Одоогоос жил гаруйн өмнө “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” нэртэй иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа ид өрнөж байв. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг төрөөс олгож, иргэд барилгын компанитай гэрээгээ хийж, урьдчилгаагаа төлсний дараа зээлээ авна гэсэн гурван талын оролцоотой хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм.
Харамсалтай нь энэ хөтөлбөр сонгуулийн дараагаас сураггүй болсон. Өнөөдөр улстөрчдийн энэхүү үйлдлээс болж 200 гаруй иргэн гудамжинд гарах дээрээ тулаад байна.
Орон сууцтай болохын тулд хашаа байшин, машин тэргээ зарж чемодантай хувцсаа бариад ах дүү нарынхаараа толгой хоргодож яваа тэд сүүлдээ арга мухардаж ийнхүү өлсгөлөн зарлахаар болоод байгаагаа өчигдөр мэдээллээ.
Учир нь зургаан хувийн зээлд хамрагдахаар урьдчилгаагаа өгсөн иргэд байр захиалсан компаниудаасаа төлсөн мөнгөө авах гэхээр алданги тооцож 10 хувийг нь суутгана, үгүй бол зургаадугаар сарын 1-нээс өмнө байрны төлбөрөө бүрэн хий гэсэн албан бичиг өгдөг гэнэ.
Шинэчлэлийн Засгийн газраас жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, хамгийн түрүүнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдэд олгохоор яриад сар гаруй хугацаа өнгөрч байна.
Гэвч энэ зээлд өнөөдрийг хүртэл ямар нэгэн журам дүрэм гараагүй байгаа нь ийнхүү иргэдийг бухимдуулахд хүргээд байна.
Орох орон, унах унаагаа зараад байрны урьдчилгаанд өгсөн иргэдэд байдал хүнд байгаа нь мэдээж.
Харин Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй ипотекийн зээлийг нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлсний эцэст журмыг нь гаргахаа мэдэгдээд байгаа.
Иргэдийн хувьд хэрвээ энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.
Иргэн Д.Булганчимэг “Зургаадугаар сарын 1-нээс гэрээг цуцалж төлсөн төлбөрийн 20 хувийг авна, орон сууцад орсон иргэдийг хөөж гаргана гэж байна. Бид хавар гудамжинд гарахад бэлэн байгаагаа төр засгийн удирдлагуудад хүргэж байсан. Харин өнөөдөр эхнээсээ гарч байна.
Энэ асуудлыг шийдэх гэж бүх шатны төрийн байгууллагуудаар явсан ч бие бие рүүгээ чихээд байх юм. БХБЯ-наас нэгдүгээр улиралд багтаан урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийн асуудлыг шийднэ гэж байсан ч одоо хоёрдугаар улирал дуусч байхад шийдсэн асуудал нэг ч алга. Тиймээс ирэх Засгийн газрын хуралдаанаар найман хувийн зээлийн журам батлагдахгүй бол бид өлсгөлөн зарлана” гэв.
Бидний хохирлыг барагдуулахаас нааш өлсгөлөнгөө зогсоохгүй
Хэвлэлийн хуралд оролцож байсан Б.Одончимэгээс дараах тодруулгыг авлаа.
-Орон сууцны урьдчилгаа хүссэн иргэдийн судалгааг гаргасан уу?
-Зарим нэг бололцоотой нь арилжааны банкнаас зээл аваад асуудлыг шийдсэн. Орлого багатай, юу юу ч үгүй иргэд нь л гудамжинд гардаг дээрээ байна шүү гэдгийг сайд дарга нар ойлгоосой.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс болж хохирсон иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь нялх хүүхэдтэй залуу гэр бүл байгааг мөн анхаарч үзээсэй. Бидний хохирлыг барагдуулахаас нааш жагсаал, өлсгөлөнгөө зогсоохгүй.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд л байсан. Тухайн үед одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шадар сайдаар ажиллаж байсан учраас бид энэхүү шаардлагыг тавих эрхтэй. Ер нь тэгээд энэ хөтөлбөрөөс болж хохирсон 4000-аад иргэн байна гэсэн судалгаа бий. Эдгээр хохирчихоод байгаа 4000 хүний ард 3-5 ам бүл байгаа гэж бодохоор 12.000-20.000 хүний эрх ашиг хөндөгдөж байгаа.
-Захиалсан байр нь ашиглалтад орчихсон уу. Барилгын компаниас ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Аль хэдийнэ ашиглалтад орсон. Барилгын компаниуд аз болоход бид бүхнийг шахаж шаардахгүйгээр, харзнасан байдалтай байна.
Тэд ч бас өндөр хүүтэй зээл авч барилга барьсан байж таарна. Тийм болохоор аль болох түлхүүрээ иргэддээ хурдан өгч мөнгөө авмаар байгаа шүү дээ.
-Суултад оролцож байгаа хүмүүсийн хувьд ямар компаниудад байр захиалсан бол?
-Арав гаруй компани бий. “Заг”, “Жонаттан”, “Буянбилэг”, “Есөнбүрд”, “Ноёд” групп зэрэг компанид байр захиалсан хүмүүс байгаа.
Д.Баяржаргал
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
http://www.mesh-lawyers.net/new-federal-mesh-lawsuit-litigation-established-in-southern-district-of-west-virginia/ (September 10, 2013 12:57:11 am )
983702 49497I took a break to view your article. I found it very relaxing 501200
2 Comments