Манай улсад хүнсний эрүүл, аюулгүй байдал гэх зүйл “0”-ийг заадаг. Үүнийг гадаадаас баталгаагүй бараа импортолж байгаатай холбон тайлбарлах нь бий. Тийм дээ ч үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, эх орондоо үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг сонгохыг уриалдаг. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид маань иргэдийнхээ сонголт, итгэлийг дааж ажиллах тал дээр тааруу дүн авдаг юм. Хамгийн сүүлийн жишээгээр “Траст Трейд” ХХК тодров бололтой. Тодруулбал “Траст Трейд” ХХК-ийн үйлдвэрлэдэг “Махан царцаамаг” нэрийн хиамнаас муур, нохойн аль нь мэдэгдэхгүй амьтаны соёо гарч ирж хэрэглэгчдийг цочоосон гэнэ.
Энэ явдал нь “Траст Трейд” ХХК хиамаа юуны махаар хийгээд байна гэдэг эргэлзээг төрүүлж, хэн нэг нь хахаж үхсэн бол яана гэсэн айдасыг дагуулж байгаа аж. Иргэд уг асуудлаар иргэд мэргэжлийн хяналтын газар хандсан боловч тэд “Траст Трейд” ХХК-ны байрлах Баянзүрх дүүрэг рүү шилжүүлж хүнд суртал гарган шийдвэрлэж өгөхгүй чирэгдүүлж байгаа гэнэ.
Н.Нандин.ULS.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.