Лениний музейн барилгад холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч МАН-ын хүсэлтээр дөрөв дэх удаагаа хойшиллоо.
Ингэснээр МАН-ынхны хүсэлтээр шүүх хурал энэ сарын 12-ны 13:00 цаг хүртэл хойшиллоо. Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй. Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.