antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 1 comment

ШӨХТГ-ын байцаагчдыг ямар үндэслэлээр ажлаас нь чөлөөлснөө тайлбарлалаа

нийтлэсэн Admin

16890Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай тус байгууллагын есөн улсын байцаагчийг ажлаас нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд халсан. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчдыг ямар шалтгаанаар ажлаас нь халах шийдвэр гаргасан тухайгаа О.Магнай өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр хэлэхдээ “Есөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албыг эрч хүчтэй сэтгэлтэй хүмүүс хийх ёстой. Ажил хийдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй, ажил тасалдаг, ажил дээр унтдаг, санаачлагагүй хүмүүс төрийн албанд тэнцэхгүй. Мөнхсолонго гэдэг эмэгтэйг ажлаас нь халсан явдлыг улс төржүүлэх шаардлагагүй. “Оллоо” компанийн захирал Батсүхээс миний нэр дээр гомдол ирүүлсэн. Мөнхсолонго нь тус компанийн гурван албан хаагчийг дарамталсан, хувийн харьцаагаар ажилдаа хандсан, зүй бус харьцсан зэрэг мэдээллийг ирүүлсэн. Төрийн алба үйлчилгээний алба. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй, ялангуяа албан хаагчидтай дээрэнгүй, зүй бус байдлаар харьцах учиргүй” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • G (June 03, 2013 9:18:06 pm )

    Zuv. . .

antalya rent a car