МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг шүүх хурал хойшиллоо.
Цогтгэрэл нь Чингэлтэй дүүргийн шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Түүний өмгөөлөгч биеийн байдал муу байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсан байна.
Б.Цогтгэрэлийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.