antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 7, 2013 Comments are off

Бороо орно

нийтлэсэн Admin

pogoda-middle    Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгороор 8-13 градус, Зүүн болон говийн нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн хойд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 18-20 градус дулаан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car