antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 1 comment

Б.Амархүүгийн хайрыг булаасан О.Ариунзул гэгч хэн бэ

нийтлэсэн Admin

ОХУ-ын Буриад Улсын Ардын Жүжигчин Б.Амархүү эх орондоо ирээд удаагүй байгаа. Тэрээр энэ удаа хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын тоглолтонд оролцохоос гадна МУГЖ С.Жавхлантай хамтран “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл болох “Миний нууц хүү” жүжгийн дууг “амилуулахаар” ирсэн ажээ. Цэл залуугаараа их гүрэнд эх орныхоо нэрийг дуурсган яваа түүнийг монголдоо ирэх бүрд нь элэг нэгтнүүд нь баярладаг. Тэгвэл дуучин Б.Амархүү ирэх оны эхээр эх орондоо ирж, залуу хамтлаг дуучидтай хамтран ажиллах юм байна. Мөн түүнийг монгол бүсгүйтэйгээ гэрлээсэй гэж хүсдэг хүмүүс ч цөөнгүй бөгөөд ирэх бүрд нь “автоматаар” хэн нэгэнтэй холбоо тогтоолгож амждаг. Түүнийг өнгөрсөн жил ирэхэд нь “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаатай “жиг” ургуулсан гэж шуугих болсон ч хоёр дуучин хоёулаа үүнийг няцаасан юм. Харин энэ удаад тэрээр монголд байх хугацаандаа “Шилмэл загвар” агентлагийн нэгэн загвар өмсөгч бүсгүйтэй хайрын романс үүсгээд амжжээ. Түүний хувьд хэдхэн жилийн өмнө Орос бүсгүй дагуулан монголдоо ирж байсан ч дараа нь монгол бүсгүйтэйгээ сууна гэж мэдээлж байсан. Тэгвэл түүний энэ шийдвэр биелэлээ олж байж ч мэдэх юм. Ямартай ч Б.Амархүү өнгөрсөн хоногуудад Ариунзул хэмээх бүсгүйтэй ихэд дотно байх болсон бөгөөд тэд цөөнгүй удаа болзоод амжсан гэнэ. Ариунзул бүсгүйн хувьд “Шилмэл загвар” агентлагийн гэрээт загвар өмсөгч бөгөөд MSC компаний “Хүслийн ундаа”-ны рекламанд тоглож, олонд танигдсан нэгэн гэнэ. Мөн эх орондоо ирээд ганц, хоёрхон хоноод буцдаг байсан гавъяат маань энэ удаад нилээд хэд хоногоор саатаж байгаа нь ч үүнтэй холбоотой аж.

Н.Хувьзаяа  www.secret.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 11, 2011 7:13:53 am )

    ene yun ni goy hvvhen bgaan be

antalya rent a car