antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2013 30 comments

Нэг нь өрсөлдөөнөөс, нөгөө нь тохиролцооноор тодров

нийтлэсэн Admin

tohirЭлдэв судалгаа, тандалт, таамаглалд цэг тавьж хоёр гол намаас нэр дэвшигчид тодорлоо. МАН, АН-ын нэр дэвшүүлэх үйл явц тэнгэр, газар шиг ялгаатай байсан нь энэ сонгуулийн гарааны өнгийг тодорхойлох шиг боллоо гэх олны ам оргүй биш юм.

Аливаа асуудалд “алалцаж”, уралцаж, тэмцэлддэгээрээ өрсөлдөгчөөсөө ялгарч, үүгээрээ илүү ардчилалтай харагддаг АН ёстой л эвийг хичээн байж, Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлэв. Энэ нь тус намд аливаа асуудал ардчилсан зарчмаар биш, улстөрийн наймаа арилжаа, тохироогоор явагддаг болсны тод илрэл боллоо. АН-ын фракцууд, лидерүүд бүгд албан тушаал хэмээх амтат бялууны амтанд орсон тул намыг нь ардчилсан харагдуулдаг гол дүрээс татгалзаж эхэлсний илэрхийлэл гэж ч хэлж болохоор. Түүнээс бус Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр гойд сайн ажиллалаа гээд нэгэн дуугаар үнэлж дүгнэсэн хэрэг огт биш юм. Өмнөх Ерөнхийлөгч нарыг бодоход харин ч “үндэсний эв нэгдлийг сахиулах” үндсэн үүргээсээ хазайсан гэхчилэн нам дотроосоо хүртэл шүүмжлэлтэй тулгардаг олон асуудал Ц.Элбэгдоржид бий. Гэвч фракц, бүлэглэлүүд сайтар тохиролцож чадсан тул ҮЗХ-ны хуралдаанаасаа 100 хувийн саналаар ногоон гэрлээр нэр дэвшиж чадав. Дөрвөн жилийн өмнө АН-ын ҮЗХ-ны хуралдаан дээр түүнтэй өрсөлдөн ялагдаж байсан Э.Бат-Үүл хэрхэн бархирч байсныг хүмүүс мартаагүй байх.
Ц.Элбэгдорж “Алтан гадас”-ынхантай хуйвалдаад түүнийг унагачихсан юм. Харин өнөөдөр хэнийг ч бархируулсангүй, бас хэнтэй ч хор найруулах шаардлагагүйгээр нэр дэвшиж чадлаа. Ийм эрхийг авах том гавьяаг төрөлх намдаа байгуулсныг өнгөрсөн сонгуулийн ялалт, түүнээс хойш өрнөсөн олон үйл явдлаар гэрчилж болно. “Бэлгэ тэмдгийн шинжтэй Ерөнхийлөгч чинь ийм их эрх мэдэлтэй байсан юм уу” гэж олон хүнийг уулга алдтал улстөрийн үйл ажиллагаа явуулжээ, манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар гээд хянадаг, шалгадаг эрх мэдэл бүхий хуулийн байгууллагуудын хүчийг өмнөх Ерөнхийлөгчид улстөрийн үйл ажиллагаандаа төдийлөн ашигладаггүй л байж. Ашиглалаа ч тэрүүхэн хавьдаа л зохицуулдаг байсан юм уу даа. Харин Ц.Элбэгдорж хүчний байгууллагуудын хүчийг АН-ын сонгуулийн нэг гол хөзөр болгож чадав. Улмаар эрх баригч байр суурьт бэхжихэд нь бас л “хэрэглэв”. Ингэж явсаар эрх баригч хүчинд үл үйлчилдэг, өрсөлдөгч хүчнийг нь намнадаг хуулийн практик нэгэнт тогтов. Чухам үүний ачаар АН парламент дахь суудлын тоогоо нэг нэгээр нэмсээр байна. Ард түмний мандатаар сонгогдоогүй АН-ын Г.Батхүү УИХ-ын гишүүн болсон байхад сонгогчдын бодит саналаар сонгогдсон МАН- ын С.Чинзориг, Д.Сумьяабазар нар хэдийд тангаргаа өргөх нь тодорхойгүй байна. Энэ бол өөрт оногдсон эрх мэдлээрээ нэг намд үйлчилж буй Ц.Элбэгдоржийн л ач. Тийм учраас түүний энэ гавьяаг АН яахин мартаж болох. Харамсалтай нь нэг намд ингэтэл улайран үйлчилснийх нь төлөө ард түмэн Ц.Элбэгдоржийг дахин сонгох, эсэх нь асуудал болоод байгаа билээ.
Ард түмний мандатаар сонгогддог Төрийн тэргүүний суудлыг дарангуйлж, дээрэлхэж авах боломж бараг байхгүй. Гэхдээ эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зөвхөн Ц.Элбэгдоржид зориулан баталсан гэдэг оргүй зүйл биш. Хамгийн наад зах нь нэр дэвшигчийн нэрийг саналын хуудсанд бичихдээ УИХ-д хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхэлж дараалуулан бичих заалтыг хуульд шигтгэсэн. Нэгдүгээрт бичигдэнэ гэдэг өөртөө онцгой давуу байдлыг үүсгэсэн гэсэн үг билээ. Дээр нь сонгуулийг будилуулсан гол хүчин зүйл болох автомат машины булхайг илрүүлсэнгүй. Олон нийт, өрсөлдөгч намынхан нь автомат машинд эргэлзсээр, машины луйвар гарсныг баталсаар байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөхийн адил явуулахаар хуульд тусгасан нь ноцтой асуудал юм. Шуудхан хэлэхэд АН нэг удаа хийсэн луйвраа дахин давтахаар хуульчилж өгсөн гэсэн үг. Үндэсний эв нэгдлийг сахих үндсэн үүргээ биелүүлээгүй, зөвхөн нэг намд үйлчилсэн Ц.Элбэгдоржийг энэ мэтэд найдаж намаас нь 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ ч гэж хэлж болох юм.  Ардчилсан, шударга өрсөлдөөн АН-д бус МАН-д үүрээ зассаныг гэрчлэх нэр дэвшүүлэлт МАН-ынх байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүний нэр дэвшин, Бага хурлын гишүүдээр хагалуулсан нь тус намын төдийгүй Монголын түүхэнд хамгийн олон хүн нэр дэвшсэн тохиол болсон. Мөн анх удаа эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн нь жинхэнэ ардчилсан намын үзүүлэлт болсон билээ. МАН-ыг даргын нам болсон гэж шүүмжилдэг нь нууц биш. Тэгвэл энэ удаа намынх нь дарга өрсөлдсөн өрөг дээр жинхэнэ шударга тэмцэл явж болдгийг харуулснаараа сөрөг хүчин болоод удаагүй МАН ямар хурдтай шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаагийн илэрхийлэл боллоо. МАН-д өнөөдөр АН-ынхан шиг албан тушаалын эрх ашиг гэж үгүй. Харин ялагдсан учраас эрх баригчдын дээрэнгүй авирын золиос болж байгаа гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, цаашлаад улс орон, ард түмнийг нэг намын хүчирхийллээс аврахын тулд шударга өрсөлдөөнөөс бодит нэр дэвшигч гаргах хэрэгтэй гэсэн зарчмаар асуудалд хандлаа. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг.
Жинхэнэ өрсөлдөөнөөс гарсан нэр дэвшигч их сунгаандаа ч сайн давхиж болох юм. Ингэхэд бөхөд хайртай монгол түмэндээ хүндлэгдсэн эгэлгүй их аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг МАН нэр дэвшүүлснээрээ намдаа болон өөртөө ямар давуу боломж авчирч байна вэ. Бас ямар сул талтай юм бол…? Өрсөлдөөнд хэн ч ялагдана гэж ордоггүй учир олон нийт аль хэдийнэ энэ мэтийг тунгааж эхэлжээ. Юуны өмнө тулх нуруутай, төлөв төвшин байх хүний хэв шинж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд бүрэн цогцолсон байна. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэсэн яриа ямар учиртайг бүү мэд. Харин их аварга Б.Бат-Эрдэнийн хувьд бүдүүн өвсөнд байтугайд бүдрэлгүйгээр төрийн наадамдаа 12 давж, төрөө бас есөн жил түшилцсэн байх юм. Зүгээр нэг барилдахаас өөрийг хийдэггүй бүдүүн хадуун бөх байсан бол хэнтийчүүд Б.Бат- Эрдэнийг УИХ-д гурван удаа сонгохгүй нь лав. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа тэрбээр хэтэрхий мэргэн жараахай болох гэж ийш тийшээ үсчиж явсангүй. Харин байгаль дэлхий, уул усаа хамгаалах гэж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэмцэж ирсэн учир түмэн олны таалалд нийцэж байна. Эх орон, ард түмний эрх ашиг байгалийн баялагтай уяа холбоотой л юм бол үүний төлөө өнөөдөр үгээ тод хэлж байгаа цорын ганц төрийн түшээ бол Б.Бат-Эрдэнэ. Ардчиллын түүхэн дэх зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр өнөөгийн болон өмнөх Ерөнхийлөгчдийн талаар сонгогч олон нийт дүгнэж, эргэн нэг санаж байна. “Хээгүй”, “хийгүй”, “хэлдэг, ярьдаг” гэхчилэн нэрлэгсдийн араас ямар ч байсан түмэн олны төлөө төвч шударга байх, хамгийн гол нь эв нэгдлийг хангаж чадах шалгуурыг харгалзаж байгааг анзаарсан биз ээ. Төрийн хүний төвшин нуруу аль ч төвшинд үгүйлэгдэх энэ цагт Б.Бат- Эрдэнийг нэр дэвшүүлснээрээ МАН алдаагүй, харин ч оносон байх магадлалтай. Эрх баригчдын хүч түрэмгийлэл, зохион байгуулалттай хийж болзошгүй сонгуулийн луйвар, давуу боломж зэргээс илүү олон түмний сонголтод итгэж МАН нэр дэвшигчээ сонголоо. АН-д өөрийн гэсэн давуу тал байхад МАН-д бас байна. Нэг нь намаасаа тохиролцоогоор гарч ирсэн байхад нөгөө нь өрсөлдөөнөөр гарч ирсэн гэх зэрэг тэнгэр, газар мэт ялгаа гарааны зурхайн өнгийг бас тодорхойлж байж мэдэх юм. Ард түмэн сонголт хийхдээ хэнтэй ч тохиролцдоггүй билээ.

Т.БУД

Эх сурвалж: unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Anonymous (May 09, 2013 11:12:33 am )

    Мэдээж хийсэн бүтээсэнээрээилт давуу чадварлага нь Элбэгдорж шүү дээ

  • Anonymous (May 09, 2013 11:12:37 am )

    Мэдээж хийсэн бүтээсэнээрээилт давуу чадварлага нь Элбэгдорж шүү дээ

  • Anonymous (May 09, 2013 12:26:23 pm )

    Будаа хэнтийчүүд Бат-Эрдэнийг хийсэн зүйлээр нь биш жалга довны үзлээр л гаргаж ирсэн шүүдээ.хараатай юм бол энэ 2ын хийсэн ажлыг жингийн туухайн дээр тавиад хар.Ардчилаын буянд чи үгээ хэлж.хэнтййчүүд батэодэнийг гаргаж ирж байгаа гэдгийг ойлго.Ардчилалыг хэн авчиралцлаа.Хэнтийчүүд биш чи бол бүр биш.

  • Anonymous (May 09, 2013 3:20:39 pm )

    аРДЫН НАМЫНХАН ЯАЖ Ч ЗҮСЭЭ ХУВИЛГААД УРДАА ХЭНИЙГ Ч БАМБАЙ ХИЙЛЭЭ ГЭСЭН НЭМЭРГҮЙ АРД ТҮМЭН АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛИЙН ҮҮР БОЛСОН ЭНЭ НАМЫН ХӨГШИН ЗАЛУУ ОЛИГАРХИ НӨХДҮҮДЭЭС ХҮСЭЖ БАЙНА. бАТЭРДЭНЭ АВАРГА ЯАХАВ ХҮНИЙХЭЭ ХУВИД ТААЛАГДАЖ БОЛНО ГЭХДЭЭ НАМЫНХАА БОЛОН НИЙГМИЙН ХОРТ ХУВАЛЗНУУДТАЙ ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙЛ БАЙХГҮЙ ЮУ.

  • Anonymous (May 09, 2013 3:29:09 pm )

    Элбэгдоржоос өөр дэвшчих хүн АН-д байхгүй юм чинь шударга л байна шүү дээ. Харин МАНд бол гоц тодрох лидер байхгүй юм аргагүй шүү дээ.Гаргаж байгаа хүн нь чадах уу? Харин Оюунхорол байсан бол улс төрийн мэдлэгээрээ илүү байсан юм.

  • Anonymous (May 09, 2013 5:24:01 pm )

    Үнэн гэдэг сайт ман намынх бишүү баяр гэдэг хүн өчигдөр ерөнхийлөгчийг баахан муулж тархи угаасан өнөөдөр буд гээд гараад ирлээ танай нам тийм ариун юмуу 24 жил танай нам зайдагнаж байна болох бишүү

  • Anonymous (May 09, 2013 6:02:50 pm )

    Наад хүн чинь дэлхийд танигдсан улс төрч эх орноо ардчилсан орон гэдгээр дахин таниулсан чи яаж маргах гээд бгаам

  • Anonymous (May 09, 2013 6:21:11 pm )

    аварга нэг жил 17 18 орчим хүнтэй байнгын хороог удирдсан нэг хууль батлуулсан юи байналээ үндэсний бөхийн аварга (олимпын биш ) тэгээд ман авилгачдаа хамгаалах гэж дэвшүүлсэн юм бишүү өөр нэр цэвэр байхгүй юм гэсэншдээ

  • Anonymous (May 09, 2013 6:23:10 pm )

    манд өөр нэр цэвэр хүн байхгүй гэсэн шүүдээ

  • Anonymous (May 09, 2013 8:09:58 pm )

    hehe tiim l mundag avraga yum bol olimpod neg turuulehgui yasiin? tuvshinbayar bol jinhene avraga bh shuu!

  • Anonymous (May 10, 2013 9:59:51 am )

    бат-эрдэнэ аварга үндэсний л бөхийн аварга,барилдах хоорондоо цагдаагийн академи оройгоор төгссөн л хүн ш дээ.ман намд өөр нэр цэвэр хүн байхгүй болохоор бөхөө сойж дээ.

  • Anonymous (May 10, 2013 11:59:46 am )

    хужаагийн эрлийз элбэгээ одоо болно дооо монголчуудыг хооронд нь зөндөө эвдэрцүүллээ одоо зайгаа тавьж өг тийм сүрхий ухамсартай л юм бол

  • Anonymous (May 10, 2013 12:02:37 pm )

    yg unen bnhau elbegee bolioch dee ichmeer wm

  • Anonymous (May 10, 2013 1:32:53 pm )

    зочин: элбэгээ ан-д их гавъяа байгуулсан юм чинь ногоон гэрлээр л дэвшинэ ш дээ
    шүүх ,хүчний байгууллагуудыг яаж өөрийнхөө хөдөлгөж бужигнуулж бусниулж чаддагийг яруу тодоор харууллаа ш дээ өөрийг нь дэмжих хүмүүсийг өөд нь татаж бузар булхайг нь нууж, өөрийг нь дэмжихгүй нь ойлгомжтой нөхдүүдийг түүж шоронд хийж байгаа ард түмэн эрх биш мэдэж байгаа байхаа

  • Anonymous (May 10, 2013 1:34:21 pm )

    элбэгээ ичээч чи өөрөө коммунист юм бишүү

  • Anonymous (May 10, 2013 1:38:19 pm )

    Гончигдорж: батэрдэнэ аварга ард түмэн дундаас тодорсон Ард түмнийхээ төлөө зүтгээд байгаа хүнийг зүтгүүлье гээд дэмжээд гаргаад ирдэг юм. аварга дарга болох гэж яваагүй ээ ард түмэн л болгох гээд байгаа юм Үүнийг сайн бодох хэрэгтэй

  • Anonymous (May 10, 2013 2:16:20 pm )

    элбэгдорж “үндэсний эв нэгдлийг сахиулагч” биш харин “үндэсний эв нэгдлийг сарниулагч, бусниулагч” шүү дээ. жинхэнэ утгаараа дарангуйлагч, бас худалч, уран донгодогч. одоо болоо ш дээ. хичнээн хулхин дээрээ цэцэг ургуулах вэ дээ. ард түмээн…

  • Anonymous (May 10, 2013 4:50:00 pm )

    Гадныхныг шүтдэг, худлаа хошгоруулдаг хүн Монголд хэрэггүй… жижиг биетэй элбэгдорж, алтанхуяг, энхболд нар жижиг л бодолтой байна шүү дээ.

  • Anonymous (May 10, 2013 5:21:53 pm )

    Avragadaa amjiltiin deediig husie… niit Mongol undesten demjih bolnoo…ta sanaa zovolgui garaad hiih ajilaa sain tuluvluurei… Zorig agsanaas hoish ardchilal ardchilal bish anarhiizim bolood bgaa shuu dee…Avragdaa dahin amjilt husie…

  • Anonymous (May 10, 2013 8:36:29 pm )

    “Үл долгиоиох далай мэт сэтгэлээр ариуныг олж,
    Үл хождох наран мэт элчээр хүчийг өгч,
    Үл будлих саран мэт чин үнэнээр дурыг булааж”,
    Үл хорогдох газар дэлхий мэт нягтаар цулдлыг цогцлоож,
    Үл хараа хүрэх мөнх тэнгэр мэт уужмаар ухааныг гэгээрүүлж байж
    Төр эрхшээж, засаг залах ёстойг тэмдэглэн үлдээжээ.

  • Anonymous (May 10, 2013 8:47:03 pm )

    Уг хүн нь хэн бэ гэдгийг л харж сонголт хийвэл зохино.

  • Anonymous (May 10, 2013 10:11:21 pm )

    Elbegee Bat-Erdene hoyoriig haritsyylaad uzdee..uhernuudee.henni mongoloos songogdoj henni khentiigees songogdoj bailaadaa.bat-erdene hotoos 3ydaa songogdoh bsan bolyy.

  • Anonymous (May 10, 2013 10:41:36 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • Anonymous (May 11, 2013 8:37:17 am )

    ЭЛБЭГДОРЖОО, БАЯРЦОГТОО ШУДАРГА БАЙЯ АААА, ШУДАРГА БАЙЯ!!!!!! Монгол Улсын Ерөнхийөлгч Б. Батэрдэнэ

  • Anonymous (May 12, 2013 2:03:36 pm )

    ELBEGEEG MUULJ BGAAN UGAASA ESREG TALIIHAN BN TA NART HELII ELBEGEE GARNA BVV ZOW ARD TVMEN TENEG BISH UDURUUS UDURT UHAALAG BOLJIIN ZA

  • Anonymous (May 15, 2013 12:18:41 am )

    ene elbegdorj xiisen ym baigaa ymuu. baaxan ym amlaadal baidag xiisen zvil baixgvishd. xarax tsarainii xujaa. ene mongol orniig xugjvvlj chadqvie

  • Anonymous (May 18, 2013 10:48:14 pm )

    BATERDENE GUIAI ER NI DUU GARDAG YUMUU DUMBIISEN HETERHII DUUGUI TAARAHGUI EE ERENHIILUGCHID

  • Anonymous (May 22, 2013 10:57:01 am )

    Элбэгдоржийг дэлхий таних ч юу л болдоо

  • ЗОЧИН (June 02, 2013 9:56:31 pm )

    БАТЭРДЭНЭ АВРАГАА АРСЛАН МӨНХЭРДЭНЭ, МИС МӨНХЦЭЦЭГЭЭ НУХААД СУУЖ БАЙВАЛ ДЭЭРГҮЙ ЮҮ .

  • ЗОЧИН (June 02, 2013 9:59:21 pm )

    АВРАГА БОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ МИС МӨНХЦЭЦЭГЭЭ, АРСЛАНГАА НУХААД БАЙВАЛ ИЛҮҮЛ ЮМ БИШҮҮ

antalya rent a car