antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2013 1 comment

Үндэсний их баяр наадмын комисс хуралдана

нийтлэсэн Admin

a6c008a9f4340c96big11.00 цагаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлага Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.

11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага болон эхний алхамуудын талаар ”Алтан хальс” холбооны гүйцэтгэх захирал болон гишүүд мэдээлэл хийнэ.

15.00 цагаас НЗДТГ-ын А танхимд Үндэсний их баяр наадмын комисс нээлттэй хуралдана.

10.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НДЕГ, нэгдүгээр эмнэлэг болон Оргил рашаан сувилал дээр ажиллана.

10.00 цагаас Эрх чөлөөний талбайд  Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг” болно. Өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцоно

14.00 цагаас Баянгол дүүргийн ЗДТГ-аас  III, IV хороололд Хүүхдийн баярын парадыг Диснейн баатруудтай хамтран зохион байгуулна. Параданд 800 хүүхэд оролцоно.

14.00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх компаниуд шалгарлаа. Эдгээр компаниудад бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор эхлэх эрх бүхий батламжийг НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар гардуулна. Батламж гардуулах ажиллагаа Хангарьд ордны 14 давхарт болно.

Монгол ньюс мэдээллийн төвд:

11.00  цагаас  БНСУ-ын хөрөнгө оруулалттай, ашгийн бус гэх нэгэн төрийн бус байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар иргэн О.Оюунжаргал мэдээлэл хийнэ.

11.30 цагаас  “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car