Үндэсний цөөнх хэмээгддэг цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, тэдний боловсрол, нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор мөнгөн тэтгэмж олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан.
Шийдвэрийн дагуу энэ сарын 1-ээс тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэллээ. Ингэснээр цаатан иргэн сар бүр 13 мянга 900 төгрөг, 18 хүртэлх насны хүүхэд 65 мянга 450 төгрөгийн тэтгэмж авахаар болж байна. Хангайн бүсийн амьжиргааны доод түвшинг Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар 13 мянга 900 төгрөгөөр тогтоосон аж.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.