Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурлаар, наадмын санхүүжилт болон бусад асуудлаар санал солилцжээ. Энэ үеэр наадмын санхүүжилтэд шаардагдах 1.3 тэрбум төгрөгийн 350 сая төгрөгийг наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 580 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас тус тус санхүүжүүлэхээр тооцжээ.
Мөн түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд автомашин зогсоохгүйгээр төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд наадамчид Дүнжингарав, Нарантуул худалдааны төвийн хашаанд машинаа байрлуулах бөгөөд тэндээс жижиг оврын автобус наадамчдад Төв цэнгэлдэх руу үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.