Цэнхэр ягаан тасалбараар хагартлаа баяжсан хэсэг бvлэг нєхєд єнєєдєр монголын толгой баячуудыг єнгєлж яваа. Тэртээ 1990 оноос эхэлж айл бvр цэнхэр ягаан тасалбарынхаа ид шидийг vзнэ гэж хєєрцєглєж байсан цаг мартагдаж эхэлжээ. Тэгвэл эл тасалбарыг бизнес сэтгэлгээ нь эрт хєгжсєн хvмvvс ямар ид ид шидийн аргаар гартаа оруулж баяжсаныг єгvvлье. Бидний аав ээжvvд цэнхэр ягаан тасалбарынхаа ид шидийг ойлголгvй мєнгєтэй компанид єгч єєрсдєє ямар ч ашиг хvртэлгvй єнєєдрийг хvрсэн тvvхтэй. Тэд одоо яригдаж буй цэнхэр ягаан тасалбар нь ийм хэмжээний хєрєнгє мєнгє болно гэж огтхон ч зvvдлээгvй явсан нь єрєвдєлтэй.
Эцэг эхийг нь минь мангартуулж хэдэн саяар яригдах цэнхэр ягаан тасалбарыг нь авсан пvvс компанийн захирлууд ханцуй дотроо наймаалцаж авалцаж, єгєлцєж байсныг одоо л ойлгон харуусаж байгааг хэлэх нь зvйтэй.
Уг нь цагтаа миний аав ээжтэй л адилхан vйлдвэрийн ажилтан байсан нєхєд том том компанийн боссууд болж vнэтэй машин хєлєглєх болсон нь бидний нvдний ємнє зурайж байгаа юм.
Эдгээр цэнхэр ягаан тасалбарыг авсан нєхдийг цухас дурдахад “УИХ” дэлгvvр, “Баянгол ресторан”, “Талх чихэр”, “Говь” ХХК, “Улаанбаатар зочид буудал”, “Зоос гоёл”, “Улаанбаатар хивс”, “Мах импекс”, “Дархан цементийн vйлдвэр”, “Сvv” ХК гээд нэлээд олон нэрс хєвєрнє. Уг нь 1990-1996 онд хєрєнгє оруулалтын эрхийн бичгээр 18.5 тэрбум тєгрєгийг бэлэн мєнгєєр, харин 1.7 тэрбум тєгрєгийг 21 тэрбум тєгрєгийн ханштайгаар тєр ємчилсєн гэдэг юм билээ. Єєрєєр хэлбэл тєрийн мэдэлд 44 хувь нь байсан гэсэн vг.Vvнээс цэнхэр тасалбарыг нь их хувьчлал гэж нэрлэдэг байсан.
Энэ цэнхэр тасалбарыг олон хvн єєрийн болгох гэж vхэн хатан зvтгэж байв. Тухайлбал их хувьчлал гэгдэх цэнхэр тасалбарыг 916 аж ахуйн нэгжийн 11.6 тэрбум тєгрєгийн хувьцаа буюу ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 478 хувьцаат компани, 366 бvрэн бус хариуцлагтай компанийг шинээр vvсгэж 1.2 сая гаруй хvн хувь нийлvvлэгч болж байжээ.
Харин vvн дотроос хувьчлагдаж болохгvй хєрєнгєєр “МИАТ”, “Улаанбаатар тємєр зам” зэрэг газрыг хамруулсан байдаг. Тvvнчлэн бага хувьчлал гэж нэрлэгдсэн ягаан тасалбараар нийтийн хоол, vйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдаж 2.1 тэрбум тєгрєгийн хєрєнгєєр 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж. Одоо хэл ам таталж буй vлдсэн цєєхєн тєрийн мэдлийн компаниудыг эрх мэдэлтэнvvд авах гэж улайрсны улмаас ашиггvй ажиллаж байна гэх vгийг єдєр шєнєгvй тоть шиг давтах болсон нь цаанаа учиртай юм.
Vндсэндээ зах зээлд шилжсэн цагаас эхэлж дээр дурдсан компаниудыг дампууруулах нь тэдний гол зорилго байсан. Ингэснээр єєрийн болгож авдаг шалгарсан аргатай болцгоосон.
Иймэрхvv байдлаар ємч хувьчлал явагдаж хэдхэн баячуудыг тєрvvлсэн га¬шуун тvvхтэй. Тэдгээрийн дотроос бидний єдєр тутмын хэрэгцээг бvрэн атгасан УИХ дэлгvvр хамгийн дээгvvрт бичигддэг юм билээ. УИХ-ын дэлгvvрийн хувьчлалыг “но-той” явагдсан гэдгийг албаны хvмvvс ч ярих юм билээ.
Товчхондоо эл дэлгvvрийн хувьчлал тєрийн мэдлээс ямар аргаар гарч “Номин”-гоор овоглогдох болсон А.Шагдарсvрэнгийн мэдэлд хэрхэн шилжсэн бэ гэвэл, 1992 оны долоодугаар сарын 11-нд “Номин-5” нэр¬тэйгээр байгуулагдаж байсан тус компани 1996 оны нэгдvгээр сарын 22-нд “Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд “Номин холдинг” ХХК болж єргєжжээ. Худалдаа, vйлдвэрлэл, vйлчилгээ, барилга, санхvv, даатгалын чиглэлээр 12 охин компанитай болж єргєжин єдгєє хамгийн том компанийн тоонд орох болжээ.
Харин УИХ дэлгvvрийг 1999 оны зургаадугаар сарын 2-ны єдєр Монгол Улсын Засгийн газраас “Улсын их дэлгvvр” хувьцаат компанийн нийт хувьцааг Монголын хєрєнгийн бирж дээр хєрєнгє оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мєнгєєр арилжаалахыг Тєрийн ємчийн хорооны дарга асан Д.Зоригтод даалгасан” тогтоол гарч байсан юм билээ.
Ингээд нэгэнт тогтоол нь гарч хvчин тєгєлдєр болсон учраас УИХ дэлгvvрийн лангуунуудыг нэг сарын 2500 ам. доллараар тvрээслэдэг болсон юм билээ. Ингээд тухайн vед тус дэлгvvрт худалдагч хийж байсан Л.Янжмаа гуай ярихдаа “УИХ дэлгvvр хувьд шилжихээс ємнє ашиггvй биш ашигтай ажиллаж байсан. Бид нар ч цалин мєнгє гайгvй авдаг дажгvй амьдралтай хvмvvсийн тоонд ордог байлаа шvv дээ. Гэнэт л нэг єглєє ажилдаа ирсэн чинь тєрийн мэдлээс гарч хувь хvнд очсон байсан. Тухайн vед манай дэлгvvр ашигтай ажиллаж байсан гэдгийг л мэдэх юм байна.
Тvvнээс бусдаар хувьцаа эзэмшигчидийн талаар бид мэдэхгvй шvv дээ. Дам сонсох нээ хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа нэхэж их л хэл ам гаргаж байна гэж л ярьдаг байсан. Харин одоо хvн чинь баяжих тусмаа харамч нарийн болдог юм биш vv. Ер “Номин”-гоор vйлчvvлж байхад иргэд нэлээд ам муутай болсон байна билээ. Хариулт мєнгє єгдєггvй, муудсан хvнс ногоо зардаг гэсэн хэл ам л байнга гарах болж. Хэрвээ хувьчлалын талаар сонирхож байвал нягтлангаар ажиллаж байсан хvнтэй холбож єгч болно. Тэр хvнээс илvv мэдээлэл авах боломжтой” гэлээ.
Ямартай ч тус дэлгvvрийг улсын ємчид байхад нь ажилладаг байсан хvний яриагаар гэнэт л нэг єглєє ирэхэд нь хувийн ємч болсон гэдэг нь яахын аргагvй vнэн vг.
Улсаас алдар нэрийг харамгvй хvртсэн А.Шагдарсvрэн гуай одоогоор “Номин холдинг” ХХК-ийн зєвлєх хийдэг. Харин тvvний гурван хvv бvгд єєрсдийн компанидаа єндєр албан тушаалыг хаших нь ойлгомжтой. Тухайлбал Ш.Баярсайхан нь компанийнхаа ерєнхийлєгч, харин Ш.Уламбаяр нь Vйлдвэрлэл эрхэлсэн захирал, Ш.Энхбаяр нь Гvйцэтгэх болон санхvv эрхэлсэн захирлын алба хашдаг юм билээ. Тvvнчлэн эдгээр гэр бvлvvд єнєєдєр барилгын бизнест хvч vзэж “Ривер гарден”, “Єнєр хотхон”, “гэсэн гоёмсог хоёр хотхоныг барьсан нь барилгын зах зээлд хэр хvчтэйгээ харуулаад авсан.
Єєрсдийн гэсэн вант улсаа байгуулаад амжсан компаний сvлжээ дэлгvvр болох “Номин”-гийн салбарууд иргэдийг ихээхэн чирэгдvvлдэг гэсэн гомдол байнга шахуу гарах болсон нууц биш. Учир нь янз бvрийн зар сурталчилгаа явуулж иргэдийг тєєрєгдvvлдэг, мєн бонус, карт, vнийн тєєрєгдлєєр хэрэглэгчээ хохироож олон иргэд ШЄХТГ-ын хяналтад хандсанаар vнэ дагасан тєєрєгдлєєс иргэд аврагдаж байсан гэх юм билээ.
Одоо ч мєн адил єдєр шєнєгvй рекламдаж байгаа хямдарсан барааных нь шошгыг харахад хугацаа нь дуусах дєхсєн бараа бvтээгдэхvvнээ “SALE” зарлалаа хэмээн зардаг нь хэрэглэгчдэд таалагдахгvй байгаа юм. Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар vндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмvvдийн тvvх ийнхvv цааш зурайсаар байх бололтой. Бид дараагийн дугаартаа дээр дурдагдсан компаниудын тухай єгvvлэх болно. Шинэчлэлийн Засгийн газар тєрийн мэдлийн газрыг хэрхэн ямар замаар хєрєнгєтнvvд хувьчилж авсан эсэхийг шалгах болно хэмээн мэдэгдэж байсан. Тэр vед л дээрх газруудыг хэрхэн яаж гартаа оруулсан нь олон нийтэд ил болох бололтой.
Vргэлжлэл бий…..
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 19, 2013 11:48:05 pm )
Номингийн хамгийн сүүлд гаргасан 60000 төгрөг тутамд 1 наалт наалгаад 5 удаагийн наалтаар 10000 төгрөг хөнгөлөх карт гаргаад 05 сарын 09 хүртэл гэж зарласан. Гэтэл 04 сарын 28-наас эхлээд наалтаа наахаа больсон байснаас олон хүн хөнгөлөлт эдэлж чадаагүй хохирсон, энэ мэтчилэн дандаа хэрэглэгчдээ хуурч байгаа нь үнэн
1 Comment