antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 28, 2013 Comments are off

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ХАЛИМАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

нийтлэсэн Admin

2013-05-28bold_bigМонгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Р.Болд ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсаас хүрэлцэн ирсэн Элстэй хотын Иргэдийн хурлын депутат Баатар Очиров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцов.

10.0pt;Arial”,”sans-serif”;Times New Roman”;”>Халимагийн төлөөлөгчид улсынхаа нийгэм эдийн засгийн байдал, хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд хийгээд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярьж,хоёр орны харилцааг улам ойртуулах, монгол үндэстний түүх, соёл, уламжлалыг ОХУ-ын угсаатны бүлгүүдэд танилцуулах зорилгоор Элстэй хотын ойролцоо Монголын түүх, соёлын томоохон цогцолбор байгуулах төслөө танилцууллаа.
10.0pt;Arial”,”sans-serif”;Times New Roman”;”>Уг цогцолбор Монголын түүх, соёлыг харуулсан музей, кино театр, уламжлалт анагаах ухааны эмнэлэг, аялагчдын тав тухыг хангах зорилготой зочид буудал, зоогийн газраас бүрдэх бөгөөд цогцолборыг Москва, Кавказын хоорондох төв замын ойролцоо байгуулах юм байна. Энэхүү томоохон цогцолборыг байгуулахтай холбогдуулан Монголын гар урлалын бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байгаагаа дуулгаад, бүтээн байгуулалтад Монгол Улсын талаас хөрөнгө оруулан дэмжихийг хүсч буйгаа уламжиллаа.
10.0pt;Arial”,”sans-serif”;Times New Roman”;”>Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 оны зургадугаар сард ОХУ-ын Халимаг улсад айлчлахдаа Халимагийн Их сургуулийн шилдэг таван оюутныг Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сургахаар болж улмаар ажил хэрэг болж халимаг оюутнуудыг Монголд ирж эх хэлээ сэргээн сурч, өв соёлоо танин мэдэж буйдМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд дөрвөн зууны тэртээ эх нутгаасаа нүүн Ижил мөрний хөвөөнөө суурьшсан Халимаг түмний маань үр сад Монголоо гэсэн чин сэтгэлээр Элстэй хотод Монголын түүх, соёлын төв байгуулахаар санаачилга гарган ажиллаж буйд талархаж буйгаа илэрхийлэн, уг ажлыг бодит үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллана гээд монгол туургатан ах дүүсээ эх нутагтаа ирж, ажиллаж амьдрах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч “Олуулаа болцгооё” хэмээн уриалж, хөтөлбөр хэрэгжүүлж буйг хэлж уг хөтөлбөрийг дэмжин санаачилгатай ажиллахыг хүсэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car