antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 Comments are off

Уртын дуучдын улсын уралдаан болно

нийтлэсэн Admin

8d39216d1f2dea65bigД.Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын захирамжаар Уртын дуучдын улсын уралдааныг энэ сарын сүүлээр Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулахаар болжээ.

Энэхүү уралдаанаар Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, дуучид уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулах юм байна.

Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулах ба 18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой ажээ. Уралдаан  хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан  зургаан уран бүтээлчийг гала тоглолтод оролцуулах юм байна. Улсын уралдаанд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэх гэнэ. Харин тэргүүн байрт орсон оролцогчийг нэг сая, дэд байрыг 800 мянга, гуравдугаар байрт орсон уран бүтээлчийг 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car