antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 1 comment

Баян-Өлгийд хайгуул хийж байсан хятадуудыг албадан гаргалаа

нийтлэсэн Admin

-ХУУЛЬ ЗӨРЧИН МАНАЙ УЛСАД АМЬДАРЧ БАЙСАН 83 ИРГЭНИЙГ НУТАГ РУУ НЬ БУЦААЖЭЭ-

Бизнес ангиллын визээр Монгол Улсад нэвтэрчихээд орон нугагт хууль зөрчин хайгуул хийж байсан хятад иргэдийн талаар өмнө нь манай сонин мэдээлж байсан билээ. Тодруулбал, “Вест Монголиа” компанид ажиллаж байсан 19 хятад иргэн албан ажлын шугамаар 30 хоногийн хугацаатай Монголд орж ирчихээд хайгуул хийж байсныг нь Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газрынхан өнгөрсөн сард илрүүлсэн. Тэдгээр иргэдийг албадан гаргажээ.

Түүнчлэн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өнгөрсөн сард Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зөрчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 31 орны 333 гадаадын иргэнд хариуцлага тооцсон байна. Тэдгээр иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, 54.8 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Мөн гадаадаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 135 аж ахуйн нэгж, байгууллагад, нэг иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Гадаадаас хүн урихдаа хууль зөрчсөн тэдгээр аж ахуйн нэгж, иргэнийг 160 сая 584 мянган төгрөгөөр торгожээ. Ингэснээр улсын төсөвт нийтдээ 215 сая 426 мөнгөн төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Манай улсад оршин суух зөвшөөрлийнх нь хугацаа дууссан ч хууль зөрчин “харлачихсан”, зохих байгууллагаас зөвшөөрөл авалгүй хөдөлмөр эрхэлсэн иргэдийг ч илрүүлжээ. Мөн сэтгэцийн өвчтэй гадаадын иргэд ч Монгол Улсад ажиллаж байсныг тогтоосон байна. Дээрх шалтгаануудаар нийт найман орны 83 иргэдийг Монгол Улсаас албадан гаргасан байна. Мөн нийслэлд барилга, тоосго, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгажээ. Дээрх байгууллагад ажиллаж байсан 131 иргэний бичиг баримтыг шалгахад долоо нь хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан байна. Тэд БНХАУ-ын иргэд юм байна. Тэдгээрт зохих ёсны хариуцлага тооцсон аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 09, 2011 10:13:07 am )

    unen bol yamaidaa. gargahdaa pasport deer ni har tamga darah heregtei

antalya rent a car