antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 2 comments

УИХ-ын дарга дөрвөн суманд ажиллалаа

нийтлэсэн Admin

dae035ac433f3fefbigУИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал, Орхон, Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Энэ үеэр УИХ-аар баталсан хууль, тогтоомжуудын талаар сонгогчдод мэдээлж, орон нутгийн цаг үеийн ажлын явц байдал, зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

Тэрбээр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллахдаа эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ уурхайчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Орон нутгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр иргэд шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуултууд голчлон тавьж байлаа.

Сэлэнгэ, Дархан-Уул аймаг нь газар тариалангийн гол бүс нутагт хамаардаг. Тиймээс газар тариалангийн салбарт УИХ, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа талаар тариаланчид мөн сонирхож байв. Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн нийт хүн амын дөрөвний нэг нь буюу 25 мянга гаруй иргэн амьдардаг аж. Тиймээс  тус сумыг хотын статустай болгох хүсэлтийг нутгийн иргэд  гаргаж байлаа. Харин тариаланчдын хувьд тарьсан ногооныхоо борлуулалтад төрийн зүгээс дэмжлэг хүсч байгаагаа парламентын тэргүүнд илэрхийлж байв.

УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй бүрэлдэхүүнд багтсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөллүүд иргэдээс тавьсан газар тариалан болон боловсролтой холбоотой асуултуудад хариулт өгч ажиллалаа.

Өнөөдөр УИХ-ын дарга Дархан-Уул аймгийн төвд ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • заяийн шавийн мөнгөн цоолтуур (June 13, 2013 7:00:45 pm )

    *0-ээд оны хувьсгалаар дэлгүүрийн лангуу эзгүйрч коммунистууд аль л өнгөтэй өөдтэй болгоныг булааж ард түмэн талоны бараанд оочерлож өлсөж б/сан яг энэ цаг үед хамгийн цатгалан явсан хүн чинь энэ лут том аварга шүү дээ. бидний үеийнхэн хуучин нийгмээ халж шилжилтийн хүнд бэрх үеийг давахын төлөө өлсөж цангаж тэр үеийн ерөнхий сайд б/сан нутгийнх нь ******рал ах бямбасүрэн гуай хуучин пальто эгэлдэрэглэн өдөр шөнөгүй тэмцэж явахад мань хүн огт үзэгдээгүй, харин энэ тэндэхийн ядуухан төсөвтэй аймаг сумын наад******дыг алгасалгүй түүж хунз цай цуглуулсан шиг хар амиа бөөцийлж явсан нь гашуун үнэн шүү дээ. Мэх мэдэхгүй, ухаан богино, зориг зүрх байхгүй, бөөрөнхий, нэг л их хар бяр багалж бариад түрүү бөхийн байгаа бодоод дэрлээд унтчихна. Ийм л байсан ш дээ. Одоо тэгээд нэг л том дүрдээ итгэчихсэн ерөнхийлөгч туугаад байдаг, ард нь авилагч байна уу аргал байна уу огт хамаагүй өөрөө л болж байвал гэсэн атгаг санаа харагдаад байх юм. Яандаа аварга минь ийм болчих гэж..

  • Anonymous (June 14, 2013 9:35:42 pm )

    За даа АН-хан манайханд тараа таниулчихсан шүү дээ. Дарханы хэдэн залуус АН-ыг дэмжиж их үзсэн дээ. Сүүлдээ бүр хуваагдаж талцаад ч үзсэн. Тэгээд дээрээс юу олдсон юм бэ? Одоо бол болоо шдээ. Дарханчууд сунгалт биш сонголт хийх болсон. Ер нь найрамдлын хотын залуус авъяастай, чадвартай хэнээс ч дутахааргүй мэдлэг боловсролтой. Харин дэмжигддэггүй залуус чинь саналаа намдаа биш монгол улсынхаа төлөө өгөхөд ямар үр дүн гарахыг харах цаг болсон. Дарханчууд аа монгол хүн эх бөх 2-оо шүтэж амьдрахдаа талцалгүй тайван амгалан амьдарч байсан юм шүү. Бид алсыг харж хойч үеэ бодож сонголт хийх цаг болжээ. Сайхан уриан дор намирч хошгирч бид юунд хүрсэн юм бэ, больцгооё тэгэх үү?

antalya rent a car