Алтан сарнайт далбаанд нь ардчиллын салхи сэвэлзэж, Ардын намын шижигнэсэн залуус луухгаруудаа ялан дийлж аваргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж чадлаа хэмээн хоёр өдөр шуугилаа, цаагуур чинь. Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойж чадсан Ардын намын залуус МАК-ийн Н.Номтойбаяр, Нийслэлийн Д.Амарбаясгалан, “Үнэн” сонины Ж.Мөнхбат, Отгонбилэг агсаны хүү Содбилэг, Оюуны Ундраагийн Амарсайхан, Ховдын Д.Бямбацогт, Генсек Д.Занданшатар, Дарханы Ж.Сүхбаатар, Янгуугийн Содбаатар, Пиарчин Дэмбэрэл, Дундговийн Амарсанаа, НАМЗХ-ын Л.Оюун-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Симба Бат-Энх, Их засагийн Н.Учрал, Ардын мэдээгийн Б.Цогтгэрэл, өндөр Шараваа, жигүүрийн Батсүмбэрэл, Аюурсайхан, Ганхуяг, эсэргүү төлөөлөгч Ганбаатар, ТВ5-ийн Ганбаяр, Суман гүнийн Сүхбаатар, Орон сууцны санхүүжилтын корпорацийн Алдаржавхлан, Оюутны холбооны генсек Гантулга гэх ардчиллын салхи сэвэлзүүлсэн залуус юм гэнэ. Харин Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Т.Бадамжунай гээд энэ намыг өөрийнхөө өмч хөрөнгө, хувийн “албатаа” гэж боддог хэдхэн тооны олигархиуд энэ удаад хамраараа газар хатгаж Ө.Энхтүвшинтэйгээ хамт “мартагдсан дууль” боллоо хэмээн тун ч бахтай нь аргагүй тавлан бичиглэжээ, нэгэн нийтлэлч. Үнэхээр залуус нь ингэж зүтгээд алтан сарнайт далбаандаа ардчиллыг авч ирсэн бол баярлахаас яахав. Гэвч хамаг муу муухайгаа үргэлж дотроо хадгалж ирсэн Ардын намынхан дотор асуудал арай л өөр яваад байгаа гэх.
Үнэн хэрэгтэй бол хэл амтай хардалт, маргаантай энэхүү бага хуралд Б.Бат-Эрдэнэний нэр цойлж гарч ирэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хоёр хүн бол У.Хүрэлсүх, М.Энхболд нар байсан гэх “бор шувуу” бага хурал эхлэхтэй зэрэгцэн нисэлдэв. У.Хүрэлсүхийн гэх 50 хүн шинээр бага хурлын гишүүнээр бүртгүүлж, энэ асуудлаас болж маргаан дэгдсэн гэх яриа ч хүчтэй гарлаа. Б.Бат-Эрдэний төлөө санал өгөх үүрэг хүлээсэн бага хурлын гишүүд нь ажлаа сайн хийж чадлаа гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй байна. У.Хүрэлсүх МАН-ын нэрийг сольж намаа сонгуулиар ялагдуулсаны дараахан УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзсан. Түүнийг ирэх сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж эхэллээ хэмээн хардаж байсан ч өөрөө биш өөрийнхөө “морь” болох Б.Бат-Эрдэнэ аваргын бэлтгэлийг далдаас базааж суужээ. М.Энхболд, У.Хүрэлсүхийн фракци бол Ардын намд нэлээд жин дарах фракциуд. Тиймдээ ч Н.Энхбаярт наалдаж, Ардын намын хувь заяаг атгачихаад байгаа Ө.Энхтүвшиний өмнөөс бэлтгэсэн хүн нь ялалт байгуулж чадлаа. Тэд ч баяртай байгаа нь мэдээж. Одоо айдгаа авдрандаа хийчихсэн учраас намын гишүүдийн дэмжлэг, нэр цэвэр гэх сурталчилгааг хангалттай цацаж, М.Энхболд, У.Хүрэлсүхийн “сойсон” морь гараанд гарахад бэлэн болжээ.
Гэсэн ч тэдэнд ганцхан айдас байгаа. Тэр нь мэдээж Н.Энхбаяр. Шоронгийн эмнэлэгийн умгар өрөөнөөс хоёр намын хувь заяагаар “наадаж” суугаа Н.Энхбаяр ирэх өдрүүдэд ямар нүүдэл хийх нь Ардын намынханд тун сонирхолтой хүлээлт үүсгэсэн асуудал болчихоод байна. Н.Энхбаяр хэзээнээс л Ө.Энхтүвшинг дэмжиж байсан. Харин Ө.Энхтүвшин намын залуустаа ялагдчихсан учраас Н.Энхбаяр өөр гарц эрэлхийлэх нь тодорхой. Б.Бат-Эрдэнэ танай намаас нэр дэвшсэн тохиолдолд эвсч, хамтарч сонгуульд орох боломжгүй гэдгийг Н.Энхбаяр нэг биш удаа хэлж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн үеэр МАХН руу явна гэж яригдаж байсан хүмүүсийн тэргүүн эгнээнд Б.Бат-Эрдэнэ гишүүн байсан ч Сү.Батболдтой наймаалцаж тойрог аваад Н.Энхбаярыг жийж орхисон учраас тэр юм. Н.Энхбаярын намд Б.Бат-Эрдэнэ гишүүн орж ирэх нь маш их хэрэгтэй байсан ч, тойргоор Н.Энхбаярыг сольчихсон хүнтэй өнөөдөр нэгдэх тухай яриад, дэмжээд явна гэдэг утгагүй хэрэг гэж үзсэн хэрэг л дээ.
Мөн араас нь М.Энхболд, Н.Энхболд гээд аль нэг фракцийг дэмждэг баздаг нөхдүүдэд итгэхгүй гэсэн байгаа юм. Тиймдээ ч М.Энхболд Н.Энхбаяр ба Ө.Энхтүвшингийн эсрэг намын гишүүдээ хөдөлгөж дөнгөжээ. МАН-ынхан МАХН бол аль ч сонгуулийн үед санал хувааж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр МАХН-ын хийх нүүдлээс МАН-ын нэр дэвшигчийн хувь заяа ихээхэн шалтгаалах болчихоод байна. Н.Энхбаяр ба түүний нөхөд дангаараа орох эс бөгөөс АН-ыг дэмжих шийдвэр гаргалаа гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн ямар ч өндөр рейтингтэй байгаад ч нэмэр болохгүй. МАХН, МАН гэсэн хоёр намын санал нэгдэж байж л АН-ын нэр дэвшигчийг унагана уу гэхээс МАН дангаараа ардчиллын салхи сэвэлзүүлэх залууст итгээд нэмэргүй. Учир нь Ардын намын нэгэн гол багана байсан ахмад, дунд үеийнхэн Н.Энхбаярыг “баастай бурхан” мэт шүтсээр байгаа учраас тэр юм. МАН-ын айдас одоо Н.Энхбаяр болжээ. Н.Энхбаяр ямар шийдвэр гаргах бол гэдгийг бүх улс төрийн хүчин хүлээж, тагнаж, тандаж, тал засахыг хичээж байна. Н.Энхбаяр шийдвэрээ энэ долоо хоногийн сүүлээр гаргах учиртай
Б.Өнөртогтох
Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 06, 2013 2:15:27 pm )
МАН НАМ БОЛЬЁ ОО
-
Anonymous (May 06, 2013 3:41:09 pm )
elbegee vhrvvdiig hoorondni morgoldvvlne shvv.evtseldvvlj herhebch bolohgvi.
-
Anonymous (May 06, 2013 5:21:04 pm )
unen;unen…Bat-erdene bol zugeer l kukla!!!! odoo Man hereggui ee!!!
-
Anonymous (May 06, 2013 8:28:55 pm )
Энэ өөрчлөлтийг элбэгэ ганцаараа хийсэн гэж байгаа бол холоо очиж хуцацгаа. харин улс төрд хар пиар хийж хулгайчдын эсрэг юу ч хийж чадахгүй, өрсөлдөгчөө араас нь хутгалдаг ийм жудаггүй хүн ерөнхийлөгч байж чадахгүй. харин одоо нэр дэвшиж байгаа Батэрдэнэ аварга ард олны дэмжлэгээр гарч ирнээ. Ерөнхийлөгч гэдэг чинь улс орны эв нэгдлийн бэлэг тэмдэг болохоос ганцаар бүх зүйлийг өөрчилчихдөг албан тушаал ч биш. харин ч хязгаарлагдмал эрх мэдэлтэй хүн байдгын манай улсын хуулиар. элбэгээгийн захиалгыг гүйцэтгэгч нар ядаж нэрээ бодмоор юм. та нар үүнийг уншаад ухаарахгүй бол монгол хүн биш.
-
Anonymous (May 06, 2013 8:34:02 pm )
бат-эрдэнэ гишүүндээ амжилт хүсье. та ялнаа. ялсан хойноо хилсээр шийтгэгдсэн энхбаярыг цагаатгаарай. туршлагатай хүн. танд энэ улс орныг хөгжүүлэх тал дээр маш их дэм болох хүн шүү. Монгол бөхийн дэвжээнд түүхэн амжилт гаргасан юм чинь энэ улс орныг ч мөн амжилттай удирдана гэдэгт чинь итгэж байна. уул усныхаа төлөө тэмцэгч жинхэнэ монгол цусны хүн гэдгийг чинь түмэн олон мэднээ.
-
Anonymous (May 06, 2013 10:10:39 pm )
Чи монгол мөн бишээр дуудах хэн бэ 90 оноос өмнө энэ сэтгэгдэлээ бичсэн бол яах байсийм хүний хийснийг битгий үгүйсгээд байдаа ардчилсан хувьсгалын хүчээр хүний эрхийн төлөө тэмцсэний хүч биш гэжүү
-
Anonymous (May 06, 2013 10:14:31 pm )
Хувьсгалын удирдагч улс төрийн аварга үндэсний бөхийн аварга 2 үзэждээ сайхан өрсөлдөцгөө амжилт
-
Anonymous (May 06, 2013 11:25:22 pm )
hehe baterdene bol urvagch . nambariin enhbayar..
-
Anonymous (May 06, 2013 11:47:46 pm )
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
-
Anonymous (May 07, 2013 4:15:51 pm )
манай энхбаяр дарга эвтэй байхдаа хүчтэй гээд л сууж байгаа. элбэгдорж шиг хориж цагдаж хүнийг эд эрхтэн системийг үхүүлэх хятад санаа байхгүй
-
Anonymous (May 08, 2013 8:20:33 am )
Бат-эрдэнээ ноёны бөх гэж байдгаас ноён бөх гэж дуулаагүй юм байна.цагдаагийн дээдийг бөх барилдаж төгссөн болохоос өөр юмгүй шүү дээ.Монгол улсыг гадаадад танилцуулах чадвар чамд байхгүй,харин уул ус,ой мод газар усныхаа төлөө тэмц.танай нам чамайг солиосонд орхиж байна гэдгийг ухаараач.одоо 90-ээд он биш шүү дээ
-
Anonymous (May 08, 2013 3:55:13 pm )
баярцогт анхнаасаа л анхнаасаа гадныханд худалдагдчихсан юм биш үү тэгээд тэр мөнгөөрөө албан тушаал эрх мэдэлд хүрсэн байх бололцоо өндөр байх шиг л харагдаж байна арай энэнээс нь цуг бялуу хүртээгүй бол хариуцлага яригдах л учиртай
-
Anonymous (May 08, 2013 4:00:31 pm )
бөх байхаараа төрийн тэргүүн байж болохгүй гэсэн хууль хаа байна эх орноо гэсэн сэтгэлтэй жинхэнэ сайхан эр хүн бөхөөс улс төрд орж олон ч зүйл сурлаа одоо хатуу улс төрч болсон нь харагдаж байна батэрдэнийг дэмжиж байна бүгд дэмжээрэй унаган нутгийнхаа цэвэр монгол хүнээ батэрдэнийг ямарч байсан цус холилдсон болон гадныхантай ямар нэг холбоо сүлбээтэй гэж сонсоогүй л юм шүү
13 Comments