antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 16 comments

Хадмуудаа хүйс тэмтэрсэн Л.Наранбаатар эмнэлгээс гарна

нийтлэсэн Admin
527-1368061164middleЧингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өс хонзонгийн улмаас хадмындаа гал тавьж, нэгэн гэр бүлийн зургаан хүнийг хөнөөсөн хэрэг өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд гарсан билээ. Тэгвэл эл аймшигт хэргийг үйлдсэн Л.Наранбаатар гэгч залуу өнөө хэр нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Түүний хэвтэн эмчлүүлж буй “Мөнгөн гүүр” эмнэлгийг зорьсон юм. Эмч нарын ярьж буйгаар хэрэгтэн Л.Наранбаатарын биеийн байдал сайжирсан төдийгүй ээж, дүү хоёр нь ээлжлэн сахиж байгаа аж.
Учир нь тэрбээр уг хэргийг үйлдсэнээс хойш хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролд­сон. Иймд түүнийг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд гэрийнхнээс нь гадна цагдаагийн хоёр алба хаагч харгалзаж байгаа юм байна.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр хэрэгтэн Л.Наранбаатар нь талийгаач Д.Солонгот-Одтой ханилахаасаа өмнө гэр бүл зохиож анхны эхнэрээсээ нэг охинтой салжээ.
Ингээд “Мөнгөн гүүр” эмнэл­гийн Түлэнхийн төв­ийн эмч Л.Тулгаас хэрэгтэн Л.Наранбаатарын биеийн байдлынх нь талаар тодрууллаа.
Хэрэгтэн Л.Наранбаатарыг ирэх долоо хоногт гаргана 
-Л.Наранбаатарын бие­ийн байдал ямар байгаа вэ?
-Маш сайн байгаа. Харь­цангуй сайжирчихсан.
-Тэгэхээр юм ярьж бай­гаа гэсэн үг үү?
-Тодорхой хэмж­­ээгээр ярьж бай­­­гаа.
-Сэтгэл санаа нь ямар­шуухан байна вэ. Хэд хэдэн удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн?
-Сэтгэл санаагаа ийм, тийм байна гэж би­д­энд хэ­лэх­­­гүй шүү дээ. Нэг айлыг голом­­тоор тоглочихсон хүн ямар л олиг байв гэж. Тэгээд ч эн­­дээс гараад хаашаа очих нь хэнд ч ойлгомжтой.
-Хэрэг­тэн өчиг­дөр /ур­жигдар/ сүү­л­­ийн­хээ хагал­­­­­гаанд ор­­сон гэж сонс­сон? 
-Тийм ээ.
-Яг ямар хагалгаа хийсэн бэ?
-Бид өчигдөр /уржигдар/ өвч­­төн­ий  гурван хурууг тайр­сан. Түлэг­­дэл­тээсээ бо­лоод үеэрээ унж­чих­сан байсан юм.
-Дахиж  ямар нэгэн хагал­­гаанд оруулах шаард­лагатай юу?
-Үгүй. Ингээд болох байх гэж бодож байна.
-Эмнэлэгт хүргэгдэж ирс­нээсээ хойш хэчнээн удаа хагал­гаанд орсон юм бэ?
-Нийт дөрвөн удаа хагал­гаа хийсэн.
-Биеийн байдал нь сайн байгаа юм байна. Түүнийг эмнэлгээс хэзээ гаргах гэж байна?
-Бид­ний тооц­оолж бай­гаагаар ирэх долоо хоногоос гаргана. Яг одоогийн байд­лаар түүний гуя, хөлийн хэсгээр нь нэлээд шарх бий. Үлд­сэн хугацаанд түүнийг нь нөхөх эмчилгээ хийнэ. Хэчнээн аймшигтай хэрэг хий­сэн ч бай бидний хувьд үйлчлүүлэгч өвчтөн гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тиймээс бусад өвчт­н­үүдтэйгээ л адил­хан эмчилгээ хийж байна.   Ал­баны эх сурвалж­ийн мэд­ээл­­­снээр хэрэг­­тэн Л.Наранбаатарт хүн­ий амь на­сыг санаа­­т­айгаар, онц хэрц­­гийгээр хөнөөсөн гэх үндэс­­­лэлээр 25 жил­ийн ял оноох аж.
Одоо­­хондоо түү­ний хэ­рэг проку­рорын хя­налтад бай­гаа. Харин эмнэл­гээс гарс­ных нь дараа хэр­­гийг шүү­­хэд шил­ж­үүлж, шүүх хур­лыг товлох юм байна.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (May 10, 2013 1:22:56 am )

    iim novshiig amid bailgah hereg bn u erunhiilugchuuu ta neg bodood uzeerei

  • Anonymous (May 10, 2013 8:46:28 am )

    huntei suuh gej bui ohid busguichuuddee anhaaruulj helehed bitgii yaraarai suuh gej b.gaa hunee sain tanih heregtei yaarch bolohgui shuu

  • Anonymous (May 10, 2013 8:53:18 am )

    Монгол дахь санаатай хүн алах тарчлаах амийг нь бүрэлгэх асуудлын тоо элбэгдорж хэмээх бодлогогүй ерөнхийлөгчийн шийдвэрээс шууд шалтгаалж даруй 3дахин өссөнйиг өнөө үед амьдарч байгаа иргэн бүр мэдэж байгаа. хүмүүжил төвшлийн хамгийн доод төвшинд байгаа манай залуучууд хүн алахад яахаа ч байсан гэсэн тэнэг далд ухамсараар хэн нэгийг хэрцгийлэн хорооход бэлэн болжээ.

  • Anonymous (May 10, 2013 8:54:11 am )

    arhi gej undaag hetruulen hergeleed iim aimshigt hereg garsan baih .mongolchuudaa arhiig uuhaa zogsoo.tor zasgaas arga hemjee avaa ch .arhi hend ch hereggui…

  • Anonymous (May 10, 2013 8:57:20 am )

    хонь гаргаж чадаргүй мөртлөө хүн алж сурч байгаа, бүр алах алахдаа хамгийн жигшүүрт аргыг тухайлбал гэр бүлээр нь галдан шатаах,үе мөчөөр жиргэх үзэгдэл монголд өдөр алсгалгүй явагдаж байгаа нь цаазын ялыг авч хаясантай шууд холбоотой одоо энэ үхэж үрэгдсэн улсуудын нөхөн төлбөрийг Элбэгдоржоос нэхэмжлэх өргөдөл гаргаач таминь ээ.

  • Anonymous (May 10, 2013 9:02:12 am )

    omno govi aimagt sogtuu jolooch ailiin ger dairaad olon hun alsan ene ch bas olon huniig alsan .sogtuugaar hun alsan etgeediig huuliin deed hemjee avaachee …

  • Anonymous (May 10, 2013 9:24:38 am )

    ene zaluu odoo yamar gabiya baigyylcan gej Turiin tsagdaagaar xamgaaluulchihcan ynegyi yilchilgee abchihcan xebtej baidag bol.Ynexeer aimshigtai

  • Anonymous (May 10, 2013 11:28:16 am )

    адгийн хар шаардаа

  • Anonymous (May 10, 2013 1:05:53 pm )

    эрүүл үед нь дахиад амьдаар нь шатаах хэрэгтэй яг адилхан амьдаар нь шатаа

  • Anonymous (May 12, 2013 9:49:30 am )

    одоо шууд цааз л

  • Anonymous (May 15, 2013 12:36:17 pm )

    nasaar horih heregtei

  • Anonymous (May 15, 2013 12:39:40 pm )

    emchilgee hiij yah yum be obood tarchilaad shorond ni bailgabal taarna

  • chogchogo (June 30, 2013 2:51:15 pm )

    *** iim *****nuudiig n yun 25n jil be
    shuud tsaazaar avbal taarnashde
    +

  • Reviews (February 19, 2014 2:19:07 am )

    Hello there, I do think your web site could be having web browser compatibility issues. When I look at your site in Safari, it looks fine ***ever, if opening in IE, it has some overlapping issues. I just wanted to provide you with a quick heads up! Besides that, excellent website!

  • Mesothelioma (February 19, 2014 6:40:35 am )

    Aw, this was a really good post. Taking a few minutes and actual effort to make a great article… but what can I say… I put things off a whole lot and never seem to get anything done.

  • ceasuri fossil (February 19, 2014 7:30:46 am )

    I need to to thank you for this great read!! I definitely loved every bit of it. I have got you bookmarked to look at new things you post…

antalya rent a car