Дэлхийд үнэлэгдсэн Оюутолгойг, улсын хэмжээний Ухаахудагтай харьцуулах нь ач холбогдол, ашиг орлогын хувьд өдөр, шөнө шиг ялгаатай л даа. Теннисний бөмбөгийг хөлбөмбөгтэй зэрэгцүүлсэнтэй адилхан. Гэхдээ ийнхүү харьцуулах болсон нь Өмнийн говьд хийж буй бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай нь холбоотой юм. Оюутолгойн орд Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр, Ухаахудаг нь Цогтцэций сумын нутагт оршдог. Хоёулаа яг адилхан нөхцөл байдалд, говийн халуун нар төөнөж, элс шороогоор шуурсан, усгүй, цахилгаангүй задгай талаас гараагаа эхэлсэн. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай, нөгөөх нь үндэсний компани.
Нэг нь ил аргаар нүүрс олборлож буй бол нөгөөх нь далд аргаар мянгаас дээш метрийн газрын гүнээс хүдэр олборлож зэс гаргаж авахаар дэлхийн хэмжээний уурхай байгуулж байгаа. Ухаа худаг дахь үйл ажиллагаа хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Оюутолгой төслийн үйл ажиллагаа албан ёсоор баталгаажиж эр чимжээд мөн л хоёр жил болж байна. Гэвч энэ хугацаанд дээрх хоёр ордыг эзэмшиж буй компаниудын хийж бүтээсэн зүйлс өдөр, шөнө шиг ялгаатай байна. Нэг. Ухаа худагт 500 айлын орон сууц барихаар төлөв лөж 100 айлынхыг нь ашиг лалтад оруулах гэж байна Харин Оюутолгойд нүүдлийн угсардаг байшин, гэр кэмпээс өөр юм алга. Хоёр. Ухаа худагийнхан Цогт цэций суманд 18 мегаваттын хү чин чадалтай цахилгаан станц барьж ашиглалтад орууллаа.
Харин дэлхийд тэргүүлэх үйлдвэр байгуулах Оюутолгойнхон 42 км-т орших Ханбогд сумынхантайгаа хамт дизель станцаар цахилгааныхаа хэрэг цээг хангаж байна. Гурав. Цогтцэцийд сургууль, эм нэ лэг, цэцэрлэг барих тө сөл яригдаж байна. Гэтэл Оюутолгойд сураг ч алга. Яагаад ийм ялгаатай байна вэ? Үүнээс үүдээд Өм нийн го вийн бүтээн байгуу лалтаас монголчууд бид юу хүлээж байна вэ гэдэг асуултыг хөндөхөд хүрлээ.
ХОТ БОЛОН ХӨГЖИХ НЬ БАЙТУГАЙ, ӨНДӨР ХҮЧДЭЛД ХОЛБОГДООГҮЙ ХАНБОГД
Социализмын үеийн уул уурхай дагасан бүтээн байгуулалтын дүнд монголчууд бид Дархан, Эрдэнэт, Багануур зэрэг эмнэлэг үйлчилгээ, соёл урлаг гээд хүний амьдралын бүх л эрэлт хэрэгцээг хангасан шинэ хот сууринг байгуулж, шинэ бүхний эхлэлийг тавьж байлаа. Оюутолгойг ч энэ жиш гээр бид бодож, төсөөлж байгаа. Тиймээс шинэ боломж, шинэ амьдралыг эрж хайсан залуус шинэ мэргэжил эзэмшин, шинэ цагийн бүтээн бай гуулалтыг эхлүүлэхээр Оюу толгойг зорьж байна. Ха рин XXI зууны Монголын баялгийн гол үүц болох Оюу толгой Эр дэнэт шиг, Дархан шиг хот байгуулан, Монголын хөгжилд нэмэр болох уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын хөрсөнд шарх үлдээгээд буцдаг биш, Монголын хөгжилд түлхэц болоод буцах ёстой” хэмээн энэ намар нийслэлийн иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн. Энэ үг бол угтаа Оюутолгойнхонд ханд сан бө гөөд тухайн үед Ухаа худаг, Оюутолгойн бүтээн байгуу лалтуудыг харь цуулан хэл сэн нь сэтгэл дундуур буйнх нь илэрхийлэл байсан болов уу.
Өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хаяанд тулсан сонгуулийн пиарын нэг хэсэг болоод байгаа. Эдийн засгийн ашиг орлого, эзэмших хувь хэмжээний хувьд эргэж ха рах шаардлагатайг зарим нэг улстөрчид өндөр дуугаар мэдэгдэж буй. Тэд газар шо роо гоороо сольж олох “цаас” төдийхөн ашгийн төлөө ийнхүү эх оронч дуугарч байна. Харин алт, зэс, ам.дол лараас илүү үнэ цэнэтэй байх ёстой газар нутаг дээр нь ирээдүйн хөгжилд түлхэц болох ямар бү тээн байгуулалт үлдэх вэ гэдэгт орон нутгийнхнаас өөр санаа зов ниж буй хүн алга. Оюутолгойг дагаж Эрдэнэт, Дархан шиг дагуул хот сүндэрлэхгүй юм байна. Учир нь ордыг цаад тал нь 150-200 жил ашиглах тул ашиглалтын ху гацаа дуус санаас хойш оршин суугчдынх нь ахуй амьдрал хаягддаг тал бий тул Оюутолгойд хот байгуулах шаард лагагүй гэж тус компанийнхан үзэж буй юм байна.
Харин уурхайгаас 42 км-т байрлах Ханбогд су мыг хөгжүүлэн хот босгохоор төлөвлөсөн гэнэ. Харамсалтай нь өнөөд рийг хүртэл Ханбогд хот болох нь байтугай өндөр хүчдэлд ч холбогдсонгүй. Сумын дизель станцыг ажиллуулахын тулд Оюутолгойнхон сард 18 мянган литр түлш хандивладаг аж. Харин сумынх нь дизель станц сард 33.000 литр түлш иддэг бөгөөд зөрүү 15.000 литр түлшийг сумынхаа орлогоос босгож, орон нутгаа цахилгаанжуулдаг талаар су мын удирдлагууд нь ярьж байна. Уг нь Оюутолгой 2015 он хүртэл хугацаанд 500 мян. тн-оос доошгүй баяжмал боловсруулах хүчин чадалтай зэсийн заводыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Үүнд нь цахилгаан эрчим хүч зайлш гүй хэрэгтэй. Энэ цахилгааны хэрэгцээгээ Хятадаас хангана хэмээн Оюу толгойнхон мэдэгдэж байсан.
Баялгийг нь Монголоос, цахилгааныг нь Хятадаас хангаад ашиг орлогоо тэд авах юм байна. Харин Монголд, тэр тусмаа Ханбогдод нүүдлийн төмөр байшин, гэрийн бууринаас өөр үлдэх юм байна уу. Дэлхийн жишигт нийцсэн гэх үйлдвэр л үлдэх бололтой. Гэхдээ баялгийг нь шавхсан балгас төдий үйлд вэрээр бид юу хийх юм бэ. Эрдэнэт Оюутолгойгоос бага нөөцтэй. Гэхдээ тэнд хот байгуулж, хөгжил бий болгосон. Гэтэл Оюутолгойг хот болгохыг канадууд хүсэхгүй байна. Харин монголчууд бидэнд хот байгуулах, хөгжилд хүрэх хүсэл, ашиг сонирхол бий. Гэтэл тэд Монголд үлдэх бүтээн байгуулалтуудад ийнх үү алгуурлан, хойш тавьж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихэнх хөрөнгө оруу лалтаа уурхайдаа л зориулжээ. Харин Ханбогдод бодит бүтээн байгуулалт хийсэнгүй.
ГЭР БҮЛТЭЙГЭЭ ӨНГӨРҮҮЛЭХ 10 ХОНОГ БУЮУ ОЮУТОЛГОЙН ЗАЛУУСЫН НҮҮДЛИЙН АМЬДРАЛ
Хээрийн амьдрал, цэргийн хуаран маягаар үйл ажиллагаа явуулж буй Оюутолгойн бүтээн байгуу лалтад монгол залуус олноор ажилладаг. Дийлэнх нь 20-40 насны идэр залуус. Тэд Оюутолгойн өндөр цалин, хөгжлийн ирээдүйд нь татагдан гэр бүл, үр хүүхдээ орхиод энд ажилладаг. Харамсалтай нь ажлын 40 хоногийг өнгөрүүлдэг энэ газарт нь үзвэр, үйлчилгээ, спорт танхим, худалдаа үйл чилгээний төв гээд амьд рал оршин тогтнох наад захын ахуй нөхцөл алга. Тэд УлаанбаатарХан богдын хооронд ачаа, бараа шиг тээвэрлэгдэн хээрийн нөхцөлд ажил, амьдралаа залгуулж байна. Ийм нүүдлийн амьдралтай болсон залуучуудыг орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээгээр хангахад Оюутолгойнхон өнөөдрийг хүртэл анхаарал хандуулсанг үй. Нүүдлийн төмөр байшин, гэр төдийхнөөр монгол залуусын гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг орлуулсан гэж үзэж байна.
Ажилчдын нэг ээлж 40 хоног ажиллаад арав хоног амар даг. Жилийн 12 сарын есийг нь ийнхүү гэр бүлээсээ, эхнэр хүүхэд, аав ээжээсээ хол ажлын байрандаа гоонь амьдралаар өнгөрөөж байна. Монголд архидалт, гэр бүл салалт өдрөөс өдөрт нэ мэгдсэн гэсэн су далгаа бий. Үүнд уул уурхай дагасан ажилчдын саланги, тусдаа амьдрал нөлөөлж байна. Ерөөсөө зөвхөн Оюутолгойд ч биш, гаднын хөрөнгө оруулалттай компаниудад монгол хүний төлөөх бодлого, үйл ажиллагаа илт хаягдаж байна. Нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг хэмээн тэд өөрсдийгөө сур талчилдаг.
Гэвч үнэндээ энэ хариуцлагаа хэдэн хүнд ажлын байр гарган, цалин мөнгө олгож, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлснөөр л хязгаарлаж буй нь Монголыг хөгжилд хүргэнэ гэсэн баталгаа болж чадахгүй. Манай эрх баригчид ашиг орлогоо л тооцоолж буйгаас биш иргэдийнхээ гэр бүлийн тав тухтай амьдралыг, хөгжил соёлыг хөрөнгө оруулагчдад даатгаад хаясан нь Монгол гэр бүлийн үнэ цэнийг мөнгөнөөс дорд үзсэн хэрэг мөн. Өнөөдөр Оюутолгой дахь монгол ажилчдын хө дөлмөрийн хөлсний хэм жээ ч хангалттай биш байгаа. Тиймдээ ч залуучууд авсан хэ дийгээ юм болгож чадахгүй байгаа нь гашуун ч гэсэн үнэн болоод байна. Мөнгө төвтэй биш, хүн төвтэй нийгэм байгуулахын тулд Монголын төр хүнийхээ төлөө, иргэнийхээ хөгжлийнхөө тусын тулд бодит бүтээн байгуулалтыг шаардах цаг болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 08, 2011 6:41:33 am )
ene setgvvlch unen yum bichjee. oyutolgoig xvnii xvnii setgel xeel xaxuuli avagchid urvagchid baigaa cagt tiiml baina xarin mongolchuud setgelee shingeej tolgoigoo zarj xvchee negtgvel iiml boldog yum baina
1 Comment