“Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” тайлангийн хурал Хүүхдийн ордонд 13.00 цагаас болно. Энэ нь Нийслэлийн сургууль цэцэрлэгүүд 2012-2013 оны хичээлийн жилээ дүгнэх хурал гэсэн үг юм. Мөн хурлын үеэр нийслэлд анх удаа бага ангийн 50 багшаа 100 сая төгрөгөөр шагнана. Тавдугаар ангиа төгсгөж байгаа багш нар өөрсдийн хүслээр ур чадварын шалгалтад хамрагдаж сайн дүн авсан нь 1-5 сая төгрөгийн шагнал авахаар болчихоод байна. Бага ангийн багш нарыг өмнө нь ингэж өндрөөр шагнаж байсан түүх үгүй ч цаашид хэвших гэнэ. Багшийг индексжүүлэхийг эсэргүүцээд байсан багш нарт бас жишээлнэ гэсэн үг юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.