Нийслэлд хэд хэдэн шарилын газар бий. Тэдний нэг нь “Далан давхар” гэж нэрлэж заншсан оршуулгын газар.
Олон жилийн туршид айлууд хаяанд нь амьдарч, урдуур нь тавьсан засмал замтай болчихсон энэ газраас иргэд жийрхэж, айх нь бараг үгүй болж.
Тэнд бурхан болоочдод зориулан газар олгохоо хэдэн жилийн өмнөөс зогсоосон. Учир нь газрын даац нэгэнт хэтэрсэн гэдэг. Японы хөрөнгө оруулалтаар тэр орчмыг тохижуулах төсөл хэрэгжиж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ тусгаарласан хашаа барих, засмал зам тавихаас өөр тодорхой шийдэгдсэн зүйл одоогоор үгүй юм.
Тэгвэл “Далан давхар”-ын булшин дунд хэдийнэ барилгын ажил эхэлжээ. Энэ талаар сурвалжиллаа.
110 кв-ын чадалтай цахилгаан станц барьж байгаа гэв
Бурхан болоочдыг нутаглуулсан хамгийн том шарилын газар бол “Далан давхар” юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг эзлэн оршдог.
Уулын хэд хэдэн бэлийг дамнан орших учир шарилын газар алган дээр тавьсан мэт харагдана. Чимээгүй хотыг залган орших хорооллынхон эмх замбараагүй. Гэр багтах төдийнхөн зайнд хашаалсан байх бөгөөд гудамжны хаяг нь тодорхойгүй, бэл газрын овон товон дэнжүүдэд хог новш хөглөрнө.
“Далан давхар”-ыг шар хэрмээр хашиж, наад хэсгээр нь засмал зам тавьсан нь амьд, амьгүй хоёрыг тусгаарласан ганц ажил болсон юм. Шарилуудын дунд байрлах дутуу барилга холоос нүдэнд туслаа. Уулын бэлийг ухаж тэгшлээд суурийг тавьжээ. Харин хажуугаар нь бурхан болоочдын булш үргэлжилнэ.
Хоёр давхар орчим улаан тоосгон барилга хэдийнэ босч, түүнтэй залгаа суурь арматур төмөр удахгүй эхлэх ажлаа хүлээж байх шиг. Барилгын суурийг тавихдаа тэнд нь байсан булшуудыг трактороор түрж цэвэрлэсэн гэнэ. Өнгөрсөн жил барилгын ажлыг эхлүүлсэн гэж харуул нь бололтой эр бидэнд хэлсэн юм. Ямар зориулалттайг нь мэдэхгүй, хүмүүсийн дам яриагаар цахилгааны дэд станц барих юм гэнэ лээ гэдгээс өөрийг хэлэхээс татгалзлаа.
Хятадууд шарилаа зөөгөөд эхэлжээ
Бурхан болоочдын шарилыг зөөж, эсвэл чандарлаж энэ хавийг цэгцлээд Японы хөрөнгө оруулалттай төслөөр тохижуулах гэж байгаа тухай иргэд ярьж байна.
Одоогоор ойр орчмын айлуудыг нүүхийг шаардсан тохиолдол байхгүй. Ар гэрийнхэнд нь бурхан болоочдынхоо шарилыг авахыг сануулж эхлээгүй байх гэж тэр хавийн иргэд таамаглаж байна.
Гэхдээ олон жил болсон энэ оршуулгын газарт хэний хэн нойрсож байгааг тэрбүрчлэн тогтооход хэцүү. Харин хятадууд ойрын үед шарил авч явах нь ихэссэн гэлээ. Энэ газарт хятад хүмүүсийг ихээр оршуулсан байдаг аж. Тэгэхээр энэ хавийг цэвэрлэх төлөвлөгөөг хятадууд мэдээд шарилыг зөөгөөд эхэлсэн нь энэ бололтой.
Ойр орчмынх нь иргэд ингэж ярьсан юм.
н.Ууганбаяр:
-Тэр барилга цахилгаан станц болох юм гэсэн. Хятадууд ажилладаггүй. Манай энэ хавийн айлын хүмүүсээс түр ажиллаж байсан. Япончуудын хөрөнгөөр энэ хавийг цэвэрлэж, тохижуулна гэнэ лээ. Одоогоор биднийг нүү гэсэн шаардлага ирээгүй байна.
н.Сугар:
-Манайх Дэнжийн мянгад өвөлждөг. Наашаа давж орж ирээд хонио бэлчээдэг. Одоо бараг арван жил болж байна. Өнгөрсөн хавар их эрт ажил нь эхэлж байсан. Дэд станц л гэх юм билээ. Хүмүүс шарилаа чандарлана гээд аваад явж байгаа харагддаг юм. Ялангуяа хятадууд их ирж авч явж байгаа.
н.Мөнхбаяр:
-Энэ хавийг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж тав, зургаан жилийн өмнөөс л яриад байгаа. Дэд станцын барилга л гээд байгаа юм. Тэр хавийн шарилыг трактороор түрээд газрыг нь чөлөөлж байсан. Манай энэ хавьд хашаандаа шарилтай айлууд зөндөө л байдаг байсан. Одоо ч ихэнх нь булж, цэвэрлээд сайхан болгосон байна. Казахуудын оршуулга тэр чигтээ байхгүй болоод айлууд суурьшчихсан.
Орон сууцны хороолол болох уу
Иргэдийн хэлж буйгаар цахилгаан станц барьж байгаа нь тодорхой болов. Тэгвэл гэр хороололтой хэдхэн метр зайд байрлах нь хэр зохистой вэ. Сүсэг бишрэлтэй манайхан үүнийг хэрхэн хүлээн авах бол.
Харуул хамгаалалт бүхий нэр хаяггүй барилгын захиалагч нь хэн болох, ямар компани барьж буй мэдээлэл хомс байна.
Ямартаа ч цахилгаанаар хангах станц бий болгочихоод орон сууцны хороолол ирээдүйд барих төлөвлөгөөтэй байж болзошгүй гэж иргэд хэллээ. Тохижуулж болно, өөрчилж болно. Гол нь энэ газарт бурхан болоочид нойрсож байна. Тэдний дээр барилга барьж байна. Магадгүй орон сууц ч босч мэдэх юм. Гэхдээ хөл доор нь шарил байгаа нөхцөлд хүний сэтгэлзүй ямар байх бол. Талийгаачдын ар гэрийнхний хувьд ч энэ асуудал тун эмзэг юм.
Үргэлжлэл бий
Б.Заяа, Б.Туяа
ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 22, 2013 11:56:35 am )
Цахилгаан станц юу байхав дээ.
-
Anonymous (April 22, 2013 12:48:33 pm )
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **
-
Anonymous (April 22, 2013 1:17:58 pm )
xuuchin 3 r xoroolol bygd l sharliin gazar baican shyy dee exlleed ail baican jorlon uxxaar l ulaan shar davuu garaad l baidag baican daa tegeed udaagui xoroolol bolcon shyy
-
Anonymous (April 22, 2013 2:15:21 pm )
Ene ajiliig demjij bn. Hun harahad tiim taatai baidaggui shu de. Tojijuulj yanzalah n deer. Hun iheer bairshij amidardag gazar.
-
Anonymous (April 22, 2013 4:29:28 pm )
za bitgii soliorood bai…medrel muutai yumuu chi.NAADAHAA UCHIRIIG NI OLCHIHOOD BCIHEE CH DURAK MINI….HUN NAS BARLAA..49 HONOG BOLOOD L BIE EE ORHIOD YAVDAG YUM…SUNS NI DEESHEEGEE YAVNA BIZ DEE.AA HARIN IH NUGELTEI DURAKUUDIINH TER HAVIARAA ERGELDEED L YAVAAD BAIDAG..BIDNII HELDGEER ALBIN CHOTGOR GEJ TER….DEED TENGER SHIITGEJ BAIGAA NI TER SHU DEE.SOLIOTOI YUM BICHIH YUM
-
Anonymous (April 22, 2013 5:05:51 pm )
gazraa ergeltend oruulah n zob.
6 Comments