“Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ-аас уул уурхайн компаниудын хариуцлагын индексийг тооцож зарлах болсонтой холбогдуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Бид өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уулхайн чиглэлээр болон бодлогын чанартай үйл ажиллагаа явуулж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд олон нийтэд энэхүү чиглэлээр тодорой хэмжээний ойлголт өгч чадсан.
Хариуцлагагүй уул уурхай хариуцлагатай болжээ. Одоо харин бид хариуцлагатай уул уурхайн индексийг тооцож зарлан, шалгаруулах ажлыг эхлүүлэх гэж байна. Энэхүү ажлыг тодруулбал, бусад орны туршлагыг судалж байж, шалгаруулах үзүүлэлтүүдээ гаргасан. Тухайн салбарын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй компани өөрийн хариуцлагын индексийг өөрсдөө дүгнэх юм. Үүгээрээ эхлээд л өөрсдийн хариуцлагатайг илтгэх бөгөөд шалгаруулах найман үзүүлэлтээр тухайн компани хариуцлагын индексийг дүгнэх юм” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.