
Энэ онд “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөх, хотын төвд шинээр гудамж бий болгох ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим байршлын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Түүнчлэн Туул гол, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км хурдны замын зураг төсөл, барилга угсралтын ажлын эхний хэсгийг энэ онд хийхээр төлөвлөжээ. Хурдны замын тухайд танилцуулахад, авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн автозамын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны зам, авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар эхний бэлтгэл ажлууд эхэлсэн байна. Туул голын хурдны замын зураг төслийн ажил гүйцэтгэх компаний сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд зургийн ажил хийгдэж эхэлжээ. Мөн хурдны замын техникийн даалгавар гүйцэтгэлийн явц 80 хувьтай байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 14, 2013 3:25:19 am )
zamiin uulzvaruudiig baruunii ornuud shig toirog mayagaar zohitsuulval(zuvhun zuun gartaa zam tavij uguud, tasraltgui baih)) tugjrel bolohgui, gerel dohiunii hereg baihgui amar baidag yum baina, manaih bolohoor gol zamiin teevriin heregseldee zam tavij ugdug uchraas buglurul uuseed baih yum.
1 Comment