antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 Comments are off

Гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн байжээ

нийтлэсэн Admin

ШӨХТГМонгол Улсын Засгийн газрын “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол банк, ҮХААЯ болон гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан “Гурилын үнийг тогтворжуулах гэрээ”-ний хэрэгжилтэд ШӨХТГ-аас хяналт тавин ажиллаж байгаа.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын Хархорин захад үйл ажиллагаагаа явуулж буй гурил үйлдвэрлэгч болон тэдний бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж буй аж ахуй эрхлэгчид гэрээнд заасан үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийжээ.
Хяналт шалгалтаар “Хангай миллс” ХХК-ийн Хурх нэрийн нэгдүгээр зэрэглэлийн гурилыг жижиглэнгээр 1 кг-ийг нь 750 төгрөгөөр худалдаалж байсан зөрчил илэрсэн байна. Энэ нь уг компанийн зүгээс тус гэрээний 4.2–т “Стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэж зах зээлд 1 дүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр эцсийн хэрэглэгчдэд борлуулах нөхцлийг бүрдүүлж ажиллана”, 4.3-т “Гэрээт борлуулагч нартайгаа жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр борлуулах талаар гэрээ байгуулан хэрэгжилтэд хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон аж. Иймд “Хангай миллс” ХХК-д   энэхүү зөрчлөө арилгаж, нэгдүгээр зэрэглэлийн гурилыг жижиглэнгээр худалдаалах үнээ буулгахыг үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car