antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 Comments are off

Хүнсний үйл ажиллагаа эрхлэгчдийн мэдээлэл удаашралтай явагдаж байгаа ажээ

нийтлэсэн Admin

хяналт“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-д заасны дагуу Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч мэдээллээ харъяалах нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэдээлллэхийг заасан байдаг.

Харин 2013 оны 06 сарын 04-ний байдлаар улсын хэмжээнд 3084 аж ахуйн нэгж, байгууллага, 4032 иргэн мэдээллээ бүртгүүлсэн байна. Тодруулбал, Говьсүмбэр, Сэлэнгэ, Булган аймгуудын хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид мэдээллээ бүртгүүлэх ажилд идэвхитэй оролцож байгаа бол Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Дундговь, Орхон аймгуудад, нийслэлийн 9 дүүрэгт удаашралтай явагдаж байгаа аж.

Хэрэв  хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхчлэгчид хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.2-д заасны дагуу мэдээллээгүй бол хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөчин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car