар хөдөө өвөөгийнд нь байгаа аж. Харин түүний хувьд айлын том охин учраас ээжийгээ асрах үүрэгтэй. “Ээжийн маань бие нэг үеэ бодвол дээрдэж байгаа. Нэг хэсэг шүд нь зуураад, таталт өгөөд байснаа бодвол одоо овоо сайжирч байна” хэмээн том хүн шиг хэвлүүхэн ярих ажээ. Бид нэлээн алхсаны эцэст гэрт нь ирлээ. Уг нь н.Ганхуягийнх Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг боловч эмээгийндээ түр ирээд байгаа гэнэ. Учир нь ээжийнх нь бие муудаж, маш их асаргаа шаардаж байгаа тул эмээ нь гэртээ ирэхийг зөвлөсөн аж. Эмээгийнх нь хашаанд хоёр байшин, нэг гэр байдаг юм билээ. Г.Энхномин намайг “Тэр хаалга нь онгорхой байгаа байшин руу ороорой. Би нохойгоо хорьж чадна. Та битгий айгаарай” гэв. Ногоон модон хаалгатай байшин руу орвол орон дээр 40 эргэм насных болов уу гэмээр бүсгүй ёолон хэвтэнэ.

Гэвч үнэндээ Э.Хонгорзул ирэх  наймдугаар сард 33 нас хүрэх ажээ. Харин өвчин нь түүнийг ийнхүү өтөл хүн шиг харагдуулж байгаа гэнэ.  Өөрийгөө сонины сурвалжлагч болохыг хэлэхэд тэрбээр надтай ярилцахаас цааргалсангүй. Биднийг очиход Г.Энхномин, Э.Хонгорзул болон  гурван настай бяцхан охины хамт байв. Учир нь Э.Хонгорзулын ээж Г.Нарантуяа Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай уулзахаар хотын төв рүү явсан гэнэ. Харин түүний нөхөр нь мөнгө олох хэрэгтэй тул халтуурандаа явсан гэв. Ингээд 10 настай Г.Энхномин хэвтэрт байгаа ээжийгээ болон нагац эгчийнхээ гурван настай охиныг харж, хандах үүрэг хүлээжээ.

I эмнэлгийн сувилагч нар “их идлээ” хэмээн загнаж, Э.Хонгорзулд хоол өгдөггүй байжээ


Э.Хонгорзул бүсгүй 2011 оны есдүгээр 8-нд бага охин Г.Энхриймаагаа III амаржих газарт төрүүлжээ. Түүний хувьд гурав дахь төрөлт нь аж. Харин гурван хүүхдээ гурвууланг нь кесерово хагалгаагаар төрүүлсэн юм байна. Отгон охиноо төрүүлснээс хойш хоол, цайгаа идэж, уух нь бүү хэл хүүхдээ тэврээд хөхүүлж ч чадахгүй байсан гэнэ. Гэдэс нь дүүрч, шөнөдөө халуурч байсан түүнийг  III амаржих газрын эмч нар төрөөд 10 гаруй хоносных нь дараа гаргажээ. Гэртээ гарсан ч бүсгүйн биеийн байдал дээрдсэнгүй. Гэдэс нь байнга дүүрч, хэвлийгээр нь базалж, өвддөг байсан аж. Улмаар охиноо ч хөхүүлж, чадахгүй байсан гэх. Хэд, хэдэн удаа эмнэлэгт үзүүлж, нарийн шинжилгээ өгч, эхо-д харуулсан боловч онош нь тодроогүй бүсгүй аргаа барсандаа ажлаа хийхээр шийдсэн байна.

Учир нь гэртээ байхаар бие нь өвдөөд тэгээд ч зээлээ төлөх хугацаа нь тулчихсан байсан тул намар амаржсан бүсгүй  өвлийн хүйтнээр ажилдаа орсон байна. Түүний хувьд нөхрийнхөө хамт Да хүрээ зах дээр машины сэлбэг борлуулж, амжиргаагаа залгуулдаг байжээ. Банкнаас зээл авч, наймаа эрхлэн бусдын гар харахааргүй элбэг хангалуун амьдардаг байв. Хэн ч гэсэн адилхан амьдралаа дээшлүүлэхийг хүсч, илүү зүйлд тэмүүлдэг. Тиймээс ч өнгөрсөн тавдугаар сард банкных нь зээл дуусах байсан тул гэр бүлийн хоёр орж ирсэн шинэ машин худалдаж авахаар төлөвлөж байжээ. Гэвч тэр гайт өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн юм. Бүтэн жилийн турш зовиуртай ч гэсэн амьдрахын төлөө ажлаа хийж явсан бүсгүй нэг л өдөр бие нь муудаж, сэхээнд орсон байна. Энэ хугацаанд тэрбээр Монголын бүхий л сайн гэсэн эмч, эмнэлэг, лам хуварга, бөө удганаар явсан тухайгаа нүдэндээ нулимстай ярьж байсан юм.

Тэр ч бүү хэл гэр бүлийнхээ зөвлөгөөг дагаж ходоодоо дурандуулсан аж. Гэвч энэ бүхэн түүний оношыг тодруулж чадаагүй гэнэ. “Зүгээр байна, юу ч харагдахгүй байна”  гэх эмчийн үгэнд итгэхгүй, дотроо эргэлзэж явсан бүсгүй нэг л өдөр эмнэлгийн орон дээр сэрсэн байна. Цэргийн госпиталийн эмч нар ЯТТ-ийн машинаар хүргэгдэж ирсэн бүсгүйн зовиурыг түгжрэл гэж оношлоод хагалгаа хийжээ.  Хэдэн цагийн турш үргэлжилсэн хагалгаа өндөрслөсний эцэст эмч нар гэр бүлийнхэнд нь метр гаруй урттай марль үзүүлсэн аж. Нүдэндээ ч итгээгүй түүний гэрийнхэн хэвлийгээс нь гарсан марлийг авахыг хүссэн ч тэдэнд өгөөгүй байна. Тэгээд ч сандарсан гэр бүлийнхэн нь юун марль манатай, Э.Хонгорзулыг л бушуухан хөл дээр нь босгохыг хүссэн нь мэдээж. Тиймээс ч тухайн үед хэн яагаад марль хийчихсэн тухай бодох ч сөхөө байгаагүй тухай ээж нь хэлж байв.

Ингээд хагалгааны дараа бүсгүйг мөн л гэрт нь гаргасан байна. Гэртээ гарангуутаа бие нь муудаж, сар шинийн өмнөхөн дахин сэхээнд оржээ. Үхээд сэрсэн бүсгүйг хөл дээр нь босгосон I эмнэлгийн эмч нарт талархаж явдаг тухайгаа бүсгүй дахин дахин хэлж байв. I эмнэлгийн алтан гартай эмч нар бүсгүйг эмчилж, хөл дээр нь босгосон ч нарийн гэдсийг нь тайрахаас өөр арга байсангүй. Эрүүл саруул байсан бүсгүйн амьдрал хэдхэн сарын дотор орвонгоороо эргэж, хоёрдугаар сард эмнэлгээс гэдсэндээ өтгөний уут зүүлттэй гэртээ гарчээ. Эмнэлэгт байхад нь сувилагч нар нь түүнийг “их идлээ” хэмээн зэмлэж, гар хөлийг нь хүлчихээд хоол өгдөггүй байсан тухай ч тэрбээр хэлж байлаа. Учир нь гэдэснээс нь зүүсэн өтгөний уут нь байсхийгээд дүүрчихээд байсан учир сувилагч нар ийн аашилсан гэх. Гэвч тангараг өргөсөн эмнэлгийн ажилчидад өвчтөнийхөө гар хөлийг нь хүлчихээд хоол өгөхгүй байх эрх байхгүй. Улмаар жаахан өлссөн даруйд л бүх бие нь аймшигтай янгинан өвдөж, таталт өгдөг байсан аж. Тиймээс ч аргаа барсан бүсгүй ес хоног эмчлүүлээд гэртээ гарсан байна. Харин гэртээ гарснаасаа хойш овоо таргалж, хүн шиг болчихоод байгаагаа хэлж байлаа.

Насанд хүрсэн зургаан хүний хоногт идэх хоолыг  ганцхан өдрийн дотор иддэг болжээ   


Түүний биеийн байдал үнэхээр хүнд байгаа нь харваас илт. Үргэлж өвддөг учраас өдөрт 3-4 ширхэг дусал болон бусад өвчин намдаах эм, тариа хэдхэн минутын зайтай хэрэглэдэг ажээ. Орноосоо өөрөө өндийж чадахгүй, заавал бусдын тусламж шаарддаг гэнэ. Турж, эцэж, нүднээс гарсан бүсгүй нөмөрсөн хөнжлөө сөхөж харуулахад амьд хүний бие мөн үү гэмээр аймшигтай харагдаж байсан юм. Үнэхээр эмч нар түүнийг амьдаар нь алснаас өөрцгүй болгожээ. Идсэн хоол нь биед шингэж, тэжээл болохгүй шууд урсаад л гарчихдаг аж. Чанга ч дуугарч чадахгүй, дуу хоолой нь цааш орсон бүсгүйн дэргэд суугаад  хоёр цаг гаруй ярилцах үеэр өтгөний уутаа хоёр ч удаа сольж харагдав. Цай ууж, ганц зүсэм талх идсэн даруйд л өтгөний уут руу нь орж байгаа нь чихэнд сонсогдоно. Яриандаа болоод өтгөний уутаа дүүрч байгаагаа анзаараагүй бүсгүй хөнжлөө сөхөж хармагцаа “Дүүрчихсэн байна. Номио миний охин ээжийнхээ уутыг солиорой” хэмээн дуудав. Г.Энхномин ч шаламгай нь аргагүй ээжийнхээ өтгөний уутыг сольж, ойр орчмыг нь цэвэрлэж өгөв. Түүний хувьд хамгийн хэцүү зүйл нь өвдөж, зовиурлахын зэрэгцээ маш их иддэг болсон гэнэ. Учир нь идсэн хоол нь шууд урсаад гарчихдаг тул хэчнээн идээд ч таргалж, бие нь тэнхэрдэггүй аж. Өдөрт хийлгэдэг 3-4 дуслаараа л шаардлагатай эрдэс, бодисоо нөхдөг гэнэ. Э.Хонгорзулын хувьд хоногт насанд хүрсэн зургаан хүний идэх хоолыг иддэг болсон аж. Тиймээс ч өтгөний уут нь байсхийгээд дүүрч, солих шаардлагатай болдог гэнэ.

Харин зөвхөн нэг ширхэг өтгөний уут 29 мянган төгрөгийн үнэтэй. Нэг уутыг гурав хоног л хэрэглэдэг аж. Үүнээс гадна өдөрт 20 орчим мянган төгрөгийн дусал, бусад өвчин намдаах эм тариа, долоо хоногт нэг удаа 29 мянган төгрөгийн үнэтэй цавуу худалдаж авдаг байна. Иймээс бүсгүй өнгөрсөн хэдхэн сарын хугацаанд байгаа бүхнээ зарж, үрээд дуусгажээ. “Өгөөмөр” зах дээр машины тень нааж, хөгжим засдаг эрэгтэй дүү болон, ойролцоох гоо сайхны газарт үсчин хийдэг охин дүү нар нь эм, тарианых нь мөнгийг залгуулдаг байна. Мэдээж өглөөний 07.00 цагаас эхлээд шөнөжин халтууранд явдаг нөхрийнх нь тус хамгийн их. “Энэ хүмүүс байгаагүй бол би өнөөдөр хэдийнэ гудамжинд гарчихсан байгаа. ганц тарианыхаа ч мөнгийг олж чадахгүй надад ээж, нөхөр, ах, дүү нар минь л их тус болох юм даа” хэмээн яриад санаа алдав. Өнгөрсөн мягмар гарагт түүний дунд сургуулийн ангийнхан нь Дархан-Уул аймгаас ирсэн гэнэ. Тэрбээр энэ тухайгаа “Манай ангийнхан намайг зорьж, хаа байсан Дарханаас ирсэн. Мөн  энэ үеэр сайн санаатай дөрвөн ээж надад туслахаар ирсэн юм. Надад маш их сэтгэлийн дэм өгч, урам хайрласан. Тиймээс ч би заавал хөл дээрээ босно” гэв. Бүсгүйн орон дээр хатгамал байгаа харагдав. Юу болохыг нь лавлахад “Би өөрөө оёдог юм.

Ганц ширхэг тарианыхаа мөнгийг ч гэсэн олох ёстой биз дээ. Зүгээр хэвтээд байх юм бол хоног, өдөр өнгөрөхгүй юм билээ. Манай захынхан өөрсдөө утас, зүү, зургаа худалдаж аваад “Хонгороо 120 мянган төгрөгөөр үүнийг оёод өгөөч” гэдэг юм. Хүнээс зүгээр юм авах дургүйг минь мэддэг болохоор надад тусалж байгаа нь тэр хөөрхийс. Түүнээс биш 120 мянган төгрөгийн үнэтэй хатгамал гэж юу байх вэ дээ. Би мөнгөний мод, хос заан, морин хуур гээд зөндөө хатгамал оёж өгсөн. Тэд маань 50-60-аас эхлээд 80-100 мянгаар худалдаад авдаг юм. Одоо би хос хун оёж байгаа. Үүнийг оёход их хугацаа орох юм аа. Эрүүл байсан бол хэдхэн хоногийн ажил. Даанч өвчтэй болохоор хэцүү юм даа” гэсэн юм. Тэрбээр хатгамал оёсоор байгаад өндөг нь цоорсон хуруугаа надад харуулав. Тэсвэрлэхийн аргагүй өвдөлтөө давахын тулд зориг, тэвчээр гаргаж, хатгамал оёж байгаа түүнийг хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Охиноо өвдсөнөөс хойш ээжийнх нь бие муудаж, өнгөрсөн гуравдугаар сард зүрхний шигдээс болсон байна. Улмаар 1.5 сая төгрөгийн өртөгтэй хагалгаанд орж, зөвхөн хоёр удаа тодруулдаг эм худалдаж авахад л 600 мянган төгрөг болсон гэнэ. Улмаар ээжийг нь их явахыг эмч нар хориглосон бөгөөд өдөр бүр 2000 төгрөгийн үнэтэй эм уудаг байна.

Гэвч эх нь юу гэж өвчтэй охиноо хараад зүгээр суух билээ. Өнөөдрийг хүртэл хөлөө хүрэх газарт заргалдаж, тэмцсэн боловч тусыг эс олжээ. Э.Хонгорзул ээжийгээ зовоохгүй гэсэндээ нүдийг нь хариулж байгаад өвчин намдаах тариагаа өөрөө өөртөө хийчихдэг аж. “Миний охин эмээдээ битгий хэлээрэй” хэмээн гуйдаг тухайгаа нүдэндээ нулимстай ярьж байв. Ээж нь ч гэсэн “Миний зүрх өвдөөгүй ээ. Битгий санаа зов” гэдэг байна. Эх, охин хоёр ийнхүү бие биенээсээ өвчнөө нуун өдөр хоногийг өнгөрүүлж буй. Гэхдээ л ээж нь “Чиний бие чинь өвдөж байгааг би мэдэж байна. Миний охин л үхэж болохгүй шүү. Үр хүүхдээ урдаа оруулчихаад би яаж амьдрах юм” гэдэг тухай Хонгороо ярьж байв. Үнэхээр ч ээж нь түргэн дуудаад үзүүлэхэд түүний бие нь муудчихсан байдаг тухай хэлж байсан юм. Үүнээс гадна бүсгүйн бие амаржсан цагаасаа тэнхрээгүй тул хоёр багыг нь хадам ээж нь Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь гэр рүүгээ авч явжээ. “Хүүхдүүдээ маш их санаж байна, тэднийхээ царайг хармаар байна. Өнгөрсөн өвөл тэднийг ирэхэд би сэхээнд орчихсон ухаангүй байсан юм” гээд уйлав.

Хэвлийгээс нь авсан марль хэзээ ходоод руу нь орчихов


“Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай” гэсэн Шүүх эмнэлгийн дүгнэлт олон хүнд эргэлзээ төрүүлж, гайхшыг нь барж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-гийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс /ШЭШХ/-ийн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, С.Чулуунсүх нархавтаст хэргийн материалаар шинжилгээ хийж дүгнэлт үйлджээ. Улмаар дүгнэлтэд үндэслэн хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал прокурорт хүргэж буйгаа Э.Хонгорзулд дуулгасан байна. Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард гарсан шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр түүнийг 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан гэжээ. Үүнийг нь түүний хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагч Л.Эрхзаяа авчирч танилцуулаад “удахгүй үнэн зөвийг нь тогтооно. Та санаа зоволтгүй” гэсэн байна. Гэвч ердөө гуравхан сарын дараа дээрх дүгнэлт орвонгоороо эргэж, хэвлийгээс нь авсан марль ходоод руу нь орчихсон тухай хэлжээ. Улмаар мөрдөн байцаагч  Л.Эрхзаяа энэ сарын 9-нд гэрт нь ирж “Таны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорт саналаа хүргүүлсэн” гэсэн байна. Хууль хяналтын байгууллагынханд итгэж явсан түүний итгэл найдвар энэ үеэс эхлээд хөсөрдсөн аж.

Дээрх дүгнэлтийг гаргасан  ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболдоос энэ талаар тодруулахад  “Э.Хонгорзултай холбоотой материалыг бүгдийг нь прокурорт хүргүүлсэн, харуулах юм байхгүй” гэв. Харин энэ талаар мөрдөн байцаагч Л.Эрхзаяагаас тодруулахад, “Шүүх эмнэлгийн дүгнэлт “Э.Хонгорзул марль залгисан байх магадлалтай, кесарева хагалгаа хийх үед нарийн гэдэсний хөндийд самбай орох боломжгүй” гэж гарсан учраас бид энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн. Гэхдээ энэ хэрэг ингээд хаагдаад өнгөрөх юм биш. Прокуророос хэрэгсэхгүй болгосон ч Э.Хонгорзул дахин шинжилгээ хийлгэх гомдол, хүсэлт гаргавал мөрдөн байцаалтад буцаж ирэх нь тодорхой” гэсэн юм.  Яагаад, яагаад гэх асуултууд ар араасаа хөвөрч байна. Гурван хүүхдээ орхиод үхэх шалтгаан энэ бүсгүйд байсан гэж үү. Тэр тусмаа хагалгааны үед хэрэглэдэг эмнэлгийн зориулалттай нэг метрийн урттай марлийг залгиад зогсч байдаг тэнэг хүн гэж байх уу. Нялх биетэй ээжид марль залгиад зогсч байх зав бий гэж үү. Энэ бүхэн эргэлзээ төрүүлж, олон олон хариулт нэхэж байна. Энэ хэргийг прокурорт шилжүүлсэн.

Харин БЗД-ийн прокурор н.Отгонбаяр “Ирэх даваа гарагт хэрэгтэй танилцаж дуусна. Энэ хэрэг буцах нь ойлгомжтой. Та тайван бай, санаа зоволтгүй. Бид үнэн зөвийг тогтоох болно” гэжээ. Дээрх хариултыг сонссон Э.Хонгорзулд амьдрах итгэл төрж, одоо даваа гарагийг тэсэн ядан хүлээж суугаа гэнэ. Тэрбээр “Миний хувьд хүний муу үзэж гэж улайрсан зүйлгүй. Зөвхөн эрүүл саруул байсан намайг яагаад ийм хүний хагас болгочихсноо л үнэн зөвөөр нь хэлчих ёстой. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Надад гурван хүүхдээ орхиод амиа хорлох шалтгаан байхгүй. Миний хань халамжтай сайн нөхөр. Үр хүүхдүүд минь эрүүл саруул төрж, өсч байгаа. Хөлсний байранд ч гэсэн бид тав идэж, өмсөхөөр дутахгүй сайхан амьдарч байсан. Ийм байхад би яасан гэж марль залгих юм бэ. Үнэхээр гомдож байна. Харамсч байна” гэв.

Хэргийн эзэд 5.6 сая төгрөг өгөөд салцгаая гэжээ

Түүнийг ийм болгосон хэргийн эзэд бол III амаржих газрын их эмч н.Оюунгэрэл, бага эмч н.Батзаяа, н.Ганчимэг нар юм. Тэдний талаар өнөөдрийг хүртэл тус эмнэлгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тус эмнэлгээс энэ талаар тодруулах гэсэн боловч ам нээхийг хүссэнгүй. Харин бүсгүйг хэвтэрт орсноос нь хойш дээрх эмч нар 2.2 сая төгрөг эмчилгээний зардал гэж өгчээ.

Ажлаасаа халагдсан эмч нар Э.Хонгорзулыг залгахаар утсаа авдаггүй бөгөөд “Бид амьдралтай хүмүүс. Чамд өгөх мөнгө ч алга” гэж загнадаг болсон байна. Үнэхээр эмч нар буруугүй, марль өөрөө залгисан байсан юм бол яах гэж тэднийг ажлаас нь халсан юм бэ. Энэ мэтчилэн эргэлзээ төрүүлсэн асуудлууд дээрх хэрэгт их бий. Хамгийн аймшигтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэргийн талаар гарсны дараа “Битгий хэвлэлийн бага хурал хийгээч. Бид чамд 5.6 сая төгрөг өгье. Тэгээд эвтэйхэн салцгаая. Бид чамайг орхихгүй шүү дээ” гэжээ. Тангараг өргөсөн эмч нар  5.6 сая төгрөгөөр хүний амийг үнэлж байна. Тэд хийсэн хэрэгтээ гэмшихийн оронд хэдхэн халтар төгрөг атгуулаад нэр цэвэр, ялаас мултрахыг оролдож буй. Монгол Улс авлигатай тэмцэж эхэлсэн нь сайшаалтай.

Тэгвэл одоо хүний амь нас, эрүүл мэндийг хохироочихоод хариуцлагаас мултарсан эмч нартай тэмцэх цаг нь болжээ. Намын харъяалалаас болж, хоёр хүүхдийн аминд хүрсэн Увс аймгийн Мянганбаяр эмчид өнөөдөр хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Ажлаас нь халаад л өнгөрсөн. Нярай түлсэн сувилагчид ямар арга хэмжээ авсан нь одоо болтол бүрхэг. Э.Хонгорзул эрх мэдэлтнүүд шиг хэдэн тэрбум төгрөг хүссэнгүй. Түүний хүсэл бол гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хооллох. Үр хүүхдээ асарч, ээжийнхээ үүргийг гүйцэтгэж чаддаг болох. Эрүүл болчихоод ажлаа хийгээд найз нөхөдтэйгөө бужигнах. Ердөө л энэ. Тэр хэнд ч гэм хийгээгүй. Улс орондоо хэдэн тэрбумын хохирол учруулаагүй.

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Өнөржаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Tuul (June 14, 2013 10:09:01 am )

    Uneheer haramsaltai, Emch humuusiin neg hol shorond nogoo hol narand l gedeg hariuts**** aldval iim l aimshigtai, tiimees tangarag orgoson emchiin aldaag sanaatai sanamsargui gedeg ene tohioldold iim udaan zoviurtai yavahad dahiad neg hevliig ni sain ***lgasan bol iim baidal uuseechuu gui chuu heleh ug unendee algaa haramsaltai baina tuiliin haramsaltai baina

    • нэжж (June 14, 2013 10:25:12 am )

      Тэгэхэд одоо удвал юу хийгээд явж байна? Хүний оронцог ****** ******** удвал шиг ерөнхийлөгчтэй болвол Монгол улсын иргэн гэж хэлэхээсээ ичнэ… Удвал энэ хүний оронд хэвтэж байхгүй

      • Anonymous (June 14, 2013 1:02:19 pm )

        tiishd ene hunii orond ter baliar avgai ingeed hevtjiisen bol deer bhku yu

      • Anonymous (June 14, 2013 1:06:56 pm )

        udval end tend ****an hural tsuglaan zohion baiguulhaas uur yu hiidgiim beee ***l hudlaaa said ner zuugch ichdegguim bhdaa

      • any (June 14, 2013 1:07:11 pm )

        udval end tend ****an hural tsuglaan zohion baiguulhaas uur yu hiidgiim beee ***l hudlaaa said ner zuugch ichdegguim bhdaa

  • Atar bayr (June 14, 2013 4:26:03 pm )

    en emch nar arai dendv ym a hvni bieig iim bologc***od henege vgvi maral zaligchahsan gej yaj helj chadan wewwwwwwwwwwwwwww

  • Anonymous (June 14, 2013 4:35:53 pm )

    kesarov hagalgaanaas bolj nariin gedesnii hondiid marl material orno gej yu bdiiin be utgagui zuil

  • tamir (June 14, 2013 6:24:31 pm )

    uneheer unen bol haramsaltai bna gomdoltoi bna hun shdee huuhdee turuulehdee iim haihramjgui bolgoomjgui zuilees bolood turuulsen huuhdee ch harj chadahgui enhriilj chadahgui hairalj chadahgui baigaad emnelgiin humuust buyu aluurchinguudad amidaar ni uhuulegch nart hariuts**** tootrsoh heregtei jil surchihaad huuj bgaagaa mergeshisen ajil deeree aldaa gargaj bolohguio eee delhiideer bolohgui zuil bol tsoohon tsoohon zuiliih ni negiig ni hiichihsan emch ner bolyoooooooooooooooooooooooooooooo awilgachid nar

  • bbbbbbbbbbbbbbbbbbbbbb (June 14, 2013 8:55:35 pm )

    ene eruul mendii salbar jinhene dampuurch bndoo tugsuj bga emch nar n yamarch medeleg bhgui bn

antalya rent a car