antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2013 10 comments

Н.ЭНХБАЯРЫН ЦАГ ГЭЖ БАЙСАН ЮМ

нийтлэсэн Admin

247628_520422884692263_571674647_nЗаримдаг гийгүүлэгч ес байхад
Заримдаг хүмүүс ерэн ес болжээ
Зарим заримдгуудад зориулав.
Р.Чойном

Тариачин хулс тарихын тулд эхлээд үрийг газарт суулгаж үнсээр борддог. Бяцхан үр тэндээ бүтэн дөрвөн жилийн турш анир чимээгүй хэвтдэг ч тариачин өглөө болгон усална. Яг дөрвөн жилийн дараа нялх хулс газрын хөрсийг яран ил гарч, зөвхөн 90 хоногийн дотор 20 метр өндөр ургадаг. Намбарын Энхбаярын улс төрийн өндөрлөгт хүрсэн зам хулс хэрхэн ургасныг санагдуулдаг юм. Горькийн дээд төгсөөд Зохиолчдын хороонд ажиллаж байсан Н.Энхбаярын үзэл бодол ерээд оны эхээр гойд төлөвшөөгүй байлаа. Залуу орчуулагчийн толгойд хэл устайн хэрэг юусан билээ, гадаадад гардаг юм билүү гэсэн бодол нэгэнтээ зурсхийжээ.

Тэгээд манай нэгэн нэрт орчуулагч дээр очиж, Америк явбал яахав, та тус болж өгөөч хэмээн асуусан байдаг. Гэвч хариу олоогүй асуултдаа удаан ээрэгдсэнгүй, боловсролтой, бас бэл бэнчинтэй хэдэн залуутай “Соёлын клуб” гэгчийг байгуулан улс төр сонирхох болов. 96 оны парламентын сонгуульд навс тавиулсан МАХН-ын цагаан байшингийн салхин доогуур ч зарим нь гарахаас дөлсхийж, намын дарга Б.Даш-Ёндон гуай анх удаа улс төрийн соёлтойгоор тахимаа өгч байхад Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн даргын хаалгаар орж ирсэн юм.

Тэр “АХ” эвслийн Ерөнхий сайд М.Энхсайханд намын харъяаллаар гадуурхагдсан МАХН-ын гишүүн бизнесменүүдийг өөртөө татаж, залуучуудаар намын эгнээг өргөтгөх ажлыг эрчимтэй өрнүүллээ. Дараа жил нь МАХН-ын дарга Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход Н.Энхбаяр даргаар дэвшиж, УИХ-ын нөхөн сонгуулиар бас түүний орыг эзлэв. Парламентад цөөнхийн бүлгийг толгойлж, Төв, Завхан, Булганы нөхөн сонгуульд дандаа МАХН-ын нэр дэвшигчид ялалт байгуулан мань эрийн булган сүүлтэйг гайхацгаав.

Н.Энхбаяр боловсон хүчний нөөц хомс, төрийн ажлын туршлага ядмаг “АХ” эвслийн сүүдэр дор чадварлаг тоглож, сөрөг хүчний нэр хүнд, байр суурийг өдрөөс өдөрт өргөж байлаа. Эвслийн намын зарим удирдлагын оролцоотой Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох заалтыг хуульчилж орхив. Ингээд парламентаас гадуур байгуулагдсан М.Энхсайханы Засгийн газрыг 1998 оны хавар бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, дараа нь Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын танхимыг ч унагасан юм. Энэ үеэс Н.Энхбаяр бол МАХН-ын лидер гэдэг нь гарцаагүй танигдаж эхэлсэн гэж болно.

Магадгүй Э.Бат-Үүлийн хэлснээр “Н.Энхбаяр улс төрийн амьдралын бүх тооллын эхийг өөрийгөө гэж боддог. Бүх зүйлийг өөрөөсөө тоолж эхэлдэг” гэсэн нь санамсаргүй үг биш болов уу. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН парламентад 72 суудал эзэлж, Засгийн газрыг дангаараа байгуулан Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд боллоо. Түүгээр ч барахгүй намын даргын хувиар УИХ-ыг ч залуурдах болсон юм.

Мянганы замын их бүтээн байгуулалтыг эхлүүлж, Мянгуужингийн үлгэр хэмээн адлуулж байсан ч өдгөө энэ замаар Монгол орныг хөндлөн гулд туулж байгаа нь үнэн. 2004 оны шинэ жилийн босгон дээр олон жил яригдсан ОХУ-д төлөх их өрийн асуудлыг тэглэж чадав. МАХН Социнтернийн бүрэн эрхт гишүүн боллоо. Эрх баригч нам хөл, толгойгоо олохоо больсон нийгмийг тогтворжуулсан ч түүний нэрээр өнгө мөнгөтэй хүмүүс төрд шургалж, Н.Энхбаярт тус болж байсан зарим нь шан харамжаа харамгүй хүртсэн.

Удирдагчийг тойрон хүрээлэгчид бий болж, гандсан хөх цувнаас өөр юмгүй гудамжинд лааз өшиглөж явсан У.Хүрэлсүх мэтийн залуусыг МАСЗХ-нд өөд нь татаж, улсын зардлаар хайгуул хийсэн Бороогийн алтны ордын лицензийг Канадын “Сентерра Гоулд” компанид 60 сая ам.доллараа худалдсан түрийвч нэгтэй Сү.Батболд нарын хүмүүст намын батлах гардуулан сайдын суудалд залж байлаа.

Энэ мэтчилэн Н.Энхбаяр засгийн эрхэнд гарангуутаа плутогархиудыг төрүүлэх хамгийн шимт хөрсийг бүрдүүлж өгсөн юм. Ард түмний өмчөөс хулгайлсан баялгаараа төрийн эрхэнд гарч, эдийн засгийн эрх ашгаа хамгаалахын төлөө улайрч буй Сү.Батболд мэтийн хүлцэнгүй дүртнүүдийг орчин үед ингэж нэрлэдэг байна. Харин сонгогчид 2004 оны сонгуулиар МАХН, АН хоёрыг УИХ-д бараг эн тэнцүүлж орхилоо. Гэсэн ч Н.Энхбаяр парламентын спикер болж, өмнөх албан тушаалаа нэг толгой ахиулж чадсан юм.

2005 он гэхэд МАХН-тай бусад намын зарим хэсэг болон удирдагчид эхлээд далдуур, сүүлдээ илт хамтран ажиллах болсон нь Н.Энхбаярын нэр нөлөөг илтгэнэ. Удалгүй Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялж, төрийн тэргүүнээр сонгогдлоо. Тэр төрийн гурван өндөрлөг өөд тасралтгүй давшсаар шат дараалан хүрсэн анхны улстөрч яах аргагүй мөн. Яг хулс ургаж байгаа юм шиг.

Харамсалтай нь хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшихэд намынх нь дарга найрагч Т.Галсан гуайн хэлснээр өөр ноёны бөх засчихсан юм. Өвдөг шороодсоныхоо дараа холын дайснаас ойрын нөхөд халтай гэдгийг олж мэдсэн ч оройтсон байлаа. Түүний тэжээсэн бяруунуудын эвэр маш амархан урт ургасан байж. Намынх нь дотоод дахь олигархиуд хоорондоо хагарч, хоёр хуваагдсаны уршгаар бие биеийгээ төрөөс зайлуулах гэсний золиосонд тэр хамгийн түрүүнд өртжээ.

Үүнийг Ц.Элбэгдоржийн явуулга хэмээн өнгөц харддаг ч чухамдаа тэжээсэн бяруу тэрэг эвдсэний үлгэр болсон билээ. АН-ынхан бол түүний мөнхийн өрсөлдөгчид гэдэг нь тодорхой. Н.Энхбаярын гол алдаа нь нийгмийн бүх асуудал, бүх зүйлийг мөнгөөр шийдвэрлэх гэсэнд оршиж байсан юм. Олон түмэн хичнээн их өлсч ядарлаа ч итгэл үнэмшлээ зүсэм талхаар сольдоггүй гашуун үнэнийг олж хараагүй. Арабын хагартлаа баяжсан дарангуйлагчдыг ч мөнгө аварч чадаагүй.

Цагтаа Н.Энхбаярыг даган баясагчдаас цагийн аясыг даган төрд бага багаар үлдэн хувиран өөрчлөгдөж, олон нийтийн эрх ашигт захирагдсан дүр эсгэж явна. Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшихээсээ татгалзаж, намынхаа даргын албан тушаалаас огцорч, эрхэм гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж, харьд жаргал хөөн одож байна. Гэхдээ их улс төрөөс хөндийрөхөөсөө өмнө өөрсдийгөө хамгаалах тохиролцоог төрд үлдээсэн хүмүүстэйгээ хэдийнэ хийж амжжээ.

Харин тэр ганцаараа шоронд шомбойж байна. Түүнийг анх баривчлан саатуулахыг Ц.Нямдорж мэдсэнгүй, хорих ял ногдуулахад Сү.Батболд өмөөрсөнгүй, биеийг нь муудахад У.Хүрэлсүх мэнд мэдсэнгүй, мөнхөд магтан дуулж байсан МҮОНТ харин “Цагийн хүрд”-ээрээ мууг нь дуудав. Гэхдээ Н.Энхбаярын цаг гэж байсан юм.

Х. Аянга


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 17, 2013 11:05:42 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

  • Anonymous (May 18, 2013 12:03:40 am )

    enhbayriig magtaj odoo yaah ni vee dee ta nar iim luivarchin bas shorond orsonch busdigaa daramtalj bas yamar sain jijigchin bolohig harsan bi ch zov songolt hiij bsandaa mash ih bayrlaj bna iim hvniiig songoson hvmvvs odoo yamar bgaag harj tungaan bodoj bgaa bh esvel ter shal teneg nam ni ch chuhal bj magadgvi, namsaad bid yaaj bna heden tal bolj l temtseldej bna ta bvhend urialhad namsahaa boliod bidnii zanalt hujaag yaaj hugjsuniig neg haraasai bas manaihaas buuria hugujiltei oron yamarvaa neg ulsaa songoh gesen songoltond bhad mongol gej bhgvi ene bvhen yu ve bid yaah yostoi ve gedgiig bodoh bolson bh gej bi bodoj bna

  • Anonymous (May 18, 2013 12:05:55 am )

    tal

  • Anonymous (May 18, 2013 12:07:53 am )

    тал

  • Anonymous (May 18, 2013 12:09:46 am )

    ямар ч хараалын үг бичээгүй байхад * болгож байгаа нь ямар учиртай юм болдоо

  • Anonymous (May 18, 2013 5:12:53 am )

    SHORONGOOS MONGOLIIG DARAMTALSAAR! HEZEE UEJ BUYAN BOLOH GEED BNAA AVILGALCH YALTAAN!!!

  • Anonymous (May 18, 2013 5:14:18 am )

    SOYLIIN SAID BHDAA MONGOLIIN UNET ZUILD DURSGAL BURHADIIG 5-SAYA DOLLARAAR UNELUULEJ DAMLAN ZARSAN! BOLOVSROLIIN SAID BHDAA HUURAMCH DEED SURGUULIUD GAARCH HUN BOLGON HOOSN DIPLOM ARHICHIN OYUTNUUDAAR DUURSEN!! ERUNHII SAID BHDAA HOTIIN GAZRAAR TOGLOJ HEN DURTAID NI UGDUG BSAN!!! ERUNHIILUGCH BOLOOD 5 TOLGOI OYUTOLGOIG BARITSAAND TAVIJ OROSIIN HEREGGUI BOLSON URIIG SERGEEJ TULSUN NERTEI UURUU ZAVISHSAN!!!

  • Anonymous (May 18, 2013 8:08:19 am )

    uneheer uuriinh ni namiin humuus buh eh uusveriig tavisa l daa

  • Anonymous (May 18, 2013 1:47:40 pm )

    хүмүүсийн сэтгэгдэлийг *той болгодог бүдүүлэг программаа сайжруулаачээ. үнэхээр болохгүы үг байвал яая гэхэв гэх сэн

  • Anonymous (May 18, 2013 4:42:05 pm )

    ENHBAYAR GUA MUNDAG HUN SHUU! ENE YAMAR TENEG UHAAN MUUTAI MEDLGGUI BOLOVSROLGUI NIIGMIIN TALAAR MEDEELEL BHGUI ERGUU NUUD NI ENHBARIIG DOROMJILJ BDAG BNAA ELBEGDORJ GARSNAAS HOISH MONGOLIIN NIIGEM BUUUR DORDOJ ARD TUMEN ULAM YADUURCH BN TEGD BOLOOGUI DUUREN HUJAGAAR DUURCH BNA SHDE BOLJ BGA PROTSESSIIG BODIT BAIDLAAR AVCH UZHED YADAG BNAA! ARDCHILSAN NAMIHAN TER CHIGERE LUIWARCHID

antalya rent a car