-Дэлхийн байгаль хамгаалах энэ өдөр БОНХЯ, National Geographic Kids Монгол сэтгүүл, ОУХНайрамдал Төв хамтран ” Эх дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлийг хүүхэд бүрт” сэдэвтэй Найрамдал төвийн амрагч хүүхдүүдэд зориулсан зуны хөтөлбөрийг нээж байна.
10.00 цагаас ХЗҮХ-гийн Хуульчийн танхимд ХЗЯ, ЗЦГ-аас мэдээлэл хийнэ. Хууль зүйн сайдын тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэн батлагджээ.
11.30 цагаас “356 Нээлттэй Мэдээллийн Төв”-д Хадгаламж Зээлийн Хоршооны хохирогчид Засгийн Газрын Ордны гадаа хууль батлагдтал хугацаагүй тэмцэл хйих болсонтойгоо холбогдуулан хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
12.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Анод банкны эзэд болон хувьцаа эзэмшигчид-хохирогчдын асуудал, үнэт цаасны уналтын шалтгааны талаар тус банкны хохирогчид мэдээлэл хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд:
11.00 цагаас Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг танилцуулна. Төслийн хүрээнд уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж туслах юм.
11.30 цагаас Үндэсний их баяр наадмын зардал өмнөх жилийнхээс 50 дахин өссөнтэй холбогдуулж “Онлайн парламент”-чид хэвлэлийн хурал зарлалаа.
12.00 цагаас Төв аймгийн Эрдэнэсант суманд занар олборлосны улмаас ундны усны нөөц багассан асуудлаар иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.