Энэ жил боловсролыг үнэлгээний төвд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43800 хүүхэд бүртгүүлжээ. Шалгалтыг энэ сарын 14-16-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд элсэгчдийг шалгалтаас хоцрохгүй байх, хувийн зохион байгуулалтдаа анхаарах хэрэгтэйг сануулж байна. Математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут. Монгол хэл англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут юм. Харин дүнг ирэх сарын 1-ний өглөө 09.00 цагт www.eec.mn цахим хуудсанд байршуулах аж.
Мөн шалгуулагч хувийн мэдээллээ Боловсролын үнэлгээний төвийн тусгай 133233 дугаарт мессеж илгээж интернэт орох шаардлагагүйгээр хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болсон ажээ.
2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ
Сар, өдөр | Цаг минут | Шалгалт |
06 сарын 14 | 1000-1120 | Орос хэл |
1300-1440 | Хими | |
1600-1720 | Англи хэл | |
06 сарын 15 | 0830-0950 | Монгол Улсын түүх |
1130-1310 | Математик | |
1430-1550 | Биологи | |
1700-1820 | Монгол хэл | |
06 сарын 16 | 0830-0950 | Газар зүй |
1130-1250 | Нийгмийн тухай мэдлэг | |
1420-1600 | Физик |
Холбоотой мэдээ
Comments are closed.