antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 30, 2013 29 comments

Холбооны өмгөөллийн газраас Б.Хурцыг албадан авчрах тушаал гаргажээ

нийтлэсэн Admin

6006mxauvgz_700x700С.Зориг агсны аллагатай холбоотой хэмээн сэжиглэгдсэн Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлсан хэргээр Англи болон Германы шоронд хоригдож байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга асан Б.Хурцын асуудал дахин сөхөгджээ. Тодруулбал 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Германы www.moz.de сайтад “Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй” гарчигтай нийтлэл гарч, үүнд Холбооны өмгөөллийн газраас Б.Хурцыг шүүхэд албадан дуудаж баривчилж авчрах тушаалыг шинээр гаргасныг онцолсон байна.Ингээд/ www.moz.de/artikel-ansicht/dg/0/1/1133416/ сайтад нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эрхээр нь танилцуулъя.
Монголын тагнуулч шүүх хуралд ирсэнгүй
Берлины шүүхийн танхимд шүүгдэгч К.Батын суудал хоосон байлаа.Өмнө нь Монголын тагнуулын албанд ажиллаж байсан энэ хүн улс төрийн гэмт хэрэгт холбогдох болжээ.Өмгөөлөгчид хүлээсэн үүргийнхээ дагуу шүүхийн танхимд ирсэн байна.Шүүгдэгч нь Холбооны улсын шүүхийн шийдвэрийн дагуу 2011 оноос хойш Монголдоо чөлөөтэй амьдарч байгаа юм. Одоо харин Холбооны өмгөөллийн газраас К.Батыг шүүхэд албадан дуудаж авчирч, баривчлах тушаалыг шинээр гаргажээ.Түүнийг хүн албадан авч явсан, хүний биед хүнд гэмтэл учруулсан гэдэгт буруутгаж байгаа юм байна. Түүний энэ хэрэг нь 1998 онд Улаанбаатар хотод болсон Санжаасүрэнгийн Зоригийн үхэлтэй холбоотой юм. Энэ нь улс орныг донсолгосон хэрэг байлаа.Тухайн үедээ 2000 онд Засгийн эрхэнд гарсан МАХН гэм буруутай этгээдийг олно гэж амлаж байжээ. МАХН өгсөн амлалтаа биелүүлсэнгүй.2003 онд Европ руу зугтаж гарсан Д.Энхбатыг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр сэжиглэж байжээ. Д.Энхбат нь Францад өөр нэрээр орогнол хүсэгчээр бүртгүүлсэн байна. Тухайн үед Будапешт дахь Монголын Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан тагнуулч К.Батыг олж мэдсэн байна. Тэрээр Энхбаттай хамсаатан хоёр эмэгтэйтэй холбоотой байсан ба энэ байдлаа ашиглан 2003 оны тавдугаар сард Францын Ле Хавре хотод тэдэнтэй уулзахаар болжээ. К.Бат цагдаагийн хоёр ажилтантай хамт Д.Энхбатыг баривчлан зодож, цахилгаанд цохиулан эсэргүүцэх аргагүй болгосны дараа Брюссель хот дахь Элчин сайдын яам руу авч явжээ. Энхбатыг элчингийн байранд хэдэн хоног хорьж байгаад Берлины Тегель нисэх онгоцны буудалд ухаан алдуулсан байдалтайгаар авч ирэв. Хоёр тагнуулч түүнийг тэргэнцэртэй түрэн гаалийн хяналтын бүсээр дипломат паспорттой нууцаар гаргажээ. Ингэхдээ аюулгүй албаныханд элчин сайдын яамны гэмтэл авсан ажилтныг гэрт нь буцааж байна гэж хэлж байсан байна. Энхбатыг С.Зоригийн үхэлд буруутгаж байсан боловч тэрээр гэм буруугүй  гэдгээ цөхрөлтгүй мэдүүлж байжээ. Шүүх түүний эсрэг байсан ба улсын нууцыг задруулсан хэргээр дахин яллав.2006 оны дөрөвдүгээр сард тэрээр хүнд өвчтэй шоронгоос гарсан ба тав хоногийн дараа нас барьжээ. Германы мөрдөгчид талийгаачийн гэр бүлийнхний гомдлын мөрөөр энэхүү шүүх ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. К.Батыг 2010 оны есдүгээр сард Лондонд ирэх үеэр нь баривчилсан ба нэг жилийн дараа түүнийг Герман руу илгээжээ. Үүнээс дөрвөн долоо хоногийн дараа түүнийг Холбооны улсын шүүхийн танхимын шийдвэрээр сулласан байна. Өнөөдрийн Монголын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс түүнийг шүүхэд шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байна. Пүрэв гаригт энэ үйл явдал үргэлжлэх болно.Харин энэ хугацаанд К.Батыг албадан ирүүлж амжих үгүй нь  тодорхойгүй байна гэжээ.
Эх сурвалж энэ тухай хэлэхдээ, Холбооны улсын шүүхийн шийдвэрээр Б.Хурцыг сулласан ч бүр мөсөн чөлөөлөөгүй. Тэрээр өнгөрсөн хугацаанд тайлбар, мэдээлэл, баримтаа шүүхэд аваачиж өгч өөрийнхөө буруугүйг нотлох байсан. Гэвч ингээгүйгээс гадна шүүхийг үл хүндэтгэсэн. Тиймээс ийм шийдвэр гаргасан байх гэлээ.
Эх сурвалж:Үндэсний шуудан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (April 30, 2013 12:35:21 pm )

    Энэ олон улсын хууль зөрсөн ажиллагааг тухайн үеийн засгийн газрын ерөнхий сайдын шийдвэрээр хийсэн үйл ажиллагаа гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ.Иймд Сүх жанжны хэлдгээр цаад шийдвэр гаргасан эзнийг шалгах шаардлагатай бус уу.

  • Anonymous (April 30, 2013 12:54:24 pm )

    г ө л ө гийг барьж аваачаад бухенвалдад тарчлаа

  • Anonymous (April 30, 2013 1:08:13 pm )

    iim l huuli shuuhtei gazar shuudee manaih

  • Anonymous (April 30, 2013 2:33:10 pm )

    hehe, daljiisan germanchuud ih bnaa,

  • Anonymous (April 30, 2013 2:33:56 pm )

    Энэ хүнийг Элбэгээ ерөнхийлөгч суллуулж авчирсан биз дээ…

  • Anonymous (April 30, 2013 2:36:52 pm )

    Zailuul dahiad shorondoo suuj dee

  • Anonymous (April 30, 2013 3:35:43 pm )

    nugel nudeeree garna gej

  • Anonymous (April 30, 2013 3:37:42 pm )

    Mongoliin turiin alban haagch turiin daalgavraar tagnuulchiinhaa uurgiig guitsetgesen, bur amjilttaigaar. Tuunees huviin us honzongoor ch ym uu, huviaasaa iim hereg hiigeegui l bh. Iim tagnuulchaa gadaadad shuulgeheer butsaaj ugdug tiim hariutslagagui tur zasag bhgui l bh. Mongoliin zasgiin gazar l uuruu hariutslaga huleeh heregtei. Germanii kanzleriin mongold anh udaa hiih ailchlaliin umnu elbegee ochood tur sulluulaad avaad irsen, germanii hevleleer kanzler shuun taslah erh medeld hundlunguus nuluulsun gej shuumjlen bichij bsan ch udalgui namjsan.

  • Anonymous (April 30, 2013 3:42:43 pm )

    Uls tur gej iim l bdag bna. Mongold bh hugatsaandaa uuriiguu tsagaatgah notolgoo yumaa beldej ugch bhgui dee. Germanchuud medeej uursduu mgld irj khurtsiig chireed yvahgui ni oilgomjtoi, yadaj mgldoo shuuh hurlaar oruulaad uureg daalgavar bieluulsen gedeg undesleleer hergiig ni heregsehgui bolgoson shuuhiin togtool garguulsan bol german dahi shuuh ajillagaag heregsehgui bolgoj haah bolomjtoi bsan ch bj medne.

  • Anonymous (April 30, 2013 3:50:22 pm )

    iim hun hunii ertuntsud yu bodojyu setgej atg ajil hiij bdag bnaa sarnaihaa ajilluulj ai huurhii duu uls guren mine huurhiig yaj tarchilaaj bsan bol

  • Anonymous (April 30, 2013 4:09:41 pm )

    avaachasai

  • Anonymous (April 30, 2013 4:33:31 pm )

    Turiin khuu turduu unench yavaad akhmaduud bid Khurts aaraa bakharhadag shuu! Mongoliin tusgai albiig baidag gedegiig delkhiid sanuulsan zaluu yu,Khurtsdaa Amjilt,sain saikhan bukhniig akhmadaad ni husie!

  • Anonymous (April 30, 2013 5:16:17 pm )

    шуурхай арга хэмжээ авсан санагдаж байх

  • Anonymous (April 30, 2013 5:17:49 pm )

    Элбэгдоржийн түмэн буруу … бурууг ботитоор дэмжигч … бурууг хий хоосон лоозогногч …

  • Anonymous (April 30, 2013 6:57:05 pm )

    Gurzaa zugtaarai

  • Anonymous (April 30, 2013 8:08:01 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 30, 2013 8:48:14 pm )

    xoosh naad Xurts chini k.bat EUMUU BVR NUUTS NERTEI ALUURCHIN UU

  • Anonymous (April 30, 2013 9:31:34 pm )

    bolj bolj avaachaad shorond hii

  • Anonymous (April 30, 2013 11:09:59 pm )

    Нямдорж мэдрэл пизда Хурц хулгайчид шал тэнэг нууц даалгавар өгч Энхбат үрлэгчийг хаа байдаг Фраанцаас Германруу хүчээр авчирж Монголруу худлаа баримтаар авчирж дарамтлаж алсан байхад мөрийтэй тоглоомонд нугасгүй донточихсон Элбэгдорж МИАТ-ыг маш олон луйвардсан. МИАТ-ын төлөөлөгчөөр Солонгост ажилж байсан Хурц МИАТ-ын мөнгийг хулгайлж Элбэгдоржтой хамтран казинод тоглож байсаныг мэдэх харсан олон монголчууд бий шүү! Хурц луйварчин албан тушаалын болоод жинхэнэ авилгалч алуурчинг Германруу явуулж хийсэн хэргийн шийтгэлийг эдлүүлэх болсоон!

  • Anonymous (April 30, 2013 11:43:30 pm )

    Ter uyeiin tur zasgiin erkh medliig barij baisan humuus hariutslaga huleeh yostoi. b. khurtsad ugsun uureg daalgavriig biyeluulehgui baih yamar undeslel baigaa gej? esvel frantsiin zasgiin gazart ene tuhai bugdiig medegdej ilchleh yostoi baisan yum uu? tegvel eh ornoosoo urvasan bolj hunii nutagt zolbin nohoin amidralaar uldsen nasaa unguruuh baisan baih daa. Daalgavar ugsun humuust ni buruugaa shudargaar huleeh “chin zorig, hunleg setgel” daan ch dutna l daa

  • Anonymous (May 01, 2013 5:02:59 am )

    naad nuhuriin chine vil ni irjdee odoo ochood shvvhdee vnenee heleed shorondoo syysan deerdee

  • Anonymous (May 01, 2013 5:11:17 am )

    GERMANYYDAA SALAAVCH AW

  • Anonymous (May 01, 2013 5:12:13 am )

    mahn TER YEIIN ZASGIIN GAZRAAS ASYY

  • Anonymous (May 01, 2013 6:00:43 am )

    2-r emnelegt hevtej bgaa Enkhbayar medeej tushaal ugsun bj taarna shuudee.tuhain uyd enkhbayar ymar tushaaliin mesten deer bsaniig buh humuus medej bgaa.harain ch hurts namiin harayalal hargalzahguigeer ajilaa gaihaltai hiisen shuu.hervee germanii shuuh tiim shiidver gargasan bol ehleed mongoliin tald medegdmeer yum tegeheer ene medeelel bas l hudlaa bj taarna.Tegeed man nuguu l songuuliin piaraa hiij bna shuu dee.

  • Anonymous (May 02, 2013 12:21:10 am )

    элбэгээ бохир ажлаа хийлгүүлэх гэж авчирсан юм биш үү тэрнийгээ ч сайн хийж байгаа

  • Anonymous (May 02, 2013 8:39:26 am )

    Ene hyniig uruvduj baina. gadaad dotoodiin daramt ih baih yum daa,

  • Anonymous (May 02, 2013 12:25:39 pm )

    enkhbayariin hiisen ajil

  • Anonymous (May 02, 2013 4:37:46 pm )

    odoo yu gej ochihov de. ene hun chin mongoliin tsereg shu de. hen tsergee barij ugch bailaa da. mongol turiin tuluu zutgesen bol ene hund yal bhgui, hariutslagii ni tur daah heregtei. es tegvel hen mongol ulsiin tuluu zutgej risk hiih yum be, hen aij emeelgui 2 gui setgeleer zutgeh yum be.

antalya rent a car