antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 27 comments

М.Энхсайхан: Ц.Элбэгдорж алдаа, оноогоо мэднэ, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзэл байгаа

нийтлэсэн Admin
M.Enhsaihan_2МҮАН-ын өнөөдөр хуралдсан Бүгд их хуралд тус намын дарга М.Энхсайханы тавьсан илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.
Төгс ардчилал хаана ч байхгүй гэдгээр үгээ эхэлмээр санагдаж байна.
Төгс ардчилал гэж хэрвээ ярих аваас, төгс ардчилал руу тэмүүлэх аваас бид өөрсдөө мэдэхгүй дарангуйллыг тогтоох болно. Би яагаад энэ тухай хэлж байгаа юм гэхээр Монголын ардчилалд өөрт нь хүрсэн ноён оргил гэж байгаа юм. Монголын ардчиллын хүрсэн ноён оргилыг дэлхийн улс орнууд дэмжиж  байгаагаа харуулах гэж саяхан Монголд олон улсын том хурал болсон билээ. Тус хуралд ирсэн Ан Сан Сучи хэмээх алдарт эмэгтэй монголчуудад хандаж хэдхэн сайн мессеж өгснийг эргэн саная.
Тэрбээр “Би ардчиллыг загварчлах дургүй”, “Би хүний эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү ардчиллын хар ажилчин”, “Бид мьянмарчууд, хөх толботой төрдөг” гэсэн үг нь тодхон байна.
“Би ардчиллыг загварчлах дургүй” гэж хэлсэн тэр үг нь Монголын ардчилал бол монголынх, улс үндэстэн болгон түүний дотор үүх түүхээрээ гайхагдах монголчууд хэнээс ч хуулах шаардлагагүй, өөрийн гэсэн ардчилалтай байх ёстойг хэлээд өгөх шиг санагдсан. Бид хуулбарлах сэтгэлгээгээ хаях хэрэгтэй. Монгол өөрийн гэсэн ардчиллын загвартай орон. Төгс ардчилал гэж ерөөсөө байхгүйтэй нэгэн адил Монголын ардчилал төгс биш.  Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа, Гэвч ардчиллыг хөгжүүлэх асуудал нь ардчиллыг гүнзгийрүүлэх явдал юм.
“Би хүний эрхийн төлөө тэмцэгч гэхээсээ илүү ардчиллын хар ажилчин” гэж  Ан Сан Сучигийн хэлсэн үг нь хүний эрх гэдэг эрхэм чухлаас илүү хүний эрх үүрэг гэж байдгийг дорны хүний ухаанаар битүүхэн хэлсэн хэрэг шиг санагдсан. Зөвхөн эрхээ мэддэг үүргээ умартсан хүн бол хүн адгуусаас дор гэж дорны сургааль номд хэлдэг.
Хүн байгалиас хувь хүртэж амьдрах эрхтэй бол байгаль дэлхийгээ хамгаалах үүрэгтэй. Хүн амьд явах эрхтэй бол бусдын амь насыг хамгаалах үүрэгтэй. Хүн төрөө сонгох эрхтэй байгаа бол сонгосон төрөө хүндэтгэх үүрэгтэй. Гэх мэтчилэн эрх, үүргийн тэнцвэрийг хязгааргүй ярьж болно. Үнэндээ эрх үүргээ аль алиныг мэддэг хүн л үнэнхүү эрх чөлөөтэй байдаг. Үүнийг цөөхөн үгээр энэхүү алдарт эмэгтэй бидэнд хэлж өгсөн гэж бодож байна.
“Бид мьянмарчууд хөх толботой төрдөг” гэсэн үг нь Монголыг бүх дэлхийгээрээ ажиглан харж байна, та нартай бие сэтгэлээрээ нэг гэдгээ хэлсэн сайхан үг байлаа.
Монголын ардчилалд шийдэж чадаагүй олон асуудал байгаа. Шударга ёсоо умартсан тухай, ядуу дорой хүмүүс олноор байгаа тухай гээд яриад байж болно. Асуудал нь ардчилалд буруу байгаа биш, ардчиллыг мухар сүсэг болгож байгаад л буруу байгаа гэж бодож байна.
Монголын нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал бидний тархи толгойд бий болсон төөрөгдөл, шунал, ертөнцийг тольдох гаж буруу бодлын тусгалтай холбоотой. Энэ тухай МҮАН өнгөрсөн хугацаанд их ч ярьсан. Улс төрийн намууд юмс үзэгдлийн гадаад орчны талаар ихээр маргалддаг. Бид аль алиныг ярьж байдагаараа бусад намуудаас ялгаатай байгаа юм.
Монголын эдийн засаг өнгөрсөн хугацаанд эрх биш тэлжээ. Төмөр зам, цахилгаан станц, хурдны зам, гүүр гээд том том төслүүдийн тухай их яригдаж байна. Одоохондоо мөрөөдлийн чанартай байгаа. Хий хоосон хөөр биднийг дагалдаж байгааг нуухын хэрэггүй. Харин яаж мөрөөдлийг ажил хэрэг болгох вэ? гэдэг асуулт бидний өмнө тавигдаж байна.
Мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх эсэхээс Монголын ирээдүй, Монголын ардчиллын ирээдүй олон талаар хамаарна. Шинэчлэлийн Засгийн газраас төлөвлөж байгаа мега төслүүдийг хэрэгжүүлэхэд улс төрийн тогтвортой байдал онцгой чухал. Түр зуурын улс төрийн ашиг хонжоо Монголын алсын эрх ашгийн дэргэд өчүүхэн гэдгийг ойлгох хэрэгтэй болж байна. Улс төрийн тогтвортой байдал гэдэг бол унаж босохын тухай биш төр, засгийн шийд хурдттай гардаг цул нэгдмэл байх тухай юм. Зөвхөн энэ нөхцөлд мега төслөөр дамжиж Монгол улс амжилтад хүрнэ.
Өнгөрснөө эргэцүүлэн бодох аваас Монголын ардчиллын түүхэнд төрийн дээд өндөрлөгүүд нэг улс төрийн хүчний гарт төвлөрч байсан удаа бараг байгаагүй.  АН-аас  Ерөнхийлөгч сонгогдсон бол МАН-ын Засгийн газартай. МАН-аас Ерөнхийлөгч сонгогдсон бол АН-ын Засгийн газартай ийм л байж. Энэ нь Засгийн газраа эсвэл огцруулдаг, эсвэл хийх ажлыг нь гацаадаг, Монголын төрийн салаа мөчир болгон өөр хоорондоо тэмцэлддэг, нэгэн гадаад эрдэмтний оновчтой хэлснээр монголчууд “төрөө шатаадаг” тоглоомоор тоглож ирсэн байдаг.
2012 оны УИХ-ын сонгууль Монголын ардчиллын түүхэнд анх удаагаа АН-д төрөө мэдэж, эдийн засгаа засах эрхийг нэгэн гарт төвлөрүүлж өгчээ. Ховорхон энэ боломжийг үр дүнтэй ашиглах явдал ганц АН-ын хэрэг биш нийт монголчуудын эрх ашиг гэж бодож байна.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад болон дотоод нөхцөл байдлыг бодолцон байж шийдвэрлэсэн гэж бодож байна. Цагаан морин жилийн ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа, оноогоо мэднэ, хийх ажлаа  мэднэ, түүнд улс төрийн эрмэлзэл байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг хүнийг ард түмэн өөрсдөө сонгож “бойжуулдаг” асар үнэ цэнээр бий болдог хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна.
 М.ЭНХСАЙХАН. 2013.05.10

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (May 13, 2013 4:15:36 pm )

    Энхсайхан бол жинхэнэ утгаараа улс төрийн янхан зан гаргаж байна даа. Ямар амлалтанд хууртсан юм бол доо хөөрхий

  • Anonymous (May 13, 2013 4:29:57 pm )

    yanhan enkhsaikhaniig mongoliin uls toroos archij hayachee.tsagan bolson shyy dee…

  • Anonymous (May 13, 2013 5:01:52 pm )

    муу улс төрийн янхан биеээ үнэлэгч новш

  • Anonymous (May 13, 2013 5:02:52 pm )

    Энхсайхан боль2

  • Anonymous (May 13, 2013 5:10:29 pm )

    Mongolchuudiin erh ashigiig l harj helsen bna shde.Barildah buhel buten uls orniig udirdah 2 tenger gazar shig zuruutei baiha.

  • Anonymous (May 13, 2013 5:48:34 pm )

    тийм шүү монголын эрх ашгийн төлөө дугарсан байна. Элбэгдоржийг дэмжих хэрэгтэй. монголчуудаа.

  • Anonymous (May 13, 2013 5:58:33 pm )

    Tom erh ashigiin tuluu uuriiguu tataj avsan l bna.Tegehed Udvaliig harda

  • Anonymous (May 13, 2013 6:01:48 pm )

    Ene hyn ynendee l uruvdultei yumaa heleh yg oldohgyim baina

  • Anonymous (May 13, 2013 6:46:03 pm )

    ene yagaad zusardaad unav… yu avav…

  • Anonymous (May 13, 2013 7:20:48 pm )

    zass sain yumiig huleej av l daa

  • Anonymous (May 13, 2013 7:29:24 pm )

    goyo iltgel bn shuu

  • Anonymous (May 13, 2013 7:46:27 pm )

    XYJAA NARIIN TOGLOOM OO GEJ

  • Anonymous (May 13, 2013 9:22:28 pm )

    bi hujaa gj bodohgui bn! hujaa bsn bol ali hediin ulsaa hudaldah bolomj bsn sdee tgheer ugui gj bodoj bn hun gomdooj bolohgui shuu

  • Anonymous (May 13, 2013 9:22:54 pm )

    xujaa

  • Anonymous (May 13, 2013 10:04:29 pm )

    hujaa mini zzil

  • Anonymous (May 13, 2013 10:33:19 pm )

    ene 4 jil sain id chamd yamarch ireedui baixgui.enxbayriin xuchind xooltoi zalgasan shuu

  • Anonymous (May 13, 2013 10:54:01 pm )

    нОЁН УРВААЧ НОХОЙ ШАРВААЧ ҮНЭН ЮМ ДАА

  • Anonymous (May 14, 2013 12:50:57 am )

    sayhan elbegeeg muulaad l bsan arai dendvv tuilbargvi hvn yum iim hvmvvs hamgiin adgiin ulsuud bdag yum alban tushaaliin tuluu yuch hiij chadah hvn yum bn da

  • Anonymous (May 14, 2013 12:53:46 am )

    hoyon urvaach nohoi sharvaach gej ene de ichih hvvr gej algaa olon aashtai avgai shig hujaa yum aa

  • Anonymous (May 14, 2013 3:25:55 am )

    ene hund ner tur gej alga hun alah hun yum huzaa zan zail

  • Anonymous (May 14, 2013 8:23:56 am )

    ta nar oorsdoo urvaach sharvaach humuus yum daa

  • Anonymous (May 14, 2013 8:37:20 am )

    Arai ch dee

  • Anonymous (May 14, 2013 8:38:48 am )

    Enhsaihan oyun hoeroo gej.

  • Anonymous (May 14, 2013 10:55:17 am )

    Нүдэндээ хиймэл давхраатай нүүрэндээ хуурамч инэмсэглэлтэй сэтгэлдээ өс хонзонтой сээрэндээ хуванцар үетэй муухай ч арчаагүй ч эрийн навтас болдоо Үйлдвэрчний Соёлын Төв ордны жорлонд муусайн банди нарт зодуулаад орилж байхад нь салгаж билээ чамайг хулчгар ч гэж жигтэйхан амьтан одоо харахаас дургүй хүрдэг үхтэл нь тэр үед зодуулдаг байж

  • Anonymous (May 14, 2013 12:12:48 pm )

    yxaalag shiidber mongoliin erx ashig byxnees deegyyr

  • Anonymous (May 15, 2013 1:36:27 pm )

    hujaahi hujaagaa mongolhi mongoloo demjinee

  • Anonymous (May 15, 2013 1:39:00 pm )

    bi ugni sauhniig boltol enhsaihaniig er hvn um gej boddog blaa.getel buruu bodoj bj . jinhene hujaa uanhan bsan bna.

antalya rent a car