antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 27, 2013 Comments are off

Сонгуулийн зардлын сан байгуулжээ

нийтлэсэн Admin

15181Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш 5 хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэж Сонгуулийн Ерөнхий Хороонд мэдэгдэж, нийтэд зарлах хуулийн заалттай билээ. Үүний дагуу Ардчилсан Нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам тус бүр сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэсэн тухай мэдээллээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүллээ.

Ийнхүү дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулах ёстой.

Зардлын санд төвлөрсөн хөрөнгийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, мөнгөн урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар хуульд заасан байгаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car