Гадаад хүнтэй гэр бүл болж, түүнийхээ дарамтад олон жил зовж зүдэрсэн эмэгтэйчүүдийн талаар манай сонин бусад монгол бүсгүйчүүддээ сургамж болгох үүднээс мэдээлдэг. Тэгвэл харийн хүнтэй суусан монгол бүсгүйчүүд маань тэр болгон тэдний гарын шүүс болоод байдаггүй юм аа. Харин ч суусан хүнээ хашрааж дөнгөсөн тохиолдлууд ч бас байна. Одоо Солонгосын телевизээр дуулиан тариад байгаа монгол бүсгүй тус улсын иргэн болох эр нөхрөө хэрхэн өөрийнхөө атганд байлгадаг байсныг сонирхуулъя.
БНСУ-ын иргэн Чу Ён Ху нь 2002 онд танилаараа дамжуулан монгол бүсгүйтэй танилцжээ. Тэд хоёр жилийн дараа гэр бүл болж Солонгост амьдрах болсон байна. Одоо тэдний дундаас төрсөн долоон настай хүү бий аж. Гэвч эхнэр нь түүнээс салж, хүүгээ аван Монгол руу явжээ. Тиймээс Чу Ён Ху хүүгээ өөр дээрээ авахыг хүсч байгаа нэгэн аж.
Монголоос залуухан эхнэр авсан Чу Ён Ху өөрийгөө таагүй хувь тавилантай учирна гэж төсөөлөө ч үгүй бололтой. Өнгөрсөн арван жил түүний хувьд аймшигтай, хар дарсан зүүд шиг байсан гэнэ. Эхнэрийнхээ харцаар л хөдөлдөг, ямар ч эрх мэдэлгүй байжээ. Аргаа барсан Чу Ён Ху өөрт тохиолдсон явдлаа Солонгосын ард түмэнд дэлгэхийг хүсч телевизийн ярилцлагад орсон байна. Тэрээр энэ сарын 1-ний өдөр Солонгосын “CHANNEL-A” телевизийн “Бун Нун Уан” нэртэй нэвтрүүлгийн 33 дахь дугаарын зочноор оролцжээ. Залуухан монгол эхнэрийнхээ өөрт нь ханддаг хандлага, зан авир болоод хэрхэн зодуулж, нүдүүлдэг байснаа телевизийн камерын өмнө өрөвдөлтэйгээр өчсөн байх юм.
Чу Ён Ху эхнэртэйгээ нэг гэрт орсон цагаас Монголд байгаа ар гэрийнхэнд нь ихээхэн мөнгөн тусламж үзүүлж байжээ. Улмаар тэднийг гадаадад аялуулж, байдгаа барьдаг байсан юм байх. Түүний эхнэр өмнө нь Монголд гэр бүлтэй байж. Том болсон хүү нь эх орондоо үлдсэн бөгөөд тэрнийх нь дээд сургуулийн төлбөрийг хүртэл Чу Ён Ху даасан юм байна. Хар элгийн хүнд байтугай ээж аавдаа ч зүгээр мөнгө “май” гээд өгдөггүй солонгосчуудын хувьд ингэж хэн нэгний санхүүгийн байдлыг хангана гэдэг байж боломгүй явдал. Тэгвэл Чу Ён Ху эхнэрийнхээ үгнээс гарахгүй хамаатнуудад нь мөнгө өгдөг байсан нь ямар дарамтад амьдарч байсныг нотлох ажээ. Түүнтэй нэг гэрт орсон цагаасаа шалтгаангүйгээр зодуулж, дарамтлуулж эхэлсэн болохоор ар гэрийнхэнд нь мөнгө өгч, тэдний хэлснийг биелүүлэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ ээ.
Чу Ён Ху телевизийн ярилцлагад орж байхдаа монгол эхнэрийнхээ харгис хэрцгий авирыг нэгд нэггүй ярьж, солонгосчуудыг ихэд гайхшруулжээ.
Ер нь Солонгосын шоу нэвтрүүлгүүд оролцогч болон үзэгчдийн сэтгэл хөдлөлийг зориудаар илэрхийлж улам хүч оруулж өгдөг билээ. Тухайлбал, “Оддын хаан” хэмээх нэвтрүүлгийг монголчууд андахгүй байх. Чу Ён Хугийн оролцсон нэвтрүүлэг ч үүнээс дутахааргүй эмоци ихтэй юм билээ. Тэрээр нэвтрүүлэгт орж ирэхдээ л эхнэрийгээ “Хүн биш” гэж орилсоор орж ирж байгаа харагдав. “Эхнэр маань надад байнга хүндэтгэлгүй ханддаг байсан. Хөөе чи, тэнэгээ, мангараа гэж хэлдэг. Сүүлдээ би энэ болгоныг хүндээр хүлээж авахаа больсон. Харин “П…”, “Хуц чи” гэж зүхдэг” хэмээн эдгээр хараалын үгийг монголоор хэлэх нь тэр. “Энэ нь ямар учиртай үг юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Солонгосоор орчуулбал, хамгийн муу муухай хараалын үг. Бас эхнэр маань монгол байтугай солонгос хараалын үгийг надаас илүү урсгадаг” гэж “ховлож” байна аа. Түүний ярьж буйгаар эхнэр нь толгой руу нь цохиж, нүүр рүү нь алгадан, өшиглөж, эд хогшлоор цохих нь энүүхэнд байжээ. Байрныхаа гадаа оршин суугчдын нүдэн дээр зодож жанчих байдал олон удаа давтагдсан гэнэ. Ингэж эхнэртээ хэл амаар доромжлуулан, зодуулж жанчуулдгаа тэднийг хараагүй хөршүүд болон танилууддаа хэлэхээр огтхон ч итгэдэггүй байж. Учир нь Солонгост бол эцгийн эрхт ёс ноёрхдог. Тиймээс айлын эхнэрүүд нөхрийнхөө өөдөөс хэрэлдэж авалцах нь байтугай муухай ч харж зүрхэлдэггүй гэсэн. Харин Монгол эмэгтэйчүүд бол өөр. Манай нийгэмд эхнэр нөхрүүд тэгш эрхтэй. Айлын эхнэрүүд нөхрөө загнаж, үглэх нь жирийн үзэгдэл байдаг. Тэгвэл тэдний нийгэмд ийм ёс байж боломгүй зүйлээр хүлээж авдаг байна. Тиймдээ Чу Ён Хуг эхнэрийнхээ дээрлэхүү занг ярингуут хөтлөгч болон оролцогчид сүржнээр хүлээж авах нь тэр.
Бүр уг нэвтрүүлэгт оролцож байсан түүхч Өүлэн эх ямар байсан талаар хүртэл яриад авна лээ. Тэрээр “Ер нь Монголд эхнэр нөхөр хоёр эн тэнцүү эрхтэй байдаг нь тэдний цусанд нь байдаг бололтой. Чингэс хааны ээж Өүлэн эх төрийн эрхийг барих бодлогод ухаанаа нэмэрлэж, эмэгтэй хүн хэрнээ эрэгтэй хүнээс дутахааргүй байсан” гэхчилэн түүхэн явдлын талаар сөхөв.
Харин Чу Ён Ху хаа явсан газраа эхнэртээ дарамтлуулж байсан тохиолдлуудаасаа ингэж өгүүллээ. Тэд нэг удаа Монголд иржээ. Ингээд ах дүү хамаатан садангуудтай нь хамт ресторанд хооллосон байна. Тухайн үед эхнэрийнх нь хамаатны нэг оюутан залуу ОХУ-аас ирсэн байж. Тэрээр самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд багагүй амжилт үзүүлсэн байжээ. Тэдний хоолны төлбөр 300 мянган төгрөг гарахад солонгос хүргэн нь төлсөн гэнэ. Ингээд тэндээсээ гарч, Чу Ён Ху машин барин гэрийн зүг жолоо эргүүлжээ. Тэгтэл эхнэр нь гэнэт зодож гарсан аж. “Миний дүү амжилт гаргаад ирж байхад таван цаас ч өгчихгүй” хэмээн түүнийг цохисон бололтой. Ямарваа нэгэн амжилт гаргасан хүндээ талархал илэрхийлж, бэлэг өгөх ухаан монголчуудад бий. Харин харамч нарийн солонгосчуудын хүнд мөнгө өгөх нь битгий хэл тийм бодол ч зурсхийхгүй нь мэдээжийн хэрэг шүү дээ.
Тэр бичигдээгүй хуулийг мэдэхгүй Чу Ён Ху эхнэртээ балбуулсан тухайгаа яримагц хөтлөгчийн зүгээс “Түрүүлээд цохиж болоогүй юм уу” хэмээн асуув. Хариуд нь Чу Ён Ху “Түрүүлээд цохих гэхээр их хүчтэй. Тиймээс чаддаггүй. Монгол хүмүүс сардаа 20 кг үхрийн мах иддэг болохоор хүч ихтэй” гэх нь хөгтэй санагдлаа. Чу Ён Ху Монголд ирээд эхнэртээ зодуулсан нь үүгээр зогсохгүй. Эхнэр нь монгол найзуудтайгаа ресторанд суужээ. Тэгээд нөхрийгөө дуудаж гэнэ. Харин мань эр монголоор ярьж мэдэхгүй, эхнэрийнх нь найзууд ч солонгос хэл гадарлахгүй.
Тиймээс эхнэртээ хайртай болохоо найзуудад нь ойлгуулах санаатай англи хэлээр “Энэ бол миний эхнэр. Би түүнд хайртай” хэмээсэн гэнэ. Тэгэнгүүт эхнэр нь гэнэт уурсаж, “Чи муу миний найзууд руу хандарлаа” гээд өшиглөж гарсан гэдэг.
Уг телевизийн нэвтрүүлгийн үеэр Монголд байгаа нэгэн солонгос найзтайгаа утсаар холбогджээ. Утасны цаанаас найз нь “Би Чу Ён Хуг бэртэж гэмтсэн үед нь эм авч өгдөг байлаа. Энэ бол үнэхээр аз жаргалтай амьдрал биш. Тэд салбал сайхан байна” гэж ярих нь тэр. Харин Чу Ён Ху Монголд байгаа долоон настай хүүгээ авах нь түүний туйлын зорилго ажээ. Түүний өөр нэг хүсэл бол эхнэрийгээ нэг удаа ч гэсэн цохиж үзэх байсан бололтой. Тэрээр энэ тухай телевизийн нэвтрүүлгийн үеэр дурдаад авна лээ.
Д.НЯМДОРЖ
М.МӨНХЦЭЦЭГ
Өдрийн сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 10, 2013 9:02:29 am )
xaxaxaxa …. Монгол эмэгтэйчүүд ч аатай шүү … гэхдээ орчин үеийн солонгос эмэгтээчүүд ч адилхан ш дээ … эцгийн эрхт ёсоо дагаад бжийдагууд нь хөгширсөн гэр бүлүүд л байгаа даа …
-
Anonymous (May 10, 2013 9:03:28 am )
mongol huuhnuud neg aluulah geed l neg bol alchuh geed l ulsiinhaa ner nuuriig barj yavdgaa bolimoor yum .gadniihantai ger bul bolohiig horih heregtei
-
Anonymous (May 10, 2013 9:13:49 am )
uuriin ulsiin huuhnuud ni aash avir shunal ihtei bolchihson bolohoor mongoloos ehner avaad deerelhej suuy gej bodoj l dee hohi ni dee gej …
-
Anonymous (May 10, 2013 9:15:30 am )
ene mongol emegteichuud durtai hormoi sultaidaa ochich yanz bur boldiin!!! mongol emegtein bugs shunal 2-g delhii diilehgui bhooo…..
-
Anonymous (May 10, 2013 9:17:24 am )
ЗӨВ МУУСААН НОВОШНУУДИЙГ ДАРАМТАЛЖ БАЙХ НЬ ЗӨВ МОНГОЛ ОХИДОО
ЗОРИГТОЙ БАЙ ЧАМАД ИРГЭЭД ОЧОХ ЭХ ОРОН АХ ДҮҮ БИ ХАРИЙН ГАЗАР БҮҮ ДОРОМЖОЛУУЛ
ЗОРИГ ЗҮРЭХ БАЙХАД ЗОЛ ЖАРГАЛ САЛДАГГҮЙ ГЭЖ МОНГОЛ ҮГ БИ ЗАРИМ ХҮҮХНҮҮД ГАДНИЙХАНД ИХ ДЭЭРЭЛХҮҮЛДЭГ ГЭЖ ДУУЛДАХ ЮМ ЗОРИГГҮЙ ХҮН ҮРГЭЛЖ ҮХЭЖ БАЙДАГ ЮМ
ХҮН НЭГ Л УДАА ҮХЭНЭ ХОЁР ҮХЭХГҮЙ ҮХСЭН МЭТ АМЬДАРЧ БОЛОХГҮЙ ДИЙЛЭХГҮЙ БОЛ УНТАЖ БАЙХАД НЬ ДИЙЛНЭ БИЗ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ Л ЗҮРЭХ ЗОРИГ БҮҮ ШАНТАР УНТАЖ БАЙХАД НЬ
ХОРЛООД БАЙ ЭХЛЭЭД ДАЛД БОЛОХГҮЙ БОЛ ИЛ ДАХИН ДАХИН ХОРОЛ ЧАМААС АЙДАГ БОЛНО -
Anonymous (May 10, 2013 9:42:37 am )
ТИЙМЭЭ ЭНЭ ЖУУЧИЛЛААР ОГТ ТАНЬЖ МЭДЭХГУЙ ГАДНЫ ХУНТЭЙ ГЭР БУЛ БОЛООД БАЙГААГ ЕР ОЙЛГОХГУЙ ЮМ!!!УСАН ТОЛГОЙТОЙ ТЭНЭГУУД УЛС ОРНЫХОО НЭРИЙГ БОДДОГГУЙ,ХЭДХЭН ХАЛТАР НОГООНООС ХУН ЧАНАРАА АЛДСАН МАЛНУУД ИХ БАЙХ ЮМДАА!!!ЭХ САЙХАН МОНГОЛ НУТАГТАА ХУН ШИГ САЙХАН АМЬДРААЧ!!!МИНИЙ ТУРСУН НУТАГ МОНГОЫН САЙХАН ОРООН ГЭЖ ХААНА Ч БАЙХГУЙ ЭНЭ САЙХАН ЖАРГАЛТАЙ ОРОНДОО БИ МАШ ИХ ХАЙРТАЙ!!!…
-
Anonymous (May 10, 2013 9:56:03 am )
үүнийг манай монголд хохь нь гэдэг юм болж муу малнууд
-
Anonymous (May 10, 2013 9:58:01 am )
Dandaa deerelhuullee l gesen medeelel gardag yum. gants ni ch gesen yahav dee hund deerelhuuleed zoduulaad bailgui yavj bna gedeg chin sain l hereg bna. Nariindaa hatsan solongoschuudoon mongiig yadarsan ah duu nartaa sain avch ogch bh heregtei.
-
Anonymous (May 10, 2013 9:58:17 am )
kkk erguutsen malnuud korea china yag l adilhan
-
Anonymous (May 10, 2013 10:17:27 am )
opchin ved ehiin erht yos butsaad noyrhoh handlaga ajiglagdaad bgaa ehneriin geer amidarch ehneriin aash aygiig dagah bolson bna yagaad iim yum bolwoo er hvn gej ulam l dopoi dolood bgaa ni haragdaj bna
-
Anonymous (May 10, 2013 10:50:41 am )
YADGIIN BE. mINII MONGOLIIN OHID BUSGUICHUUD OMGOLON BAIDGIIN. oMGOLON BUSGUICHUUDEE HARAAD BAHARHDAG YUM SHUU. hARIN NOVSHIIN GADAADUUDTAI BUU SUUGAASAI.
-
Anonymous (May 10, 2013 11:11:47 am )
Za ene odoo unen medeelel uu,ineed xurchlee ,,xoxi chn muusain solongoschuud negnch gsn dsramtluulj bxdaa taarsn,kkkkk
-
Anonymous (May 10, 2013 12:40:28 pm )
Manai huuhnuud nutgiin dandaa dongio yumnuudtai suudag shuu dee
-
Anonymous (May 10, 2013 2:15:06 pm )
Neg ih bayrlaad baih tuuh ch bish baina, yahav deerelhuuleegui gedeg uudneesee bolj, gevch bas l mungu huusun davarsan hunii dur haragdaj baina.
-
Anonymous (May 10, 2013 8:21:38 pm )
Mgl chuudaa icheechee 22 dugaar zuund umsuj zuusneeree bol jigteehen hugjiltei haramsaltain tolgoi ni hooson Ger bul , olon niitiin soyl-r hozrogdood Ali 17,18 -r zuunii humuus shig shuu Dee. Uls torchid ni yalgaagui gadaad ornuudadtai geree heleltseer hiih gej shivshgee tarial , iregd ni gadaadad suurishih gej shivshgee tarial , bi ch gesen mongol gehdee l ALham Dutamdaa iim zuil haraad harmsdag
-
Anonymous (May 10, 2013 11:35:36 pm )
Teneg huuhen avirlasnii tuluu yundaa bayarlaad bgaa malnuud ve
-
Anonymous (May 11, 2013 1:38:45 am )
zochin neg mongol emegtei ch gesen muusain solongosuudiin deer garch l baig yadgiin ha ha ha taatai medee bailaa. bitgii negensee ataarhaldaa
-
Anonymous (May 11, 2013 8:08:21 am )
БАТҮҮЛД БААТАР ӨГСНӨӨС ЭНЭ ЭМЭГТЭЙД БААТАР ЦОЛ ӨГМӨӨР ЮМ БИШ ҮҮ.МУДАГ БҮСГҮЙ БАЙНАА.
-
Anonymous (May 11, 2013 9:33:00 am )
ene jaahan hetrvvlegtei gej bodogdloo tiim baij chadsan bol yahawdee hohini
-
Anonymous (May 11, 2013 9:35:40 am )
mgl emegteichvvdiig tiim gej bodood solongos erchvvd aij baiwal sain l bizdee manaihnaas ehner awah gej sanaarhahaa bolig
-
Anonymous (May 11, 2013 9:56:47 pm )
sain bn hunii gazar deerelhuulj yvsnaas deern garch yv.ohidoo erhemseg bai .heden haltar tsaasnaas bolj hujaa korea metiin materialiin dutagdaltai humuusd biyee uneleel.uls ih orniihoo neriig ungaal deeresn mongol erchuuddee yashkagaara duuduulaal .uilee uzej yvhaar .ydaj ene huuhen shig tsogtoi yv ain.
-
Anonymous (September 13, 2013 12:32:10 pm )
mongold bhdaa huuchin ***ruu daramtalsaar bgaad salaa biz
22 Comments