Улсын Их Хурлын чуулганы пүрэв гарагийн /2013.06.06/ нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон тэдгээрийг дагалдаж гарсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Дараа нь “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж, улмаар холбогдох Байнгын хорооны саналын дагуу түүнийг баталлаа.
Холбогдох хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил байхаар заасан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг төрийн өндөр албан тушаалтны зэрэг, зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалтны зэрэглэлд хамаарахаар заасныг харгалзан ийнхүү “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай “ тогтоолын хавсралтад нэмэлт оруулж байгаа аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.