antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2013 6 comments

Ерөнхийлөгч Нийслэлийн иргэдтэй уулзана

нийтлэсэн Admin

erunhiioooloogggМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх сарын 4-ний өдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзахаар боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалыг анхлан тогтоосон.

Ерөнхийлөгчийн нийслэлийн иргэдтэй хийх энэ удаагийн уулзалтад Улаанбаатар хотын удирдлагууд оролцож хоттой холбоотой асуудлуудаар иргэдийн асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Энэхүү уулзалтын явцыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулж, сурвалжлахаар хүсэлтээ өгч байгаагаас гадна уулзалтад манай улсад суугаа зарим орнуудын Элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна. Уулзалт 2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Төрийн ордонд 11:00 цагт эхэлнэ.
Уулзалттай холбогдуулан нийслэлийн иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавих асуулт, санал хүсэлтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний лавлагаа, мэдээллийн “1200”, “1234” тусгай дугаарын утас, иргэдийн санал, өргөдөл гомдол хүлээн авах www.ub1200.mn цахим хуудас, www.ulaanbaatar.mn цахим хуудсаар болон “Иргэд хүлээн авах төв”-д хүлээн авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (May 03, 2013 4:59:04 pm )

    Сайхан хошгоруулна даа

  • Anonymous (May 03, 2013 5:49:31 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • Anonymous (May 03, 2013 6:24:58 pm )

    elbegee amid bsan ymuu songyyl argagvi hvchtei ym ard tvmen hoshgorch hanahgvi ym

  • Anonymous (May 04, 2013 1:23:17 pm )

    Чамтай хэн уулзая гээд байгаа юм бэ??? Оюу-толгойг дээрэмдсэн Фридланд чамд өгсөн 2.8 сая ам.доллар нэхэж уулзая гээд байгаа юм биш биз.

  • Anonymous (May 06, 2013 8:52:15 am )

    Сайхан ярьдаг хүн Үнэн бол энэ дотроос авах санаа бас бий шүү. Танил тал ах дүүгээ ажилд авах бол зөндөө л байгаа Манай тэрийг ав гм

  • Anonymous (May 06, 2013 2:33:26 pm )

    Saihan yarih urlag bidend heregguiDandaa setgelin huurluur shiidber gargana1.Tsaazgui bolgono gej2.tamirchdin uramshuulal.3.Boldin soyorhol….geh met.Erd tumen olni tuluu yu hiib.Tsuuhun heden huni tuluu buruu shiid gargaj baidag. Iim ymig songohgui bailgui

antalya rent a car