Хогны менежментийн төслийг нийслэлд хэрэгцүүлж эхлээд байгаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 417 мянган өрхөд үнэгүй хогны уут тараах юм. Эхний ээлжинд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн чиглэлийн айл өрхүүдэд зургадугаар сарын 15-наас эхлэн хогийн уут тараах юм байна.
Хотын төвд ирэх долоо, наймдугаар сард хогны уут тарааж эхлэх бөгөөд нэг айлд өнжөөд нэг буюу сард 15 ширхэг хогийн уут ногдох ажээ. Дээрх уутыг аль болох даацын хэмжээг сайн байлгахаар бодолцож хийжээ.
Тараагдах уут нь “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй 60×80 сантиметрийн хэмжээтэй тунгалаг ногоон уут байх ажээ. Уутыг зөв зохистой хэрэглэж буй эсэх, зориулалтын уутанд хогоо хийчихээд хаа хамаагүй газар аваачиж хаях зэрэг үйлдлийг хянах юм байна.
Хэрвээ зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх буюу Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, аж ахуйн нэгж байгууллагуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ажээ. Мөн хууль бус үйлдэл гаргуулахгүй байх үүднээс уут тарааж эхэлсэн газруудад 40 эргүүл хяналт хийн ажиллах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.