antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 Comments are off

“Визний зориулалттай хугацаат хадгаламж”-ийг зөвхөн Хаан банкинд нээхгүй болжээ

нийтлэсэн Admin

солонгос БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй Визний нөхцлийг хөнгөвчлөх арга хэмжээний үргэлжлэл болгон 2013 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ЭСЯ-тай харилцах банкны тоог нэмэгдүүлэх, визний хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг тэлэх, бүрдүүлэх материал танилцуулах аргачлалыг сайжруулах зорилго бүхий “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх” 2 дахь шатны арга хэмжээг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:
• Сүүлийн нэг жилийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дундаж хэмжээ сард 1,4 сая төгрөгөөс дээш иргэн,
• ЭСЯ-аас тогтоосон банкны VIP үйлчлүүлэгч болон түүний гэр бүл /эхнэр, нөхөр, хүүхэд/,
• Эмчилгээний зорилгоор 2-оос дээш удаа зорчсон иргэн. Тухайлбал, тус улсын эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний төлбөр нь таван сая воноос дээш гарсан иргэд “Хялбарчилсан аргаар виз олгох нөхцөл”-д хамрагдах боломжтой гэжээ.

Визний бүрдүүлэх материалын санхүүгийн чадварыг батлах бичиг баримтуудын нэг болох “Визний зориулалттай хугацаат хадгаламж”-ийг зөвхөн ХААН банкинд нээж холбогдох лавлагаа олгодог байсан. Харин нэмж Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны салбарууд /тус бүр дөрвөн салбарт/ визний зориулалттай хугацаат хадгаламжийг нээх боломжтой болсон байна. Ингэхдээ ЭСЯ нь визний зориулалттай хугацаат хадгаламжийн мөнгөн дүнг 10-20 сая төгрөгөөр тогтоосон байсныг 7-14 сая төгрөг болгон, үнийн дүнг 30 хувиар бууруулсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car