Төрийн албанд дутагдал их боллоо.
Ардчилсан нам ялалт байгуулж, засгаа байгууллаа. Засгийн газрын бүрэлдэхүүн бүрдэж, яамд, агентлаг, газрын бүтэц болоод удирдлагууд өөрчлөлдөж төвхнөх гэж хэсэг л будилав. Төрийн албаны ажилтан албан хаагчдыг бүрдүүлж, нөөцийг бий болгож, шалгадаг Төрийн албаны зөвлөл ч шинэ удирдлагаа хүлээж аваад байгаа.
Өнгөрсөн зун, намар үндсэндээ төрийн албан хаагчдын халаа сэлгээний ажил өрнөж, хусагдсан нэг нь гомдолтой байгаа харагдсан. “Шинэковууд” бол аль нэг намыг, даргыг ялж, албан тушаалд хүрэхэд зүтгэж байсан учраас албан тушаалд хүрэв. Харин хууччуул олон жил төрийн эрхийг барьсан намынхан зонхилж байсан юм. Тэднийг халахад амархан байсан бололтой юм. Учир нь олон жил суудалдаа сууж томорсон эрх мэдэл, эд хөрөнгө, тэрний хүн энэний хүн хэмээн халах тушаал хаватит.
Өнгөрсөн засгийн үед нэг намын нөхөр суудалдаа олон жил тухалдаг байсан бол энэ засагт арай өөр шинэчлэл харагдав. Учир нь шинэ засгийн шинэхэн албан хаагчид “Дараагийн дөрвөн жилд аль нам гарах бол. Ажилгүй болчихвий” гэх айдаст битүүхэндээ автаад эхэлчихсэн юм билээ.
Өмнө нь төрийн алба хамгийн тогтвортой алба байж хүн бүрийн орохыг хүсч авилгаддаг алба байсан бол одоо дөрвөн жилийн хугацаат алба болж мэдэхээр боллоо.
Нэгэн үе төрийн албанд ах дүү, хамаатан саднаараа ажилладагийг арилгах гэж хичээж уг цус ойртолтыг багасгасан юм. Гэтэл төрийн албыг авилгаддаг моод дэлгэрч, танилаараа, ах дүүсээрээ холбогдон шалгалтын дүнг худалдан авдаг болсон. Энэ байдлаасаа мөн л салах зорилгоор шалгалтыг цахим хувилбарт шилжүүлээд байна. Өдгөө төрийн албанд шалгалт өгөхөд мөн л учир дутагдалтай байна. Тодруулбал, төрийн албаны шалгалтад орох мэргэжлийг тухайн ажлын байрыг захиалсан байгууллага, орон нутгийнхан заадаг гэсэн. Бүх сумд “нийгмийн бодлого хариуцсан ажилтан”-ы мэргэжлийг эмч, багш, нийгмийн ажилтан гэсэн хязгаарлагдмал хэдэн мэргэжлээр тохирсон юм шиг заажээ.
Гэтэл тухайн орон нутагт уг ажлыг эмчээс, багшаас илүү хийх боломжтой хуульч, сэтгүүлч, сэтгэл зүйч зэрэг мэргэжилтэй ажилгүй хүн олон бий. Тэгээд ч эмч, багшийн ажлын байрны хэрэгцээ их байхад энэ мэргэжлийн хүмүүсийг “нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн”-д заагаад байх нь тохиромжтой юу гэвэл үгүй. Тухайлбал, Төв аймагт дээр дурдсан ажлын байраар сэтгүүлч мэргэжилтэй хүн шалгалт өгөхөөр бүртгүүлэх гэсэн боловч заасан мэргэжил биш гээд бүртгээгүй байна. Харин түүний нутгийн ах номын санч мэргэжилтэй байж бүртгүүлээд, шалгалтаа өгч тэнцээд дээрх албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ажээ. Үүнийг шударга ёс, дүрэм, журамтай, хуульд нийцсэн шалгалт гэх үү.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
-
splinter cell blacklist free download (September 11, 2013 4:01:31 am )
279536 920276Hey, are you having issues together with your hosting? I required to refresh the page about million times to get the page to load. Just saying 597420
2 Comments