Өнгөрсөн өдрүүдэд Америкийн алдарт жүжигчин Анжелино Жоли хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж, хөхний хагалгаанд орсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд оров. Ийм шийдвэр гаргасан нь түүний жүжигчний карьерт сөргөөр нөлөөлж болох тухай олон хэвлэлд мэдээлж байгаа юм. Тэрбээр энэ мэс ажилбарт орох болсон тухайгаа “The New York Times” сонинд захидал илгээжээ. Түүнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Миний ээж хорт хавдартай 10 гаруй жилийн турш тэмцсэн, тэгээд 56 насандаа таалал төгссөн. Ээж минь анхныхаа ачийг харж, халуун гарыг нь атган өсгөж байсан ч бусад хүүхдүүд минь ээжийн маань ямар их гайхамшигтай хүн байсныг мэдэлгүй өссөн юм. Хүүхдүүд ч үргэлж ээжтэй минь адилхан өвчин намайг зовоох уу гэж асуудаг байсан. Би тэдэнд үргэлж “санаа зовох хэрэггүй” гэж худлаа хэлдэг байсан. Үнэндээ надад хөхний болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдсээр байсан юм. Эмч ч надад хөхний хорт хавдар тусах 87 хувь, өндгөвчний хорт хавдар тусах 50 хувийн эрсдэлтэй хэмээн тооцоолсон. Хөхний хорт хавдрын хувь нь удамшлын генийн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Миний мэдэж байсан ганц зүйл бол тэдгээр эрсдэлийн хувийг чадах чинээгээрээ багасгахаар хичээж байсан. Тиймээс би хөхний мэс ажилбарт орохоор шийдсэн. Дөрөвдүгээр сарын 27-нд гурван сарын турш үргэлжилсэн эмчилгээ минь ч дууссан. Өнгөрсөн өдрүүдэд би энэ бүхнийг бүх хүнээс нууцалж ирлээ. Гэхдээ яг энэ мөчид би энэ тухай бүгдэд илэн далангүй хэлмээр байна. Тиймээс би энэ захиаг бичиж байна. Учир нь надтай адил сонголт хийх шаардлагатай болсон эмэгтэйчүүдэд бага ч гэсэн нөлөөлөх болов уу гэж найдаж байна. Хорт хавдар гэх зүйл хүмүүсийг хүчгүй сул дорой болгосоор байна.
Өнөөдөр та бид цусны шинжилгээ өгснөөр хорт хавдар, өндгөвчний хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Миний өвчний шинж тэмдэг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдрөөс илэрч эхэлсэн. Үүнээс хоёр долоо хоногийн дараа үндсэн мэс ажилбартаа орсон. Мэс ажилбар найман цагийн турш үргэлжилсэн гэсэн. Иймэрхүү мэс засалд орсны дараа та мэдээж амьсгалын аппараттай байх болно. Яг л кинонд тоглож байгаа юм шиг санагдана. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам та өөрийн хэвийн амьдралдаа шилжих болно. Есөн долоо хоногийн дараа миний бүх мэс ажилбарууд дууссан. Сүүлийн долоо хоногийн мэс ажилбаруудад царай зүс чинь өнгөтэй сайхан болох болно. Би энэ бүхнийг яагаад хэлэх болсон бэ гэвэл дэлхий даяар хорт хавдар гэж өвчнөөр шаналж буй бүсгүйчүүдэд хөхний мэс ажилбар амар хялбар биш гэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ би ийм шийдвэр гаргасандаа үнэхээр баяртай байгаа. Учир нь би энэхүү мэс ажилбарт орсноор хөхний хорт хавдраар өвчлөх магадлал таван хувь хүртэл буурсан юм.
Би одоо хүүхдүүддээ ээжийгээ хөхний хорт хавдраас болж алдахаас айх хэрэггүй гэж итгэлтэй хэлж чадах болсон. Би өөрийгөө эмэгтэй хүн биш гэж хэзээ ч хэлэхгүй. Би эмэгтэй хүнийхээ хувьд маш зөв сонголт хийсэн бөгөөд үргэлж өөрөөрөө бахархах болно. Энэ дашрамд хайрт ханийнхаа хайр халамжид гүнээ талархаж буйгаа илэрхийлье. Мөн залуучууддаа хандаж хэлэхэд найз охин, эхнэр, ээжүүдийн чинь хувьд сэтгэлийн дэм гэдэг хамгийн чухал шүү гэж сануулмаар байна. Брэд минь хагалгааны минут бүр дэргэд минь байж, намайг инээлгэх зүйлсийг хайж байсан. Бид гэр бүлийнхээ төлөө хамгийн зөв шийдвэрийг гаргасан. Үүнийг уншиж буй эмэгтэйчүүдэд жаахан ч гэсэн тус болно гэдгийг би мэдэж байна. Энэхүү өвчнөөс болж, зовж шаналж байгаа хэн ч бай шийдвэр гаргахаасаа өмнө гэр бүлийн амьдралаа бодож, зөв сонголт хийх хэрэгтэйг зөвлөмөөр байна. Дэлхий дахинд чадвартай олон эмч мэргэжилтнүүд байгаа. Та бүхэн “the Pink Lotus Breast Center”-ийн цахим хаягаар орж үзээрэй. Танд хэрэгтэй бүх мэдээлэл тэнд бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар буурай болон хөгжиж буй орнуудад жилд 485 мянган иргэн хөхний хорт хавдраар нас бардаг байна. Би хөхний хорт хавдар өвчний тухай бүх мэдлэгээ та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Амьдрал бидэнд олон шалгуур тавьдаг. Тэр бүхний ганцаас нь ч айх хэрэггүй, өөрийн удирдлагаа хэзээ ч алдаж болохгүй.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 16, 2013 11:18:14 am )
gaihaltai emegtei
-
Anonymous (May 16, 2013 11:24:01 am )
wow gaihaltai emegtei shuu amjilt husei
-
Anonymous (May 16, 2013 12:24:12 pm )
ãàéõàëòàé ñàéõàí ýìýãòýé ø¿¿
-
Anonymous (May 16, 2013 1:37:17 pm )
obcnindoo buuj ogolgyi byh argiig haij temsekh ni cnuhal snu.zob alkham hiijee.minii dyy ene obcninoor ongorson,hetsyy bdag yum bilee
-
Anonymous (May 16, 2013 1:53:32 pm )
Gaihaltai emegteichuud gej bichij bolohgui
Gahai gej bichij bolno
Setgegdel deere -
Anonymous (May 16, 2013 2:28:54 pm )
havdraar uvdsun humuusiig harj handah setgel sanaag ni demjih tur zasag algaa.huurhii heden mongolchuud gants havdriin emnelegtee bagtahaa bailaa.apprat tonog tuhuurumj ni evderhii em taria ni tasraad uhlee huleesen l humuus….
-
Anonymous (May 16, 2013 4:40:46 pm )
Mash sain. tanai ger byld eryyl enhiig hysii. urt udaan az jargaltai amidraarai
-
Anonymous (May 16, 2013 7:02:38 pm )
uneheeriin gaihaltai emegtei amidraltai ingej l temtseh heregtei bhdaa tanai ger buld amjilt husie!
-
Anonymous (May 17, 2013 9:02:08 am )
үнэхээр гайхалтай , зоригтой , дайчин бүсгүй шүү
-
Anonymous (May 17, 2013 10:46:23 am )
төрөөд хүүхдээ ерөөсөө хөхүүлэхгүй шууд л угжаад байгаа юм чинь хөхөнд өөрчлөлт оролгүй яахав дээ ядаж сүүлийн хүүхдүүдээ залхуурахгүй сайн хөхүүлээд байсан бол хавдар тусах магадлал багасах ч байсан юм бил үү
-
Anonymous (May 17, 2013 1:55:19 pm )
amjilt ntr hused bgam mulguunudin bichsen comentig anjelina unshih boluu kkk
-
Anonymous (May 17, 2013 1:56:04 pm )
neeree anjelinaa unshihiimuu kekekek
-
Anonymous (May 17, 2013 2:08:35 pm )
good luke jolle
-
http://blog.adspay.ge/?p=88 (September 05, 2013 2:55:20 pm )
959637 396349Thank you a lot for giving everyone an extraordinarily special possiblity to c**** tips from here. 474175
-
Hi Guess the Food (September 07, 2013 10:07:29 pm )
812935 117289Spot on with this write-up, I genuinely suppose this internet internet site needs rather far more consideration. most likely be once far more to learn considerably far more, thanks for that information. 776021
-
Antwerpen (September 10, 2013 10:47:05 am )
486100 786096Wohh exactly what I was searching for, regards for putting up. 521782
-
splinter cell blacklist free download (September 11, 2013 1:11:18 am )
239672 556943There is evidently a good deal to know about this. I consider you produced certain good points in attributes also. 741738
-
Lyndon Doss (September 12, 2013 10:10:26 am )
I just want to say I’m new to blogging and truly savored you’re blog. Likely I’m want to bookmark your site . You certainly have perfect article content. Thanks a lot for revealing your web page.
19 Comments