УДЭТ-ийн залуу жүжигчин Д.Ганцэцэг өчигдөр “Academy awards-2013” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болсон юм.
Тодруулбал, тэрбээр тус кино наадмаас таван наминациар шилдгийг хүртсэн “Аравт” киноны шилдэг эмэгтэй туслах дүрээр шагналд хүртлээ.
Ганцхан эмэгтэй дүртэй кинонд дүрээ мөнхөлсөн азтай бүсгүй гэддэг түүнийг “Аравт” киноны “Ганцхан цэцэг” нь байсан тухай найруулагч нь хошигносон. Мөн энэ үеэр кино группынхээ эрчүүдийн нүдийг баясгаж, зарим үед өөр хоорондоо маргалдах үед нь тэднийг эвлэрүүлж, зөөллөж байсан ганц бүсгүйгээ шилдгээр шалгарсанд баяртай байгаагаа мэдэгдэж байв.
Д.Ганцэцэг шагнал хүртсэнийхээ дараа “Би үнэхээр энэ шагналын эзэн болно гэж бодоогүй. Энэ шагнал надад шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын төлөө зүтгэх урам хайрлалаа. Дараагийн наадамд би шилдэг эмэгтэй гол дүрийн төлөө өрсөлдөх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 19, 2013 10:39:28 pm )
galzuu hunii odriin temdeglel shig yum bicheh yum bichej bgaa yumaa unshdaggui yum u 3r angiin huuhed ch ingej bichehgui. 4hen oguulber holbood bichej chadahgui yumnuud yaj setguulch hiinee
1 Comment