Олон улсын болон улсын чанартай олон олимпиадад амжилт гаргаж, төрийн сангийн тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах болзол хангасан оюутнууд өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид олон улсын болон улсын олимпиадад эхний гурван байр эзэлбэл төрийн сангаас их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хамруулдаг байсан. Харин 2012 онд олимпиадад оролцож шагналт байранд орсон 92 хүүхдийн сургалтын төлбөр одоог хүртэл шилжээгүй байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн намар сургуульд элсэн орсон тэдэнд 2013 оны гуравдугаар сард төлбөрөө төлөхийг шаардаж, тэтгэлэг байхгүй болсон гэдгийг дуулгасан байна. Иймд тэтгэлгийн асуудлаар Төрийн санд хандахад “Төлбөрийн тэтгэлэг, үндэсний тэтгэлэг болох сар бүр олгодог 70200 төгрөгийн аль нэгийг сонгох ёстой байсан. Та нар 70200 тэтгэлгээ сонгосон байна” гэсэн хариу өгчээ.
Ямар шалтгааны улмаас тэтгэлгийг зогсоох болсон тухайгаа Төрийн сан болон БШУЯ-наас урьдчилан мэдэгдээгүй ажээ. Боловсролын сайд Л.Гантөмөртэй олон удаа уулзах хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл уулзаж чадаагүй байна.
Өнөөдрийн байдлаар эдгээр хүүхдүүдийн зарим нь төгсөлтийн шалгалтдаа орж чадахгүй, шалгалтаа өгсөн ч дүн нь хүчингүй болно гэж сурч байгаа сургуулиудаас нь мэдэгдээд байгаа ажээ. Тиймээс БШУ-ы сайд Л.Гантөмөр энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.