antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 13, 2013 4 comments

“МИАТ-т оруулсан шалгалтаар зөрчил илэрсэн”

нийтлэсэн Admin

a8968b17b8622292bigМИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед  МИАТ-ийн асуудлаар сөрөг мэдээлэл олонтаа гарч байна. Ер нь МИАТ компанийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн, муу, янз бүрээр бичүүлж, хэлүүлж байна. Үнэн ч юм бий, худлаа ч юм бий. Алдаа дутагдлаа аль болох нээлттэй, ил тод байлгаж, үйл ажиллагаагаа шинэ хэлбэрээр явуулъя гэсэн зорилготой энэ байгууллагыг удирдаж байна. Үйлчилгээний гол үзүүлэлт бол нислэгийн аюулгүй байдал, зорчигчдод чирэгдэлгүй, тав тухтай байдлыг хангаж үйлчлэх, үйлчилгээний дээд зэргийн соёл нэвтрүүлэхэд оршдог. Гэртээ сууж байгаад билетээ захиалдаг болох зэрэг үйлчилгээг хялбар болгох чиглэл рүү явж байна. Олон улсын байгууллагаас гурван одтой компани гэх үнэлэлт өгсөн нь МИАТ компани олон улсын төвшинд хүрсний нэг баталгаа. Бас чухал үзүүлэлтэд тооцогдох  аюулгүй байдлын чиглэлээр 2009, 2011 онд шалгалт хийхэд хоёр удаа тэнцчихээд байж байна. одоо 2013 оны есдүгээр сард дахин шалгалт хийнэ. Урьдчилсан шалгалт нь ирээд явсан. Түүнээс гадна авиа компаниуд ашигтай ажиллах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулдаг. Үүний тулд нислэгээ өргөжүүлэх, онгоцоо нэмэх, суудал ашиглалтаа 76 хувьд хүргэх зорилт тавьсан. Одоо бол МИАТ нэг цэгээс нөгөө цэгт л үйлчилж байна. Олон улсын авиа компаниуд хоорондоо нэгдэл үүсгэж байна. Энэ төвшинд хүрэхийн тулд хүссэн хүсээгүй тэр нэгдэл руу явна, ганцаараа барахгүй. Тэгэхийн тулд авиа компаниудын жишиг рүү ойртож очсон байх ёстой, дүрэм журам нь нийцсэн байх ёстой. Төр засгаас бодлогын баримт бичгийг батлуулж өгсөн нь томоохон үйл явдал боллоо.

-Удахгүй шинэ онгоц авах гэж байгаа гэсэн. Шинэ, өөрийн гэсэн онгоцтой байхын давуу тал их биз?

-Тэгэлгүй яахав. Бид дандаа 12-оос дээш жилийн настай хуучин онгоц түрээсэлж байна. Хамгийн сүүлд 2002  онд заводоос нэг шинэ онгоц авсан. Энэ маань 11 жил болж байх жишээтэй. Парк шинэчлэл хийх цогц төлөвлөгөөний хүрээнд 2016 он гэхэд дөрвөн онгоц дөрвүүлээ шинэчлэгдэнэ. Үүний эхлэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлахдаа гурван Боинг шинээр авах санал тавьж, зүйл бүрийн туслалцаа үзүүлсний хүчинд энэ сарын 15-нд эхний онгоц ирэх гэж байна.

-Таны хувьд захирлын ажлыг аваад жил ч болоогүй байна. Ер нь гол хүндрэлтэй асуудал нь юунд байна вэ?

-Би 2012 оны арваннэгдүгээр сард МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Өмнөх захирлуудын асуудал байсныг эс тооцвол ажил хэвийн үргэлжилж байсан. Мэдээж жижиг компанийн зовлон их. Дөрөвхөн онгоцтой. Дээр нь алсыг харсан зорилтот алхам хийхгүй бол өдөр тутмын үйл ажиллагаанаас хэтрэхгүй хэмжээнд хүрсэн байлаа. Түрээсийн дөрвөн хуучин онгоц, зургаан чиглэлтэй, нэг ёсондоо урд хормойгоороо  хойд хормойгоо нөхөөд л яваад байдаг, урагшилдаггүй. Энэ байдлаараа яваад байвал хоцрогдоод тэр ард хаягдах нь ээ. МИАТ бол Монголын гадаад нислэгийн чөдрийн ганц морь. Энэ чөдрийн ганцыгаа хурдан морьдын дунд оруулах, өөрөөр хэлбэл,  өөрчлөлтийн, менежмэнтийн шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна. Дээр нь манай улсын зах зээл жижиг, шинэ компаниуд орж ирж байна. Бодлогоор зохицуулахгүй бол дампуурах ч тохиолдол бий. Би санаанаасаа зохиогоод байгаа хэрэг биш. Бусад улсад  байдаг компаниудын түүхээс тулгуурлаж ярьж байгаа юм. Энэ чиглэлд манай бодлогын яам анхаарч 2016-2020 хүртэл Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг гаргалаа.

-Агаарын тээврийн салбарт аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Гэтэл саяхан танай компанийн онгоц Москвад саатаж, олон иргэдэд хүндрэл чирэгдэл учруулсан. Цаашид энэ байдлыг давтахгүй байх  чиглэлд ямар ажил хийж байна?

-Техникийн дутагдал  гэдэг ямар ч компанид байдаг үзэгдэл. Техникийн дутагдал гарахгүй гэх  баталгааг өнөөдрийн байдлаар хэн ч өгөөгүй байна. Харин гарвал ямар хугацаанд засварлах, гаргахгүй байхад юуг анхаарах вэ гэдгийг ярих хэрэгтэй. Сэлгээ дугуйгүй явж байгаад ийм асуудал үүслээ гээд л шуугиж байна. Онгоцонд хийтэй зүйл авч явахыг хориглодог. Гол нь дугуй онгоцонд явж байхдаа биш Москвад байж болно шүү дээ. Гэтэл дугуйг байрлуулах газарт маш өндөр түрэээс төлөх хэрэг гарна. Одоо үүнээс айхгүй, өөр компаниудтай хэлхээ холбоогоо сайжруул гээд байгаа нь энэ. Хугацаа алдсан зүйл бий. Бусад авиа компаниуд энэ нөхцөлд ямар байдлаар зохицуулдагийг судалж, хамтран ажиллах чиглэлээр түлхүү ажиллаж байна.

-Таниас нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Сүүлийн үед таныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарч байна. Албан ёсоор таныг хуулийн байгууллагаас дуудсан, мэдүүлэг авсан зүйл бий юү?

-Хэвлэл мэдээллээр гарч байгаагаар бол би шоронд орох дээрээ тулсан юм шиг байна. Өнөөдөр албан ёсны шалгаж байгаа зүйл миний хувьд байхгүй. Харин компанитай холбоотой шалгаж байгаа зүйлүүд бий. Түүнээс биш Г.Жаргалсайхан гэдэг хувь хүнтэй холбоотой хууль хяналтын  байгууллагад  шалгуулсан зүйл огт байхгүй гэж хэлмээр байна. Одоо 1937 оны хэлмэгдүүлэлт шиг зүйл байхгүй болсон гэж ойлгодог. Японы тагнуул юм гэнэ лээ гээд л буудчихдаг байсан гэдэг биз дээ.

-Компанитай холбоотой шалгаж байгаа зүйл бий гэлээ. Хэд хэдэн газраас шалгалт оруулсан гэж байсан. Энэ юу болсон бэ?

-УМБГ-ын хүсэлтээр манай дээр таван газрын шалгалт ороод дууссан. Үндэсний аудитын газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороо, УМХГ зэрэг байгууллагаас нэг сар гаруй хугацаанд шалгаад урьдчилсан тайлангаа ирүүлээд байна. 2012 оны аудитыг Үндэсний аудитын газраас томилсон Улаанбаатар аудитын газар, 2005-2011 оныхыг дээрх газрууд шалгалаа. Алдаа дутагдал гарсан, гэхдээ ноцтой зүйл илрээгүй.

-МИАТ компанийн катерингийг хувийн компанид өгсөн, өндөр үнэтэй бүтээгдэхүүн худалдаж авч байгаа зэрэг нь ямар учиртай юм бэ?

-Катеринг гэж  зорчигчдын онгоцонд идэх хоолыг бэлдэх үүрэгтэй газар. 2009 онд менежментийн хувьчлалаар чиг үүргийг нь “Нүхт тур” компанид шилжүүлсэн юм билээ. Иймэрхүү хувьчлал бусад компаниудад ч бий. Өөрөөр хэлбэл, компанийн аль нэг дарамт учруулж буй чиг үүргийг өөр газарт шилжүүлдэг. Үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт хийхээр комисс ажиллаж байна. Менежментийн хувьчлалыг буцаах уу, хэвээр үлдээх үү гэдгийг тооцоо судалгааны үндсэн дээр гаргаж ирнэ. Хоол хүнсний бүтээгдэхүүний зардал илэрхий нэмэгдээд, яригдаад байгаа шиг  хэдэн тэрбум төгрөг илүү өгсөн зүйл байхгүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн захирлын хувьд гарын үсэг зурж байгаагийн хувьд.

-Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга “Нүхт тур”-тай холбоотой асуудалд хууль зөрчсөн  зүйл байхыг үгүйсгэхгүй, шалгаж өгнө үү гэх албан бичиг ирүүлсэн байдаг шүү дээ?

-Аудитын газраас хийсэн шалгалт, манайхаас томилогдсон комиссын дүгнэлт эцэслэн гарахаар бүх зүйл тодорхой болно. Энэ үед Удирдах зөвлөл, Төрийн өмчийн хороогоор асуудлыг оруулна. Анх Төрийн өмчийн хорооноос зөвшөөрч хувьчилсан. Гол нь бодитой, үнэн зөв мэдээллийг өгөх нь бидний үүрэг.

-Таны хувьд нисэхийн салбарт 40-өөд жил ажилласан. Энэ салбарыг удирдаж байсан хүмүүс гэмт хэрэгт холбогдон шалгуулж байна. Алдаа оноо нь хаанаа байсан гэж боддог вэ?

-Буруу зөвийг шүүх тогтоосны дараа ил болно. Харин ямарваа зүйл нээлттэй бус, нягтлахгүй байх нь ийм үр дүнд хүргээд байна уу даа гэж харагддаг. Тийм учраас худалдан авалт, бусад гэрээ хэлэлцээр, тендерүүд хуулийн хүрээнд явах  ёстой. Манай дээр сая энэ чиглэлээр 7-9 хүний бүрэлдэхүүнтэй 15 хороо байгуулагдлаа. Эдгээр хороод гэрээ хэлэлцээр, тендер зэрэг нь олон улсын дүрэм журмын хүрээнд байна уу гэдэгт зөвлөмж  гаргаад явах системд шилжсэн. Зарим тохиолдолд бизнесийн гэрээнүүд нууц байх ёстой. Тэр байтугай нэг компанийн хоёр ажилтан нэгнийхээ цалинг мэддэггүй. Бизнес эрхэлж буй ашгийн төлөө байгууллага ил тод нээлттэй байна гээд бүх зүйлээ ил болгож болохгүй. Ингэвэл бидэнтэй хамтран ажиллах, наймаа хийх хүн үгүй болно. Жаргалсайхан гэдэг хүнийг МИАТ компанитай холбоод элдвээр балбаад байвал энэ хэрүүл маргаантай газраар хэн үйлчлүүлэхийг хүсэх вэ. Энэ хэдэн сард манай орлого буурсан нь сүүлийн үед яваад байгаа хар PR-тай холбоотой.

-МИАТ-ийн захирлууд танил тал, ах дүүгээ албан тушаалд томилдог гэх шүүмжлэл  байнга дагадаг. Таныг ч гэсэн энэ шүүмжлэл тойрсоор л байна?

-МИАТ-ийнхан цус ойртсон гэдэг ойлголт, хандлага бидний хөндүүр сэдвийн нэг мөн. Ах дүү, хамаатан садан, найз нөхдөө шургалуулдаг гэх шүүмжлэл их гардаг. Нэг талаас харвал тийм, нөгөө талаас харвал үгүй. Манай аав Хөвсгөлийнх. Хөвсгөл аймгийнхан хүн амын 10-аад хувийг эзэлдэг байх шүү. Энэ арваад хувьд байгаа хүмүүсээс манайд ажиллах гээд ирнэ дээ. Тэр үед чи манай аавын нутгийн хүн байна ажилд авахгүй гэвэл утгагүй биз дээ. Сургууль төгсөөд ирсэн хүүхдийг чи манай эгчийн хүүхэд учраас ажилд авахгүй гэж болохгүй, хөдөлмөрийн хуулиар хориотой шүү. Харин ажилдаа тэнцээд, шаардлага хангаж байгаа бол тэр хүнийг ажлын байраар хангах бүрэн үндэстэй. Харин хариуцлага алдвал, ажлаа хангалтгүй хийвэл хэнийг ч ялгахгүй арга хэмжээ авдаг байх ёстой гэсэн зарчим баримталж ирсэн. Энэ зарчмаараа л явж байгаа.

 С.ОТГОНСҮРЭН
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Viagra (February 19, 2014 3:00:23 am )

    I have research the different Black Greek sororities and Delta Sigma Theta, Inc stand out to me. I think that they do in the community is wonderful. I am a sop****re in College and think seriously about going to a local rush session. I think that I could be a great ***et to the organization..

  • Viagra (February 19, 2014 4:12:21 am )

    Search engine optimization (SEO) is using proven techniques to make your URLs from your web site or blog rank better in the search engine results pages (SERPs). You do this in order to get “free” organic traffic.. . There are lots of ways to learn about search engine optimization. If you don’t know what SEO is and you want to learn more, I would suggest starting out by reading a book. Even Search Engine Optimization for Dummies will teach you the basic concepts and terminology.. . If you want to learn “*** to learn search engine optimization” you can read the following post:

  • ceas fossil (February 19, 2014 5:41:20 am )

    Great info. Lucky me I came across your site by chance (stumbleupon). I have book marked it for later!

  • Reviews (February 19, 2014 8:39:52 am )

    An interesting discussion is definitely worth comment. I do think that you ought to publish more about this subject matter, it might not be a taboo matter but generally folks don’t speak about these issues. To the next! Kind regards!!

antalya rent a car