antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 4, 2011 2 comments

Ц.Нямдорж сайдын эхнэрийг АТГ-т шалгуулна гэв

нийтлэсэн Admin

“Шударга ёсны хувьсгал, Үндэсний нэгдсэн оюутны холбоо”-ны оюутан залуус өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн жилүүдэд идэр насны залуус архидан согтуурах нь ихэссэн болон нийтээрээ архинд живээд байгаа талаар мэдээлэл хийсэн юм. ОХУ жилд нэг хүнд 33 литр ногдох хэмжээний архи үйлдвэрлэж байгаа аж. Харин манай улс нэг хүнд 44 литр архи ногдохоор архи үйлдвэрлэж байгааг оюутнууд онцлов. Мөн он гарсаар Цагдаагийн ерөнхий газрын гаргасан мэдээгээр 86 мянга гаруй хүн өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтож эрүүлжүүлэх байранд хоносон байна. Үүнээс арван мянга гаруй нь оюутан залуус бол дунд сургуулийн 134 хүүхэд эрүүлжүүлэгдсэн гэх мэдээ байгаа гэнэ. Иймд “Шударга ёсны хувьсгал, Үндэсний нэгдсэн оюутны холбоо”-ны оюутан залуус архидан согтуурахын эсрэг томоохон ажлууд хийх гэж байгаагаа онцолсон юм.

Энэ талаар тус оюутны холбооны тэргүүн Д.Мөнхтөрөөс цөөн асуултад хариулт авлаа.

-Танай оюутны холбоо архидалттай хэрхэн тэмцэх вэ?

-Бид сэтгүүлч нарт сонин баримт дэлгэхээр хэвлэлийн хурал хийж байгаа юм. Өнөөдөр нийслэлд хоёр мянга гаруй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг газар байна. Энэ архи борлуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авдаг юм байна. Харин энэ хэлтсийн даргыг Ж.Долгормаа гэдэг. Энэ хүн бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гэргий. Бидэнд олдсон мэдээллээр архи болоод согтууруулах ундаа худалдан борлуулах эрх авахын тулд аж ахуй нэгжүүд ихээхэн хэмжээний хахууль өгдөг гэсэн. Тэгэхээр ХЗДХ-ийн сайдын эхнэр энэ хууль бус үйлдэлтэй шууд хамааралтай гэх хардлага төрж байгаа юм. Өөрөөр хэлбэл хууль хяналтынхан архидан согтуурахтай тэмцэх ямарч боломж байхгүй байна. Архи зардаг газруудыг цөөлөх гэхээр сайдын эхнэр дээр нь байгаа болохоор ямар ч арга хэмжээ авч болохгүй. Хэрэв сайдын эхнэр Ж.Долгормаа ийм олон архи согтууруулах ундаа борлуулах зөвшөөрөл олгоогүй байсан бол өнөөдөр архидалт багасах байсан байх. Үүнийг дагаад гэмт хэрэг буурах нь ойлгомжтой.

-Тэгэхээр нэг гэр бүлийн эрх ашиг манай улсын архидалтыг ихэсгээд байна гэж хэлж болох уу?

-Энийг чинь л бид хэлээд байгаа юм. Ганцхан гэр бүл Монголын ард түмнийг архин далайд умбуулж байна. Мөн сайдын эхнэр Ж.Долгормааг бид хууль бус аргаар архи согтууруулах ундаа борлуулах зөвшөөрлийг олгосон байж магадгүй хэмээн АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж байгаа. Архи, согтууруулах ундаа зарж, борлуулах зөвшөөрөл авахын тулд төрийн албан тушаалтанд 30-40 сая төгрөгийн хахууль төлдөг мэдээлэл байгаа гэлээ.

Э.ХҮРЭЛБААТАР

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 04, 2011 10:22:27 pm )

    yamar teneg um yarij yavdag humuus ve. neg ch udaa ajil hiiij uzeegui l hunii ug bna daa.

  • Anonymous (November 04, 2011 11:35:21 pm )

    40 myangatad baidag neg zavaan bohir shimt buuz geed yamar ch huulind zahiragddaggui arhi pivo zardag hed heden salbar kafenii erhiig haamaar yum. oronguut l shees bohir hanhalsan tseverlegee uilchilgee tuiliin muu, tegeed 24 tsag arhi, pivo zarna. uil ajillagaa yavuulah erhiig n haamaar yumdaa Hatagtai Dolgormaa guai.

antalya rent a car