Би бол Өвөрмонголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагын хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагынханы дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёстой гэж бодож явдаг.
Ардчилал бадарсан Монгол улсад адилхан эмч мэргэжилтэн гэж үздэг Монгол улсын хошин шогынхонд хэдэн үг хэлэхэд буруутгахгүй байлгүй дээ. M.Баярмагнай тэргүүтэй Монгол шогчид оо… та нараас би хэдэн зүйл асууя? “Эмэгтэйчүүдийн салтаа байцаах газар” гэсэн үүдний хаягийг Өвөрмонголын аль эмнэлэгт үзэв ээ? Өвөр монголд бол Үүдний хаягийг тусгай хянах албан газраас зөв бурууг нь хянаж үзээд Монгол бичгийг нь дээд талд нь хятад бичгийг нь доод талд нь бичиж хаддаг хуультай юм. Төвдөд бол төвд үсгийг нь дээд талд нь гэх мэт дундад улсад үндэстэн орон нутгийн хууль гэж байдаг юм. Энэ хуулийг ямар нэгэн байгууллага зөрчихөд хүрвэл үйл ажлиллагааны эрхийг хасаж үүдийг хаадаг юм.
Монгол уламжлалт эмнэлэгт анагаах ухааны есөн мод гэж байдаг. Энэ нь 9 модноос 47 салаа гарч 224 навч, 2 цэцэг 3 үр ургасанаар зүйрлэж хэдэн зуун жилийн турш манай дээдэс Монгол анагаах ухааныг эрүүл бие оношлох ухаан эмчлэх аргатай нь энэхүү 9 модоор зүйрлэж заан сургаах арга зүйгээ уламжласаар ирсэн билээ. Иймээс Өвөр Монголд эмнэлэгээ нэг мод гэж үзээд доторх тасгуудыг салаа гэж нэрлэдэг юм. Жишээ нь: Таван эрхтэний салаа, эмэгтэйчүүдийн салаа, хүүхдийн салаа гэх мэт хэрвээ та нар нүдээрээ үзсэн бол салаа гэсэн монгол үсгийг салтаа гэж буруу уншсан байна. Бас та нарын хэлдэг зайрмагыг “мөсөн мөлжүүр гэнэ” гэдэг чинь мөсийг яс мөлжихтэй адил мөлжихийг хэлж байгаа юм бишээ “мөсмөлж” гэсэн үг ээ… мөс арай болоогүй байгаа үеийг хэлдэг юм. Харин зайрмаг гэдэг чинь усны дээгүүр өрөм шиг юм тогтож зайр суухыг хэлдэг юм биш үү… Тиймээс зайрмаг гэдэг үг чинь гадуураа мөсөөр хучигдсан дотроо шингэнтэй юм уу эсхүл дээгүүрээ өрөм сууж хөлдсөн усыг хэлэх юм шиг санагдана. Хоёр хэрээ нэгнийхээ харийг гайхав гэдэг шиг мэдэхгүй юм даа… Монгол үгэнд мөсмөлжтэй адилхан үг олон байдаг. Бас бялууг Өвөрмонголчууд насан баярын боов гэдэг гээд их инээлцэх юм даа… Өвөрмонголд бялууг зөөхийтэй боов гэдэг юмаа, ер нь боов гэдэг чинь боожгойг хэлж байгаа юм бишээ… түүхээс аваад бүлдэгийг боов гэж бичсэн ном судар байдаггүй юм. боов иддэг боовоороо … … одоо болсон. харин та нар чинь бүлдэгээ иддэг боовоороо нэрлэчихээд хүнийг элэглэдэг чинь хачин санагдана.
Хэрэв та нар дээрх үгүүдийг хүнээс сонссон бол лав Цэвэр Монгол хүнээс сонсоогүй байх. Монгол хүн бол арай тэгэж өөрийн үндэстэндээ оргүй юм хэлэхгүй байхаа. Өөр үндэстэний нэг нөхөр юм уу эсхүл нөгөө эрлийз хурлийз нь өвөр, ар хоёр Монголын дунд яс хаясаныг олж аваад нэг их юм болгоод хошин шог зохиогоод алаг махны тасархай алтан ясны хэлтэрхийгээ муулж улсаараа үзээд инээлцэж суух нь зохисгүй ээ? Одоо бол дэлхийд тархасан монголчууд нэг нэгнээсээ үгүй дутуугаа нөхөж эв дүнжинтэй байх нь чухал болохоос хамаг монголыг хагацуулан салгах үг яриа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бол миний хувьд монголчуудыг эвлэрэн нийлэхээс айдаг хүний үйл ажиллагаа боддог. Монгол үгэнд бичгийн үг, хар ярианы үг гэж байдаг юмаа. Монгол хэл баялаг шүү дээ… Өвөрмонголд бол та нарын хэлдэг боов гэдгийг чинь гэхэд хар ярианы үгэнд, хүүхэд үед нь мөнжөө, боожгой, бөөсөг, боов, чавга, үзэм, насма /хамрын тамхи гэсэн төвд үг/, шомбог, хувалз гэх мэтээр өхөөрдөн хэлдэг. Том хүн болоход нь халдаг, бүлдэг, шодой, балдага гэдэг. Өтөлсөн хүнийхийг бол муу мах, уруу царайт, нөгөөдөх гэх мэтээр зөвхөн эр бэлгийг хүртэл ийм олон янзаар насыг тааруулан, үйл ажиллагаанд тохируулан нэрлэдэг боловч бичигт бичихдээ эр бэлэг буюу бэлэг эрхтэн гэж бичдэг. Боов гэдэг чинь эр бэлгийн тогтоосон нэр биш шүү. … боов гэж хэлбэл иддэг боов … байх ёстой. харин хүүхдэд боовыг чинь авна гэвэл бөөсгийг чинь авна гэж хүүхдийг айлгасан үг болж мэднэ.
Монгол улс бол халх ястанаар гол болсон болохоор зарим газрын хүмүүс Монгол улсыг халх улс гэдэг юм.
Халх Монгол ах дүү нар минь ээ… оюуны эмч байх ёстой Монгол уран бүтээлч, хошин шогийнхон минь… та нар бол дэлхийн Монголчуудын дуриалал байх ёстой. Та нар бол Монголчуудын голомт нь дээр байгаа хүмүүс шүү. Та нарыг дэлхийн бүх Монголчууд харж байгаа. Та нараас их юм сурч оюун тархиа зөв байлгаж Монгол хүн Монголоороо байх дархлааг дэлхийн өнцөг буланд дэлүү шиг наалдсан Монгол хүмүүс Та нараас … сурахыг хичээдэг шүү. Та нар минь Монгол бичиг, түүх, ёс заншилаа сайн уншихгүйгээр кирилл бичигтэй, хэдхэн хар ярианы үгтэй байж болохгүй ээ, Монгол үг баялаг шүү… хар ярианы үг … … нэг юмыг олон … хэлдэг юмаа. бидний түүх зан үйл шашин шүтлэг эм эмнэлэг бүхий юмаа Монгол бичиг дээрээ Монгол бичгийн хэлээр боловсон сайхан хэллэгээр бичээстэй буй.
Та нар адаглаад Монгол бичгээрээ Монголын түүх, дээр үеийн уран зохиолуудыг унших хэрэгтэй байна. Тэгвэл та нарын хэлээд байгаа хэлний ядуурал чинь үндэснээсээ эмчлэгдэнэ. Тийм үгүйгээр салаа салтааг хоёрыг ялгахгүй байж Монгол бичгийг язгуур үндэс дагавартай нь өсөх наснаасаа сурсан, Монгол түүхээ уул эх бичгээр нь уншсан Өвөрмонгол ах дүү нараа доош хийж элдвээр муулж оргүй худал үгүүд зохиож хошин шог гаргаад улсаараа инээлдэж суугааг хажуугаас чинь харийнхан хараад өмдгүй нь өвдөг цоорхойгоо элэглэв гэж хэлэх вий дээ.
Өвөрмонголын эмч З. Сүхээ 2013.06.01
Холбоотой мэдээ
-
mongol (June 02, 2013 9:47:23 am )
manai xoshin shogiin ene xed bie bolon amniixaa dippekteer maazarch baixaa bolimoor yum . odoo bur delxiin shivshig boloxnee.jaaxan xugjmuur bna shuu
-
huts (June 02, 2013 9:51:43 am )
yugeee hutsnam beee adsaga chn mongol helniii yaruu tungalag utga togoldor yumiig oilgohgu bj golog chn
-
Anonymous (June 02, 2013 10:07:27 am )
zuv bichij demjij bna uvur mongol ahan duusee mongol hel soyoloosoo surah heregtei zaluusaa
-
B (June 02, 2013 10:22:35 am )
Эсвэл гэж бичдэг ш дээ ” ЭСХУЛ” гэж бичлэггуй ш дээ
-
zochin (June 02, 2013 10:25:45 am )
Туйлын үнэн хэлжээ.бодох ёстой л зүйл
-
tumur (June 02, 2013 10:45:05 am )
aavdaa avgai avahiig zaav gej, uvurlugch nar mongoliig zah yum gene de zuva zuva
-
Хотогойд (June 02, 2013 12:50:46 pm )
Чи бол яг нөгөө эрлийз хурлийз гэдэг нь л байх. Монголчууд биднийг хагаргах атгаг санаагаа эртхэн татсан чинь дээр дээ тэгэхгүй бол бидний дунд чи гишгэх газаргүй шүү!!!
-
Хотогойд (June 02, 2013 12:51:54 pm )
tumur гэсэн нэртэй нөхөрт хандаж бичсэн юм шүү буруугаар ойлгочихвоо. Энэ нийтлэл таалагдлаа
-
-
-
tr (June 02, 2013 11:35:01 am )
mongol bichigee surah heregtei.
-
Anonymous (June 02, 2013 11:38:44 am )
Huurhiiduu oyuniihaa chadamjiin hereer setgej bgaa tsarai n teree, teriign uzeed ineej bgaa bolon teriig umuurch bgaa humuus ter tuvshingiin n ulsuud bgaa. Naad gurav chin bgaa n ene dee yag uursdiinhee bodit dureer zurgaa avhuulsan bn.
-
Mongol zaluu (June 02, 2013 12:19:43 pm )
Nasan Bayariin boov–yamar nasniihaa oig temdeglej baigaa hugshin hunuu. huduunii helleg baigaa biz dee.Tegeed ch byluug hezeedee l mongolchuud iddeg bailaa europe zugees l orj iree biz dee.Tanai uvurlugchid orchuulj baigaa tsarai ni ter za.Mongolchuud chin Europe json mangar emchee..
-
Mongol zaluu (June 02, 2013 12:32:36 pm )
Musmulj gej bas l tanai uvurlugchidiin helnii chadamj uhaanii huree bogino baigaag haruulj baina.Orchuulga muu baina.Mus geseg maanai hulduu us buyu shingen.Muljih buyu mulj gedeg maani hazaj buyu zulgaaj idehiig helne.Tegeheer musiig hazaad zulgaaj ideh bolj bainaa daa tanaihaar…Zairmag ni ner ug buyu ner ug..Zairmagtah gedeg ni uil ug buy uil hudlul zaasan ug.Zairmagtah gedeg ni zuvhun zairmag ehelj bui process.Tuunees dotruu ustai gaduuraa zairmagtsan zuil bish bolbaa.Er ni uursdiin eh helee sain hamgaalj baisan ni deer shuu ene muusain hytad mongoloo medehee baisan nuhduud suuliin ued net-r zaluusiin tolgoig ih ugaaj baih shig baina zaluusaa.Unagan hel deeree aldart zohiolchdiinhaa poman zohioliig sain unshaarai.Natsagdorj,choinom,renchin,lodoidamba,garmaa,yavuuhulan….
-
mongol ohin (June 02, 2013 1:53:28 pm )
mongol zaluutai sanal neg bn shvvv
-
mongolhuu (June 02, 2013 11:37:08 pm )
protsess gej yu gesen ug yum boloo
-
-
зочин (June 02, 2013 2:26:30 pm )
Сайн болж бүр нэг алиа нь балай болоод байгаа юм аа. Манай энэ хэдэн тэнэгүүд ичих булчирхай гэж байхгүй бүгдийг чаддаг болох гээд ядчих юм. Яг үнэндээ хошин урлаг гэдэг нь битүү ёгт утгаар санаагаа илэрхийлдэг байх гэж боддог. Гэтэл манайхан болохоор зүгээр л хэн нэгнийг өөрийнхөө гажиг өө сэв илүүдэл жингээ ашиглаж доромжилсноо л хошин урлаг гэж ойлгоод байх шиг санагдах юм да. 1харахлаар хошин шог тоглоод ч байгаа юм шиг нөгөө харахлаар дуучин ч болоод байх шиг. Утгагүй хэдэн нөхөд байх юм аа. Жоохон чанартай юм хийж баймаар юм. Боловсрох хэрэгтэй байна. Хошин шогчид минь.
-
melmii (June 02, 2013 2:56:10 pm )
Mundag helj dee bazarwaani, umdgui ni uwdug tsoorhoigoo eleglew gej gadaad uls orond Mongol hunii une tsene unchihsan bdagshdee uls oron oyun sanaandaa ulamjlaliig hadgalsan urgaa had chuluu met uzel ilerhiileliig boijuulmaar yumdaa.
-
зочин (June 02, 2013 3:00:25 pm )
хошин шог бол хошин шог шүү дээ юу бичээд байгаан хошин шогийг ойлгодоггүй юм уу
-
оюутан (June 02, 2013 3:07:44 pm )
хошин шогийг үзэж цагаа барахын нэмэр. ямар юм нь хошин байх вэ. инээх ч биш, ярвайх ч биш болдог. зохиол нь хэтэрхий муу, жүжигчид нь хэтэрхий чадваргүй, юм унших хэрэгтэй дээ.
-
оюутан (June 02, 2013 3:08:31 pm )
хошин шогийг үзэж цагаа барахын нэмэр. ямар юм нь хошин байх вэ. инээх ч биш, ярвайх ч биш болдог. зохиол нь хэтэрхий муу, жүжигчид нь хэтэрхий чадваргүй, юм унших хэрэгтэй дээ.зүгээр л алиа салбадай нар
-
оюутан (June 02, 2013 3:10:03 pm )
Өвөрмонголчуудаас наад захын хүнээс өөрсдийн түүхийг асууж үзээрэй. бид шиг ойд төөрсөн сармагчингууд биш шүү
-
Зочин (June 02, 2013 3:11:55 pm )
Түүх , бичиг,соёл, өв уламжлалаа хадгалж чадсан агуу ард түмний нэг үнэн зүйл бичжээ.
-
sb (June 02, 2013 3:52:11 pm )
zov shu mongol helee sain sudlaj zov ashiglah yumsan mongolchuudaa.hiliin gadna gadna bga mongolchuudiihaa ugiig ni sonsoj bodliig ni huvaaltsaj baih ni zov shuu
-
Enkhe (June 02, 2013 3:58:26 pm )
Yur n odoo uvurmongolchuudiig eldveer helj doromjlohoo bolih heregtei. Ted chin eh Mongoloo gesen setgeleer hyataduud aas bidniig hamgaalj baigaa bambai bolj tednii hel soyold uuschihgui gej ih l temtsej baigaa bidnii eleg negt Mongol humuus yum shuu.
-
х (June 02, 2013 4:00:23 pm )
үнэн хэлжээ.энд буруутгаад бх юм алга
-
Anonymous (June 02, 2013 4:33:51 pm )
Угаасаа энэ 3 дэндүү тэнэг хөлдүү юм үзүүлдэг ш дээ Ямар ч боловсрол байхгүй ялангуяа Баярмагнай нөгөө нэг махлаг нь хэн ч билээ
-
a (June 02, 2013 4:49:40 pm )
halh mongoliin zaluusaa uvurmongolchuud bol chavas unen ym heldgiin bilee, gehdee l teneg teneg ugtei shdee ter ni unene, umdnii saltaa urgdaad tegsen terii al ni uragdjee gej helj bsniig bi uvurmongol hunees sonsson. teneg teneg, uvuruud, hytad ymuu haanah ym deee, uvruud manga, uursduu medtugei, zavaan, bohir, kkkk unen ym daa.
-
saraa (June 02, 2013 6:10:15 pm )
uursduu hel yarianii baylag muutai shdee manaihan arai davslaad l ter biz hoshin shog ni gej yanziin hachin yum baidag
-
зочин (June 02, 2013 6:35:25 pm )
Өвөрмонголчууд бидний ах дүүс байхаа болиод удаж байна. Өвөрчүүд бол хужаагийн эрлийз хурлийзууд.
Тэгээд ч энэ бол хошин шог. Элэглэх ёгтлох талруугаа. Үүнийг үнэн юм шиг хүлээж авч байгаа бол энэ талын юм уншдаа З. Сүхээ гуай. Өвөрчүүд сайндаа монгол бичгийг авч үлдээгүй юм шүү. Хужаа сурталаа тэр хужаадаа гарга. Халх монголчуудыг дотроос нь хагаралдуулах ажиллагаагаа хийж байгаа бол та эндүүрч. Одоохондоо халх монголчууд хөгжил буурай хүн ам цөөхөн байгаа ч тун удахгүй дэлхийг гайхтал хөгжиж өсөх болно. Хэн нэгэн Сүхээ гэгч өвөрлөгч ирээд биднийг доромжилж муучлах болоогүй шүү. Бид муу байсан ч та нар шиг эрлийз хурлийзуудад падгүй хэрэг. Хужаа ах нарынхаа улыг долоогоод л дуугүй арил. -
s (June 02, 2013 7:39:39 pm )
ene sarmagchinguud oilgohgui dee
-
ss (June 02, 2013 9:18:35 pm )
тийм ээ. би ч гэсэн энэ хошин шогчид гэсэн нэртэй юмнуудыг харна гэхээс ой гутдаг. тэд нар одоо болих болоогүй юу. ёоо ёо. бичихээс ч….
-
иргэн (June 02, 2013 10:33:14 pm )
Зурагтаар эмгэн Бооёогийн нэг хэвийн дүр төрх, Лхагваагийн хэрээ шиг бахирах, уйлагнах, Баярмагнайн үлэмж биет бүсгүйг шоглосон дүрийг харсаар залхаж байна. Инээхээ ч болилоо. Та нар одоо боль. Шинэ юм гарах ч үгүй. Одоо өөр юм хий. Залуусдаа байраа чөлөөлж тавь
-
hachithaltai (June 02, 2013 10:45:12 pm )
huvi hunii zugees zuw ch yum bn buruu ch yum bn
uwur mongolchuud hel yariani bayalaggui ni unen shdee. Hoshin shog balai harhaar oi gutdag genuu ter chini huwi hun tanii bodol teriig oilgodoggui chini tani setgehui shuudee zaawal zarlaad bh hereggui l bolwuu. mongol manjid darlagdhad hamgiin turuund uwur mongol dagaar oroo bzdee tentsie zogsie gesen ermelzel bgaagui shuudee ter tsus ni odoo hurtel ursaj l bgaa bzdee. Yawah tsuuhuun tsewer mongolchuud bid busad gadaad mongoldoo ulger durial uzuuleh ni zuw l duu zuw -
irgen (June 02, 2013 11:26:37 pm )
Er n ene heden helber hemjeegui , hel yarianii deffekttei umnuudiig uzdeg humuusiig bi ugaasaa oilgodoggui um. uursdiiguu ch doromjlood baigaa um uu, utul hugshidiigii ch doromjlood baigaa umuu, hoshignoood ch baigaam uu, emegneed ch baigaa um uu. neg T1 garuud l baih um daa zailuul. orosoor oilgodog bol huurhiisuudiig MIKHAIL ZADORNOV, PETROSYAN nariig haya harj bai gej zovloh bna. teriig l jinhene hoshin urlag {SATIRIK} gedeg um gedgiig ene teneguuded dahin dahin zovlomoor bna.
-
LP (June 03, 2013 2:14:42 am )
surteeshd
-
zahchin (June 03, 2013 6:09:59 am )
erhem emch minii ene 3 ugiin bolobsorolgui humuusee 10 jilee huul guij duulj yabaad tugsun mongolchuud teneg bolhoor harj setgelee bayasgah geed uzdeg ym aa bidniig uuchlaarai ene 3 eguugiin umnuus uuchlalt guiyaa mongolchuud bolobsoroltoi ymnii uchiriig medeh hun olon baigaa shuu uburmongol ah duu naraa doromjilj ad uzeh setgel bidend baihgui ee minii tsusan turul ch gesen ubur mongold bii minii emee ehees 14 luu ah egch 5 n ubur talaar nutagladag ail baisan gesen hil hubaagaad tedenteigee odoo boltol uulzaj chadaagui eej n nas barahdaa tursuniiguu zaabal surgiig gargaarai gej zahisan gesen zahchih humuus ym aa
-
хошин шогийнхонд (June 03, 2013 1:11:12 pm )
Энэ их зөв асуудал хөндсөн байна. Хошин шогийнхон мөнгө л бодохоос биш хүний нэр төр, улс үндэстний эрх ашиг тэдэнд юуч биш. хэнийг ч хамаагүй доромжилж санаандаа орсон болгоноороо марзагнаж байдагаа болих цаг болжээ
-
FuCk China (June 03, 2013 9:43:44 pm )
eniig bichsen hun owormongol ch bish *****l bnashdee ter ****** hurliiz ni tegej helee biz ch geh shig orooo ****** muu *** chine yamar olon yum yaridag ***** we te1teed bhiin ovor mongol bsanch tanaih odoo mongol gej yawah erhgui humuus ichmeer yum 1*00 onoos ehleed manj hyatad uilchilj mongolchuudiin tusgaar togntnoliin toloo temtsej bsan humuusiig barij ogch ami gardag bsan bjeej odoo mongol gej helj yawhaasaa ichmeer yum
-
FuCk China (June 03, 2013 9:45:28 pm )
пэээ энэ арай биш бошжээ одоо бүр ********** гэж бичхээр гархаа байжээ энэ одоо юу вэ хүжаа нарийг өмөөрч энэ дүрмийг гаргасын байхдаа
38 Comments