antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2011 Comments are off

Дэгжин хулгайчдын овжин арга хэрээс хэтэрлээ

нийтлэсэн Admin

Урт гартнуудын ов мэх, хумслах арга нь өдөр ирэх бүрт нарийсах болж. Хулгайч гэхээр л халтар хувцастай, нүдэнд хүйтэн царайтай нэгэн байдаг мэтээр төсөөлөх нь одоо цагт хамгийн том эндүүрэл. Харин ч бүр хэн хүний сэтгэлд аятайхан сэтгэгдэл төрүүлэм царайлаг, дэгжин залуус урт гарлаж, бусармаг аргаар амьдралаа залгуулж яваа нь нууц биш. Загвар сайтай хувцсаар гоёж, үнэтэй сүрчиг үнэртүүлэн, сүүлийн үеийн гар утас барьсан “ганган нөхөд” ихэвчлэн томоохон дэлгүүр, нийтийн унаа, үзвэр үйлчилгээний газруудыг сонгож, хулгай хийдэг болох нь нэгэнт нотлогдсон зүйл. Хамгийн наад захын жишээ нь, том оврын автобус. Үнэндээ хөөрхөн охинтой зэрэгцэж зогсохдоо халаасаа тэмтрүүлж, хамаг байдгаа алдаж байгаагаа мэдэлгүй хохирч хоцорсон залуус ч зөндөө бий. Энэ мэтээр бусдын салан задгай байдал, анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан халаас, цүнхийг нь хоосолж буй хулгайчид сүүлийн үед эмнэлгийг зорих болсон гэнэ. Албаны хүний мэдээлснээс үзвэл, урт гартнууд манайдаа л томоохонд тооцогддог улсын болон хувийн эмнэлэгт “ажиллаж”, нэлээд балаг тарих болсоор багагүй хугацааг үдэж байгаа гэнэ. Гэрийн халаад, шаахай өмсч зүсээ хувилгасан тэд өглөө эрт эмнэлгийн хүлээн авах өрөө болон эргэлтийн хаалгаар ороход хэн ч хулгайч гэж харддаггүй аж. Өвчтөн ч юм уу аль эсвэл тус эмнэлэгт хэн нэгнийг эргэхээр ирж буй хүмүүсийн нэг гэж андуурдаг учраас тэр байх. Тиймдээ ч үзлэг оношилгоо, эмчилгээний цагаар тухайн эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн өрөөгөөр зочилж, тухтай нь аргагүй ажлаа “хийдэг” гэнэ. Тэдний хувьд, эмнэлгийн төлбөртэй өрөөнөөс бусад газрын үүд зуун хувь нээлттэй гэсэн үг. Үнэтэй эм тарианаас эхлээд л өвчтөнүүдийн дэл сул эд зүйлийг хамж аваад арилдаг хулгайч нарт голох юм гэж даанч алга аа. Хаана ч явсан бай, хамаагүй. Алчуур, цүнх гээд л өнгөтэй өөдтэй харагдсан бүхнээ хумсалж явдаг гэх. Харин зарим нь гар утас, зөвхөн зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч зэргийг илүүд үздэг юм байна. Тэдний арга тун ч энгийн. Өрөөндөө ганцаараа сууж байгаа өвчтөнд “Таныг эмч дуудаж байна. Эм тариагаа хийлгэ гэнэ ээ” гэх мэт үнэмшилтэй нь аргагүй зар тарааж, өрөөг нь эзгүйчилдэг гэх. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдийн хувьд, хувцас гутал зэрэг элдэв төрлийн зүйл авч орох нь хориотой байдаг хойно. Гар утас, зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч, түрийвчтэй мөнгөө хадгалах газар нь ч ховор. Ихэвчлэн хоолны шүүгээнд хийх юм уу дэр, гудасныхаа дор нуудаг учраас хулгайч нарт энэ бүхнийг олж авахад зүдрэх асуудал даанч гарахгүй. Иймэрхүү байдлаар эд зүйлээ алдаж хохирсон хүмүүсийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллага анхааралдаа авч, багагүй хүрээнд хяналт тавин ажиллаж эхэлсэн гэнэ. Тэр ч бүү хэл, үзвэр үйлчилгээний газруудад хүртэл хяналт тавих асуудалдаа нэлээд анхаарч байгаа аж. Учир нь, хүйтний улиралд хувцас хэрэглэл хулгайлах хэрэг эрс нэмэгддэг болохоор тэр. Үзвэрийн газарт зочилсон хээнцэр бүсгүйчүүдийн үслэг эдлэл, үнэтэй хүрмийг сорчилж сонгосон урт гартнууд юуны өмнө өлгүүрийнх нь пайзыг хулгайлж орхидог юм байх. УДЭТ, ДБЭТ-ын өлгүүрийн танхимд хяналтын камер байхгүй, харуул хамгаалалт муутай учраас энэ төрлийн гэмт хэрэг ч эрчимтэй нэмэгдэж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Тиймээс хэн хүнгүй анхаарал болгоомжтой байж, хулгайч нарт “ажиллах” чөлөө өгөхгүй байх талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Нийтийн тээвэр, цайны газар, эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээний байгууллага гээд л хаашаа л харна, хулгайч нараас сэрэмжлүүлэх бичиг хадаастай. Цай уух гэж зоогийн газарт ороод сандлынхаа түшлэг дээр тавьсан гадуур хувцсаа алдах, автобусанд суугаад цүнхээ зүсүүлэх, эмчид үзүүлэхдээ гар утсаа суйлуулах гэх мэт хулгайчид эд зүйлээ алдсан олон жишээ бидний амьдралд бий. Хаана ч явсан, хулгайч нартай таарах хэцүүхэн цагт амьдарч буй учраас анхаарал болгоомжтой байхад хэзээ ч илүүдэхгүй биз ээ. Үүгээр ч зогсохгүй, нийтийн тээвэр болоод үйлчилгээний байгууллага бүрт “Анхаар, эд зүйлээ хулгайчид алдахаас болгоомжилоорой” гэсэн бичиг хадаастай байх болж. Энэ бүхнийг анзаарсан гадаадын жуулчид “Танайх тийм их хулгайчтай газар уу” гэж ирээд л бараг хардах янзтай хавчигнаж суух нь санаа зовмоор. Герман, Франц зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй оронд хүртэл Ази царайтай хүн харагдвал “хулгайч” хэмээн сэжиглэдэг гэж байгаа. Ийн олон улсад танигдах болтлоо “алдаршсан” хулгайч нарыг хэдийд цэгцлэх юм бол доо. Хэрэг зөрчлөөс сэргийлж, далд буй бүхнийг олж илрүүлэх үүрэгтэй цагдаа нар нь хүртэл тэдэнд даалгавар өгч ажиллуулдаг гэхээр одоо яалтай ч билээ. Цагдаа, худалдагч, кассчин зэрэг нөхдөөр ахлуулсан мафи маягийн хулгайч нарын сүлжээ хүртэл бий болсныг албаны хүмүүс мэдээлж эхэлсэн. Тэгэхээр одоо бид хэн нэгэнд бус өөртөө л найдаж явахаас өөр арга алга. Ёстой л өнөө, суганыхаа булчирхайг цочтол цүнхээ хавчаад халаасаа дарж явахгүй бол хэцүүдлээ гэсэн үг. Энэ бүхний эцэст “Анхаар, хажууд чинь хулгайч” гэж хэлэх л үлдлээ дээ.

Р.Есүй

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car