antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 Comments are off

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

нийтлэсэн Admin

цаг агарӨнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28  градус дулаан байна.

Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Хараа, Ерөө, Туул болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрүүдэд хоногтоо 10-60 см нэмэгдэж, Сэлэнгэ-Хялгант-Зүүнбүрэн-Сүхбаатар орчмоор олон жилийн дундаж түвшинг 30-45 см, Туул гол Алтанбулаг, Хэрлэн гол Мөнгөнморьт  сум орчмоор үерийн түвшинг 5-10 см даваад байна. Өнөөдөр Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо 5  см нэмэгдэж, үерийн түвшинг давна. Иймд дээр дурдсан голуудын  сав дагуу  суурьшиж, нутаглаж  буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car