antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2013 3 comments

“Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ҮЭ, удирдлагуудын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийнэ

нийтлэсэн Admin

660099f961847dd2originalДорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолт хийдэг “Петро Чайна Дачин тамсаг” компанийн монгол ажилчид ажил хаялт зарлаад байсан. Тухайлбал, үйлдвэрийн нэг ээлжийн 160 орчим ажилчин ажил хаялт зарласан юм.

Тэд ажлын өдрийг багасгах, нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэх гэсэн хоёр шаардлага тавиад байв.

Тодруулбал, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын ажилчдын цалин ойролцоогоор мянган ам.доллар байдаг бол тус компанийн ажилчдын дундаж цалин 300-400 ам.доллар байдаг  аж. Иймд бүх ажилчдын цалинг 100 ам.доллароор нэмэхийг шаардсан байна. Мөн 40 хоног өдөр шөнөгүй амралтын өдөргүй ажиллаж байж энэ цалинг учраас 28 хоног болгож багасгахыг шаардаад байсан.

Харин өчигдөр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлагуудын хооронд хийсэн хэлэлцээрээр Монгол ажилчдын тавьсан санал нааштайгаар шийдэгдэж ажилчид ажил хаялтаа албан ёсоор зогсоогоод байгаа. Тус хэлэлцүүлгийн талаар өнөөдөр 12 цагаас Газрын тосны газарт хэвлэлийн хурал зарлажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car