Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Цогцэцэгээр ахлуулсан дүүргийн оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа. Тэд тус дүүргийн орчимд хүн амьдрах аргагүй нөхцөл бүрдэхэд ердөө хэдхэн сар дутуу байгаа талаар мэдээлсэн юм.
Тодруулбал “Нутгаа хамгаалах иргэдийн оролцоо” ТББ-ынхан “Хотоос алслагдсан Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах яамны харьяа цэргийн аэродромын ангарт их хэмжээний химийн болон хортой хог хаягдал хадгалж, булшилсан. Цөмийн хаягдлыг манай улсад, тэр дундаа Багахангайд булшлах талаар хуучин ЗХУ-ын Тамбовын цэргийн сургуулийг төгсөгчид буюу Л.Баярсайхан тэргүүтэй цэргийн эмч нар, нэр бүхий албан тушаалтнуудтай тохиролцсон.
Үүний дотор БОНХ-ийн сайд С.Оюун, БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Б.Энхбат нар биечлэн гэрээ байгуулсан” гэсэн юм.
Мөн Багахангайд өнгөрсөн сарын 13-нд 40-50 цагдаагийн хамгаалалттай 70 тоннын даацтай гурван шланз камаз машинаар химийн хорт болон аюултай хог хаягдлыг хүч түрэмгийлэн буулгаж, тухайн орчныг бактерлогийн хувьд онц аюултай болгожээ. Урьд нь 2011 онд Багахангай дүүргийн аэродромын ангарт их хэмжээний химийн хог хаягдал хадгалах зорилгоор ЗХЖШ-ын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч бригадын генерал Т.Дашдэлэг, “Тамбов цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Л.Баярсайхан нар тохиролцож байсан аж. Гэвч тухайн үед Багахангай дүүргийн оршин суугчид эсэргүүцэн, тус гэрээг хүчингүй болгожээ. Харин энэ удаа 120 тонн гаруй магнийн исэл нэртэй химийн хаягдал буулгаж, хууль бус үйлдэл хийсэн нь олон нийтийн дургүйцлийг туйлд нь хүргээд байна.
Багахангайчуудын цэвэр ус химийн хорт хаягдалд бохирдоход ойрхон байна
Гурван шланз хог хаягдал буулгасан тус газраас ердөө 200 хүрэхгүй метрийн цаана Багахангай дүүргийн нийт ард иргэдийн ундны усны эх бий. Хэрэв хорт хаягдал агаар дусал, шингэн урсгалаар дамжин ундны цэвэр усанд нэвчвэл төсөөлөхөд ч бэрх, аймшигтай үр дүн хүлээж байгааг “Багахангай нутгаа хамгаалья” ТББ-ын гишүүд хэлж байв. Мөн тэд хурлын үеэр “Б.Энхбат аа, цөмийн хорт хаягдлаа Багахангайд бус, гэртээ хадгал” гэсэн шаардлагыг хүргүүлж, С.Оюун сайдыг “Худалч түшээ” хэмээн цоллосон юм.
Эх сурвалж:Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 02, 2013 12:49:59 pm )
IIMERHVV ZEBVVN GARUUDIIG UURSDIIG NI TER HOG HAYAGDALTAI NI BULSHILBAL TAARNA.ARCHAAGVI MUNGUNII HOINOOS ULAIRSAN NOVSHNUUDIIG ZAILUULAACH EE ARD TVMEEN .UURSDIIG NI TEND AMIDRUULBAL TAARNA SHET GJ.BURHAN TENGER NIRGEH BOLTUGAI EDGEER HVMVVSIIG
-
Anonymous (May 03, 2013 11:39:45 pm )
iimerhuu yumiig zovshoorch gariin useg zurdag malnuud yamarch bolovsrol medleggui ni haragdaj bna yamar hor urshigtaig medehgui angaagaad gariin useg zurj bgaa daa esvel yu bolood bgaag oilgolgui zurchihdag yumuu ajilaj chadahgui bol medlegtee negendee ajilaa huleelgej ogooch
-
Anonymous (May 04, 2013 7:13:58 pm )
tsogtsetseg uuruu ted nariin hamsaatan shuu dee 2 uzuurtei zuu shig amidarch yavah yumaa hogiin amitan shuu dee huuhduudiin tolgoi elguulj heden nom shahaj bsan hemjeendee l setgeh yum ta nariin tuluu yu ch hiihgui ee hunniig mataj bugs uhahdaa sain amitan shuu dee
-
Anonymous (May 06, 2013 9:52:51 am )
ter jargalsaihan gej abgai bas l hongor sumand garsan hereg deer tsinit horgvi geed suuj baisan mon odoo bas tegeed suuj baihiimaaas
-
Anonymous (May 09, 2013 5:57:05 pm )
ЭНЭ ЯААСАН ТЭНЭГ ДУРАКУУД ВЭ ТЭР ХИМИЙН ХОРТОЙ НЬ ХАМТ БАЙЛГААЧ ТЭР ОЮУН САЙДЫГ
5 Comments